x

Прокуроруудын араас Элчин сайд нарын томилгоо орж ирнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүллээ. 

Бүрэн эрхийнхээ хугацаанд АН-ын дэд даргын албан тушаалд томилогдсон учраас түүнийг ч Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзжээ. Ер нь хуулийн хүрээнд Элчин сайд Б.Дэлгэрмаагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход  тун ойрхон байв. Түүнийг өмнө нь Элчин сайдын албан тушаалаас буух өргөдлөө өгсөн байсан гэдгийг ч зарим эх сурвалж хэлж байна. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 17-нд Элчин сайдаар томилогдож байсан юм. Дипломат албаны тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил байсныг дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг.

Ер нь тухайн үед Б.Дэлгэрмаатай хамт томилогдож байсан Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа ч дуусах дөхөж байна гэсэн үг. Одоогоор Гадаад харилцааны яамнаас 10 орчим орны Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганд танилцуулахад бэлэн болжээ. Прокуроруудын томилгооны  араас энэ асуудал орж ирэхээр хүлээгдэж буй бололтой.

Томилогдох Элчин сайд нарын нэр ч албаны хүрээнд тодорчихсон байна. Өнгөрсөн  онд Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа дуусжээ. Түүнчлэн Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаас татаж, оронд нь шинэ Элчин сайд томилохоор болсон байна. Тэгэхээр энэ бүх орны Элчин сайд нарын асуудал болон шинээр консулын газар нээхээр болсон орнуудыг нийлүүлэн тооцвол 10 гаруй орны Элчин сайдыг хаврын чуулганы хүрээнд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилно.

Гадаад харилцааны яамнаас орж ирсэн Элчин сайдуудын нэр дээр эрх баригч намынхан ерөнхийдөө санал нэгдсэн байна. Тухайлбал, Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр , Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдаар томилохоор ярьсан байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд энэ удаагийн Элчин сайдуудын томилгоог улстөрчийн зөвлөх ч юм уу, гадаад яаманд насаараа ажилласан хүмүүсийг оруулж ирэх асуудлыг таслан зогсооно. Төрөөс өгч байгаа даалгаврыг шинэлгээр сэтгээд биелүүлж чадах ур чадварын шалгуураар хүмүүсийг оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр яригдаж байна. Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг. Түүнийг Австри улсад Элчин сайдаар томилох асуудал нэлээд өндөр төвшинд яригдаж байгаа гэдгийг улс төрийн хүрээнд ярьж эхэлсэн. Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хууль, шүүхийн салбарт томоохон сэлгээ хийх ажилд хамтарч, ноцтой зүйлүүд дэлгэн ярьж байгаатай холбон ярих хүмүүс ч байна. Өөрөөр хэлбэл, түүнд өгч буй нэг шагнал нь хүүгийнх нь албан тушаалын томилгоо бололтой.

Түүнчлэн нэр дэвшигчдээс онцолбол, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазарын хувьд Канадын Оттава дахь Монголын ЭСЯ-нд нэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2008 оноос Япон дахь ЭСЯ-нд зөвлөх, консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад  2012 онд Монгол Улсаас Камбожийн Вант улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. Мөн Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд ч 2012 онд Энэтхэг улс дахь Элчин сайдаар томилогдон удалгүй өөрийн хүсэлтээр эргэн ирж байсан.

Гэхдээ Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичиг өгөх эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Элчин сайдуудыг томилж, Итгэмжлэх жуух бичгээ өгөх нь улс орны ажил гэхээс илүүтэй хувь хүний үзэмжийн асуудал болоод нэлээд удсан. Өмнөх сайдуудын асуудал УИХ дээр гацсаар байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.43.232)
    Мэргэжлийн хүнээ сонгох хэрэгтэй. Гадаадын 2 хэлээр сайн ярьж бичдэг. Шалгуух явуулж сонгох нь зүйтэй. Арын хаалганы хүмүүсийг одоо болиулах хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Puntsag (202.126.89.7)
    Ene Anhbayar gej hvn anh Ih hurliin tamgiin gazriin ajiltan geed Gadaad yaam ruu shiljij irj bsn. Diplomat albanii shalgalt uguugui hvn dee. Diplomat alban haagch 2 gadaad heltei bh shalguur bii. Halit mulit Angli heltei l hvn. Ariin haalganii hvn.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 3 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 47 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 5 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top