x

Хотын даргын ахын компанийг Монголын төр дийлэхгүй байна

“Зүүнбаян рефайнери” компанийн өмнө Монголын төр аргаа барьж эхэллээ. Туулын бургасыг хэдэн мянгаар нь хядаж, тансаг хаус барьж эхэлсэн ч үйл ажиллагааг нь зогсоогоод хариуцлага хүлээлгэчиж чадахгүй байна. Байгаль орчны сайд  Н.Цэрэнбат хүртэл хүчин мөхөсдөөд байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр өчигдөр “Зүүнбаян рефайнери” компанийн асуудал миний хяналтаас гарсан. Уг нь хууль зөрчиж эхлэхэд нь манайх мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл хүч түрээд л барилгаа барьсан. Үндсэн газрын зөвшөөрөл нь цуцлагдчихаад байхад ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй болох ёстой” гэлээ. Салбарын сайд нь хүртэл зогсоож дийлэхгүй, аргаа барчихжээ.

“Зүүнбаян рефайнери” компани 2008 онд газрын зөвшөөрлөө авч, Туулын бургасыг хядаж, 50 айлын тансаг хаус сүндэрлүүлэх төслөө эхлүүлсэн. Анх зөвшөөрөл авахдаа аялал жуулчлалын “Их тэнгэр” цогцолбор барина гэж байжээ. Гэсэн ч явцын дунд тэр нь хаус болон хувирсан байдаг. Тэднийг  хууль зөрчсөн хэмээн 2017 онд тухайн үеийн Байгаль орчны сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан.

Одоо ч яамны тэр байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Ямар ч зөвшөөрөлгүй гэсэн үг. Салбарын яамнаас тус компанийн хууль зөрчсөн үйлдлийг нь зогсоохын тулд дэд сайдаар ахлуулсан албаны хүмүүс тухайн газар хоёр гурав очиж, барилгыг нь албадан буулгах шаардлага тавьсан ч хамгаалагч нар нь хашаа руугаа нэвтрүүлдэггүй байжээ. Түүнээс хойш “Зүүнбаян рефайнери” компани үйл ажиллагаагаа явуулсаар одоогоор барилгын ажилд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан байна. Мөн байгаль орчны хохиролд 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн ч энэ асуудал шүүхийн шатанд яваа юм байна.

Тэгвэл тус компанийг Хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын өмчлөлийн компани гэдэг. Одоогоор тэнд хаусын барилгын ажил үргэлжилж байна. Зар сурталчилгаагаа ч эхлүүлсэн бөгөөд тансаг хаусаа нэгийг нь гурван тэрбум төгрөгөөр үнэлэн зарахаар төлөвлөж байгаа гэх. Нийт дүнгээр нь тооцвол 150 тэрбум төгрөгийн орлого олохын тулд Туул голын “ам”-ыг барихаар улайрч байгаа хүмүүс юм. Ийм л том компани Монголын төрд дийлддэггүй дээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 18 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 26 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 36 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 42 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 46 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 50 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 44 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 17 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 46 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 51 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 54 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 58 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 3 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 10 цаг 12 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 34 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 11 цаг 6 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 27 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 33 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 48 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top