x

Гишүүдийн нэртэй тэрбум төгрөг 950 сая болсон нь

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийнхөнтэй өнгөрөгч Баасан гаригт уулзаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны дотор танилцуулах үүрэг өгсөн тухай өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ. “Тэгвэл ЖДҮ яах юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Зөвхөн ЖДҮХС гэлтгүй бүх тусгай сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, зээлийн санхүүжилт дундаж давхаргад зориулагдах чиглэлд анхаарч ажиллаж байгаа” гэсэн байна. Тийм бол сайн л хэрэг. Гэхдээ яагаад заавал “ЖДҮ” гэж? Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдад хариулья.

Гишүүдийн нэртэй нэг тэрбум

УИХ 2017 оны есдүгээр сарын 4-нд У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилжээ. Аравдугаар сарын 20-нд буюу 16 хоногийн дараа У.Хүрэлсүхийн танхим бүрдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн байна. Үүнээс хойш дөрөвхөн хоногийн дараа буюу 2017 оны аравдугаар сарын 24-нд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Мэдээж энэ төслийг өмнөх Засгийн газар буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газраас өргөн барьсан байдаг.

Асуудлын гол нь уг төсөлд ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтаж буй Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн санхүүжилтэд зориулж 72 тэрбум 550 сая төгрөгийг улс төсвөөс нэмж суулгах саналыг оруулж ирсэн юм байна. Төсөвт хугацаа дуусахаас хоёрхон сарын өмнө шүү дээ. Үүнийг сайн анзаараарай даа.

Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр З.Нарантуяа, Д.Сумьяабазар, Д.Тогтохсүрэн нарын гишүүд “төсвийн урсгал зардлыг бууруулах” зорилгоор уг мөнгийг ХХААХҮ-ийн сайдын багцаас хасах санал гаргажээ, Байнгын хороон дээр.

Бүр их гайхашрулсан зүйл нь юу вэ гэвэл, тэр үед ажлаа аваад дөрөв хонож байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ЖДҮ-ийг хөгжүүлэх гээд гишүүдийн нэр дээр тус бүр нэг, нэг тэрбум төгрөгийн зээл олгохоор тавьсан байна. Арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авчихаад буцаагаад арилжааны банкуудад зээл өгөөд, түүгээрээ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд мөнгө өгнө гэдэг өөрөө зарчмын хувьд буруу.

Хоёрдугаарт, бид төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоход нийт 55 тэрбум төгрөгийн зайлшгүй эх үүсвэр хэрэгтэй байгаа. Тиймээс гишүүдийн нэг, нэг тэрбум төгрөг буюу ЖДҮХС-гийн санхүүжилтийг хасаад төрийн албан хаагчдынхаа цалинг нэмээд явах боломж байна” гэж ярьсан байна.

Ингээд мэдээж бөөн маргаан дэгдсэн. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Юун гишүүдийн нэг тэрбум бэ? Ямар завхарсан юм яриад байна?” хэмээн цочиж, Д.Оюунхорол гишүүн “Ч.Хүрэлбаатар гишүүн буруу мэдээлэл өгч байна. ЖДҮХС-гийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой, УИХ-ын гишүүн бүрт хамаатай асуудал. Энэ бол гишүүдийн мөнгө биш, төсвийг хасч болохгүй” хэмээн зүтгэж.

Тэгээд Н.Амарзаяа гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгээс асуусан байдаг юм. Өмнөх Засгийн газрын оруулж ирсэн төсөл учраас гишүүдийн мөнгө үү, ЖДҮ-ийг дэмжих мөнгө үү гэдгийг хариулна уу? гэж.

Б.Чойжилсүрэн гишүүн мэдээж “2016 оны УИХ-ын сонгуульд ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, 21:100 хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг заалт суусан. ЖДҮХС-гийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс энэ мөнгийг суулгасан. Түүнээс биш гишүүдэд хуваарилсан мөнгө биш. Ч.Хүрэлбаатар гишүүн андуурч яриад байна. Андуу ташаа мэдээлэл өгөөд байна” гэж.  Тэгэхэд нь Ч.Хүрэлбаатар сайд “Би буруу, худлаа мэдээлэл өгөөгүй. УИХ-ын хариуцлагатай микрофоныг ашиглаж худлаа мэдээлэл өгч байгаагүй. Ийм зүйл болсон. ЖДҮХС-гийн зээл гэж байгаа нь, гишүүдийн нэртэй нь үнэн. Бид үүнийг засах ёстой” гэснээр маргаан дуусч, ЖДҮХС-д хуваарилсан 72,550 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасах санал байнгын хороогоор дэмжигдсэн байдаг.

Гэсэн ч ЖДҮХС-гийн зээлийн хэмжээ 2017 онд 51 тэрбум, 2018 онд 90 тэрбум төгрөг болж өссөн (2015-2016 онд 12-16 тэрбум төгрөг байсан) гарчээ. Б.Сэргэлэн сайдын үед ЖДҮХС-гийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, өмнөх жил төсөл нь шалгараад санжүүжилтээ хүлээж байсан 300 гаруй аж ахуйн нэгжийг жагсаалтаас хасч, өөрсдийн хамаарал бүхий компанидаа өгөөд явсан байдаг. Харин Б.Батзориг нь банкаар дамжуулдаг, банкны шаардлага хангаж байж авдаг зээлийг сангаас шууд санхүүжүүлдэг болгоод, хулгайгаа улам бүр “төгсрүүлээд” явсан л даа.

Нэг тэрбум төгрөг яагаад 950 сая болсон бэ?

Ямар ч байсан УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-гаар дамжуулан нэг, нэг тэрбумын зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өгөх шийдвэр улс төрийн түвшинд гарсан байсан гэдэг нь тодорхой боллоо. Харин гишүүдийн нэг тэрбум яагаад 950 сая болсон бэ?

Нэг үлгэр ярья л даа. Уг нь тухайн үед Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан ЖДҮХС-гийн нөхөд дээр ирээд “Сангийн санхүүжилтэд 67 тэрбум төгрөг тавьсан байгаа. 65 тэрбумыг гишүүн тус бүрт өгөх юм аа. Хоёр тэрбумыг нь та нар өөрсдөө хуваагаад зарцуулаарай” гэсэн юмсанж. Гэтэл сангийн нөхөд “Гишүүд яахаараа нэг тэрбумыг авдаг, бид яахаараа хоёрхон тэрбумыг хуваадаг юм бэ” гэж. Тэгээд гишүүн тус бүрээс 50 саяыг хасахаар нийт 3,25 тэрбум, өмнөх хоёр тэрбумтайгаа нийлээд 5,25 тэрбум төгрөг сангийнханд оногдохоор болсон байна. Энэ мөнгийг захиран зарцуулсан нөхөд одоо хорих 461-р ангид сууж байгаа хэрэг. Харин гишүүд “бүрэн эрхээ” яриад наранд явж байна л даа.

Гэвч сангийн мөнгийг хуваарилахаас өмнө МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан учраас зарим нь 700 сая, зарим нь 1,2 тэрбум, зарим нь бүр хоёр удаа зээл авсан явдал ч гарсан юмсанж. ЖДҮ-гийн мөнгө Засгийн газрыг хамгаалсны төлбөр шүү гээд байдаг нь ийм учиртай.

Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэнчлэн, хүсч байгаачлан ЖДҮ гэлтгүй Засгийн газрын бүх тусгай санг шалгаж болно л доо. “Хошууны бузрыг ухвал далай, далай” гэгчээр тэгвэл энэ Засгийн газрын үед лав дуусахгүй. Бүгдийг нь шалгана аа л гэвэл нэгийг нь ч шалгахгүй ээ л гэсэн үг шүү. ЖДҮ-гээ эхлээд шалгуулчихаач ээ гээд байдаг нь ийм учиртай.  

Б.СЭМҮҮН 2019.02.12

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • барлас (103.240.241.110)
    ЖДҮ биш шууд кнофын авилга
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • өө (66.181.189.125)
    Тэнэг Монголчууд атаархасандаа үхэх нь.ха ха ха ха...МАН бол том луйварчдын бүлэглэл. Чаддаг юм бол гуйлгачингуудаа эд нар шиг хулгай хийж сур... хүчтэй нь амьдардаг хорвоо ш дээ.
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • өө (66.181.189.125)
    ЖДҮ бол юу ч бишэ. Эд нар бол МАНын хамгийн сайн гишүүд. Яадаг юм бэ аваа л биз. МАн дахиад ч ялна. ОРк Монголчууд зайлаасай. МАНн гишүүддээ хайртай шүү үнсий та нарыгаа. МАН мандан бадраг
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
    • Од
      ЖДҮ л гэх юм. Их Хурлын гишүүд хүн биш юм уу.Эд нар зээл авч болдогүй юм уу.Боломж тохироо нь бүрдээд ЖДҮ нэрээр зээл аваа л биз. Өөрсөдөө авч чадахгүй болохоор бүү атаархацгаа.
      2019 оны 04 сарын 13
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 14 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 22 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 32 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 38 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 4 цаг 42 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 4 цаг 46 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 5 цаг 40 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 13 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 цаг 42 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цаг 47 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 7 цаг 50 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 7 цаг 54 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 8 цаг 59 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 8 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 30 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 2 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 23 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 30 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 10 цаг 44 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 10 цаг 55 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top