x

Улсын Ерөнхий прокурорын хоёр орлогчийн томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар зохион байгуулж, Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийн албан тушаалын томилгоотой холбогдуулан өчигдөр /2019.04.15/ нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барисан. Хуулийн хүрээнд зөвшилцдөг албан тушаалын томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжтой. Иргэний нийгмийн байгууллагаас дэвшүүлсэн санаачилгын дагуу энэхүү хэлэлцүүлгийг хийж байна” гэлээ.

Тэрбээр мөн, өндөр албан тушаалтны томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа нь парламентын түүхэнд анх удаагаа гэдгийг тэмдэглэсэн.

Нээлттэй хэлэлцүүлэгт "Монгол хүн бүрийн төлөө”, "Их нутаг, хүн зоноо хамгаалъя", "Монголын эрдэмтдийн төв зөвлөл", "Босоо хөх Монгол", "Нэхүүл", "Монголын ахмадын холбоо", "Хараат бус захирлуудын холбоо", “Дархан Монгол нэгдэл” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 93 хүн оролцлоо. Үг хэлсэн оолцогчид Улсын ерөнхий прокурорын орлогчид зөвшилцөхөөр УИХ-д нэрийг нь өргөн барьсан М.Чинбат, С.Алиманцэцэг нараас  асуулт асууснаас гадна прокурорын шударга байдал,  хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой санал бодлоо хэллээ.  

Нэр дэвшигч М.Чинбат энэ үеэр прокурорын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаагаа хэлээд Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилогдвол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хариуцлагын асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв.

Мөн “Байгаль орчин, нийтийн эрх ашиг хохирсон асуудалд прокурорын байгууллага тууштай ажиллах ёстой. Томоохон асуудлуудыг хуульд заасны дагуу шалгана. Ямар нэг субьектив хандлага гаргахгүй" хэмээлээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Л.Оюун-Эрдэнэ нар орж ирж, байр сууриа илэрхийлэв.

Төгсгөлд нь, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын гишүүд болон оролцогчид нэр дэвшигчидтэй холбоотой эргэлзээтэй асуудлуудад өөрсдөөс нь хариулт авлаа, захиас даалгавар хэллээ. Цаашид хэрхэн ажиллах талаар байр суурийг нь сонслоо. Ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй асуудлуудад анхаарууллаа. Энэ бүгдийг хүлээж авч, цаашдын үйл ажиллагаандаа тусгана гэдэгт итгэж байна” гээд хоёр нэр дэвшигч болон оролцогчдод амжилт хүслээ. Тэрбээр мөн, иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг амжилттай болсныг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 1 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 34 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 45 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top