x

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгчтэй уулзлаа

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй монголын парламентчид Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулга, уулзалтад энэ сарын 6-наас 10-ны хооронд оролцож байгаа билээ.  

Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны хооронд хөгжиж ирсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээний үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан 2019.04.09-ны өдөр ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриэла Куэвас, мөн зарим орны парламентын дэд тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийлээ.

ОУПХ-ны Ерөнхийлөгч, Мексик Улсын сенатын гишүүн, хатагтай Габриэла Куэвастай хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Монгол Улс ОУПХ-ны Ази, Номхон Далайн бүлгийн “Тогтвортой хөгжлийн асуудлаарх хоёрдугаар чуулган"-ыг ирэх тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад ОУПХ-ны хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ. 

Хатагтай Габриэла Куэвас Монгол Улс ОУПХ-ноос зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирснийг дурдан, нэг ялангуяа сүүлийн жилүүдэд энэхүү идэвх улам эрчимжиж байгааг тэмдэглэв. Үүний тод илрэл бол энэхүү Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын хурлыг эх орондоо хийх гэж байгаа явдал юм гэдгийг онцолоо. Мөн тэрбээр Монголын парламентчид ОУПХ-ны бүтцийн нэгж, байгууллагуудад бүлгээсээ нэр дэвшин сонгогдож байгааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэхийн сацуу С.Зориг агсны хэрэгт холбоотой асуудлаар Парламентчдын хүний эрхийн хороотой хамтран ажилладгийг сайшаав.

Монголын төлөөлөгчид чуулганы үеэр ОХУ, БНХАУ, БНАЛАУ, ХБНГУ, БНБеларусь Улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хоёр орны парламентын хамтын ажиллагаа болон улс хоорондын харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Түүнчлэн парламентын дэргэдэх харилцааны бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд талууд анхаарлаа түлхүү хандуулах шаардлагатайг тэмдэглэсэн болно. Мөн олон талт харилцааг хөгжүүлэх буюу олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, байнгын уулзалтын механизмтай болох замаар харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг хөндөн ярилцаж, энэ чиглэлээр хоёр талаасаа идэвх чармайлт гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн хэмээн Доха хотоос мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 2 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 35 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 45 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top