x

Хотын дарга С.Амарсайханд хуулиа биелүүлж ажиллах шаардлага хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг ноцтой зөрчин, хууль бус тогтоол, шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын их хурлаар хүчингүй болсон Сонгуулийн тухай хуулийн 159.4, .160.4 дэх заалтыг үндэслэн тус дүүргийн 10, 19 дүгээр хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хууль бус дахин сонгуулийг зохион байгуулсан байна.

Улмаар нийслэлийн Засаг дарга хүчингүй болсон хуулийн заалтаар зохион байгуулсан сонгуулийн дүнг үндэслэн дүүргийн Засаг даргыг чөлөөлж, томилох хууль бус Захирамж гаргажээ. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд цөөнх байгаа Монгол ардын намын 18 төлөөлөгч хуралдаж хуурамч тамга, тэмдгээр хууль бус тогтоол гаргаж нэгнийгээ ийнхүү Засаг даргад өргөмжилсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нутгийн өөрөө удирдах байгууллагын онцгой бүрэн эрхэд халдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар эсвэл Засаг дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснөөр шийдвэрлэгддэг байна. Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудлаар Нийслэлийн Засаг даргад санал уламжлаагүй мөн Засаг дарга Т.Баясах нь хотын даргад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй аж.

Иймд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас хотын дарга С.Амарсайханыг хууль бус шийдвэрээ цуцалж,  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аливаа хууль, тогтоомжийг чанд биелүүлж ажиллахыг шаардсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 15 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 23 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 33 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 39 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 43 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 47 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 41 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 14 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 43 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 48 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 51 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 55 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 0 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 10 цаг 9 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 31 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 11 цаг 3 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 24 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 31 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 45 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top