x

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хийсээр байгаа юу?

Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь өөрийн өмчлөлийн компаниар ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэг. Эрх мэдэл, албан тушаалаараа далайлган өөртөө давуу байдал бий болгож, иргэдэд хүрэх ёстой зээлийг дундаас нь хулгайлсан нөхөд эхнээсээ албан тушаалаасаа зайлуулагдаад явсны дотор Ерөнхий аудитор ч бас албанаасаа түдгэлчихээд байгаа.

Гэвч сүүлийн үед Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тухай албан тушаалаасаа түдгэлзсэн нэртэй ч аудитын тайлантай танилцаж, ажилтнууддаа үүрэг даалгавар өгч, боловсон хүчний томилгоо хүртэл хийж, албан уулзалтуудад оролцож байна гэх мэдээлэл чих дэлсэх болов.

Ерөнхий аудиторын албан тушаал бол төрийн өмч, хөрөнгийн, үүний дотор төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, түүний үр дүнд аудитын хяналт тавьж, ажлаа УИХ-ын өмнө хариуцаж тайлагнадаг хариуцлагатай, өндөр дээд албан тушаал. Оны өмнөөс “гал авалцаад” байгаа ЖДҮХС-гийн зарцуулалт, үр дүнд тавих хяналт ч бас Ерөнхий аудиторынх гэсэн үг. Гэтэл сангийн зээлнээс “хусмыг” нь авсан энэ хүн анх албан тушаалд томилогдохдоо л хууль зөрчсөн юм байна.

Тодруулбал, Улсын Ерөнхий Аудитороор ажиллах хүнд тавигдах шаардлага буюу Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-т “Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах аливаа ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад санхүүгийн сонирхолгүй байх”  гэсэн заалт байдаг. Энэ нь Монгол Улсын Ерөнхий аудитор хүн хувийн компанитай байж болохгүй гэсэн үг.

Тэгтэл Д.Хүрэлбаатарын хөрөнгө орлогыг мэдүүлэгт “Цэнстайл” ХХК-ийн 100 хувийн өмчлөгч гэж 2017, 2018 онд дараалан  мэдүүлсээр ирсэн нь Төрийн аудитын тухай хуулийн дээрх заалтыг удаа дараа уландаа гишгэсэн хэрэг болж байна.

Нэгэнт ЖДҮ зээлийн хэрэгт холбогдсоноор албан тушаалаас нь аль хэдийн огцруулах ёстой байтал УИХ-аас “түдгэлзүүлэх” шийдвэр гаргасан нь өнөөдрийг хүртэл дөрвөн сар гаруйн хугацаанд ажил үүргийнхээ хүрээнд бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж, нөлөөгөө хэвээр хадгалах нөхцлийг бүрдүүлсэн нь илэрхий байна. Тэгээд ч Улсын Ерөнхий аудитын газар өнгөрсөн дөрвөн саргаруй хугацаанд даргагүй байснаар тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн ажиллах боломжгүйд хүрсэн нь тодорхой. Тиймдээ Д.Хүрэлбаатар гэдэг хүн “бурхангүй газрын бумба” аятай залагдаж, ажил төрөлд нь хутгалдаж яваа биз.

Өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын бас нэг тушаал гарсан байна. Улсын төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны давсан орлогыг зарцуулах тухай тушаалд Үндэсний аудитын газарт нэг тэрбум орчим төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Энэ ч гэсэн Сангийн яаманд ганц хяналт тавьдаг Үндэсний аудитын газрыг “хахуульдсан” хэрэг болох нь хэн ч харсан тодорхой. Урьд өмнө лав Сангийн яамнаас Үндэсний аудитын газарт мөнгө шилжүүлж, түүнийг нь аудитын ажилтнуудын урамшуулалд өгч байсан түүх үгүй. Ингэж Сангийн яам нь УИХ-д мэдэгдэлгүйгээр, өөрт нь хяналт тавьдаг байгууллагад их хэмжээний мөнгө олгож, бүрэн эрх нь түдгэлзсэн албан тушаалтанд уг мөнгийг дураараа зарцуулах, шамшигдуулах нөхцлийг бүрдүүлснээс үзэхэд төрийн аудитын байгуулага нь Засгийн газар, Сангийн сайдын зүгээс бүрэн хараат байдалд орсон гэж үзэхээр байна.

Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Үндэсний аудитын газрын 2019 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийн зүгээс Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлснээр аудитын байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарч байгаа эсэх, Оюутолгой, Дубайн гэрээний аудитын тайлан бэлэн болсон эсэх талаар тодруулж байсан. Гишүүдийн санаа тавьсан асуудал талаар болж, албан тушаалаасаа түдгэлзсэн гэх Д.Хүрэлбаатар эргээд албан тушаалдаа тавигдахыг үгүйсгэх арга алга. Анхнаасаа ЖДҮ-тэй холбогдоход нь л хариуцлага тооцоод яьуулах ёстой байтал одоо болтол “түдгэлзүүлсэн” гээд хаацайлж суугаа УИХ-д ч бас итгэх арга алга.

Б.САНАА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Аудиторууд (103.9.90.130)
    Үндэсний аудитын газрын өөрийн талын дарга нар буюу орлогч С.Бүрэнбат 20,0 сая, орлогч С.Оюунбилэг 20,0 сая, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал О.Одгэрэл 15,0 сая, Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг 20,0 сая, Нийцлийн аудитын газрын захирал С.Энхбаатар 20,0 сая, Стратеги удирдлагын газрын захирал Д.Энхболд 20,0 сая, Чанарын албаны захирал Ц.Батбаяр 20,0 сая, Дотоод аудитын дарга Г.Ганбилэг 15,0 сая, ажлын алба Ч.Болд 15,0 сая, хуулийн хэлтсийн дарга Анхбаяр 15,0 сая, Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга С.Энхбаатар 20,0 сая, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга /одоогийн Гүйцэтгэлийн аудитын газрын захирал болсон/ Б.Мөнх-Очир 20,0 сая, Н.Энхбат 15,0-20,0 сая /одоогийн Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга/, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Бат-өлзий 15,0-20,0 сая, менежер Д.Отгонбаяр 15,0-20,0 сая, Тамгын хэлтсийн дарга Ч.Цагаанхүү 15,0-20,0 сая төгрөг тус тус авсан байна. Гэтэл энэ нь төсвийн хөрөнгө оруулалтын аудитын шалгалтаар илрүүлж акт, албан шаардлага тогтоосон барьцаа хөрөнгийн үлдэгдэл буюу нийт аудиторуудын илүү цагаар, шударгаар ажилласны үр дүнгээр бүтсэн төсвийн үр ашигтай зарцуулах мөнгө байжээ. Энэ мөнгийг Сангийн яамны төсвийг аудит хийж баталгаажуулдаг Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг, ажлын алба Ч.Болд гэх мэт хүмүүс хуйвалдан дээрх хүмүүст өгчээ. Энэ нь ЖДҮС-гийн хөрөнгөөс Д.Хүрэлбаатар мөнгө авсан асуудлаас огт дутахааргүй маш том ёс зүйн ноцтой зөрчил юм. Иймд энэ асуудлыг УИХ, АТГ, олон нийт анхааралдаа авч шалгах, хариуцлага тооцох нь зүйтэй юм.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Аудитор (150.129.142.45)
    Занданшатар дарга юу хийгээд байна аа? УИХ Ерөнхий аудиторгүй 4 сар өнгөрлөө. Цаашид ингээд байх уу? Цаг хугацаа өнгөрсөөр, төсвийн мөнгө урссаар, УИХ нүд нь боолттой ингээд байж болох уу?
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 16 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 24 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 34 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 40 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 44 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 48 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 42 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 15 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 44 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 49 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 52 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 56 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 1 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 10 цаг 10 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 32 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 11 цаг 4 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 25 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 31 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 46 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top