x

О.Баасанхүүг тагнаж чагнаагүй гэдгээ Ц.Нямдорж сайд албан бичгээр мэдэгдлээ

Хууль зүй байнгын хорооны энэ сарын 09-ний өдрийн хуралдааны үеэр өөрийг нь тагнаж, чанасан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр албан бичгээр хариу өгсөн байна.

Тэрбээр уг хариу бичигтээ, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгтэй тань холбогдуулан дараах үнэн бодит мэдээллийг хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гээд,

1.С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулан иргэн Г.Батсүхийг гадаадаас баривчлан ирэх ажиллагаа 1999 оны 04 дүгээр сард буюу Ж.Наранцацралт Ерөнхий сайд байх үед хийгдсэн. Үүнээс хойш 1 жил 4 сарын дараа миний бие 2000 оны 08 дугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон.

2.Иргэн Д.Энхбатыг 2003 онд Франц улсаас хүч хэрэглэн баривчилж 4 улс дамжуулан Монголд авч ирэх ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын ажилтан Б.Хурц тэргүүтэй хүмүүс гүйцэтгэн, уг асуудлыг тухайн үеийн Тагнуулын ерөнхий газар нууцын журмаар шалгасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газар уг ажиллагаанд огт оролцоогүй.

Б.Хурцыг уг хэрэгт холбогдуулан Англи, Герман улсад удаан хугацаагаар хоригдож байсныг бүх хүн мэднэ.

Хуулиар Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдад шууд харьяалагддаг бөгөөд тэнд явагдаж буй аливаа нууц ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон сайд мэдэх, удирдах, чиглэл өгөх, ажиллагааных нь явцад хяналт тавих хууль зүйн бололцоо байхгүй, эрүүгийн хэрэгт хяналт тавих ажлыг прокурорын байгууллага гүйцэтгэдэг.

3. Та 2019 оны 03 дугаар сарын 14-нд Эрдэнэт хотод болон Жи Тайм сүлжээний хохирогч нартай уулзах үеэр уулзалтын болон олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн нэр бүхий 2 ажилтан уг уулзалтыг ажиглаад гарсан, тэр үед өөрийн тань туслах хуучны танил Баттогтохтой тааралдаж хэзээ явах, хамт хоолонд орох талаар ярилцаад явсан байна. Өөрөөр хэлбэл, өөрийг тань тагнах чагнах ямар ч ажиллагаа явагдаагүй, тийм шаардлага ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 10 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 43 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 54 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top