x

“Эдийн засгийн форум 2019” чуулган эхэллээ

Орхон аймгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчидээ дэмжин харилцан ашигтай түншлэл бий болгох зорилгоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй “Эдийн засгийн форум 2019” чуулган, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ, БНХАУ, БНСВУ-ын Элчин сайдын яам болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Жайка олон улсын байгууллага, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөл болон аймаг орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцож байна. 

“Эдийн засгийн форум 2019” чуулганы нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар оролцож чуулганд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгч нарт Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлэн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Монгол улсын ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын ахлах шинжээч П.Энхсайхан, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ОХУ-ын Худалдааны төлөөлөгч  М.В.Васильев, БНХАУ-ын  ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шүэ Жүн, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “ЭТИС” хөтөлбөрийн захирал, доктор Карин Райнпрехт нар мэндчилгээ дэвшүүллээ. “Эдийн засгийн форум 2019” чуулганы нээлтийн арга хэмжээ болон салбар хуралдаануудад Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч нар мөн оролцож байна. УИХ-аас 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжил 2030” үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг баталсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд Орхон аймаг, Эрдэнэт хот “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичгээ аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар баталсан. Орхон аймаг, Эрдэнэт хотын Ногоон, тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг 

1.  НИЙГМИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
2.  ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
3.  БАЙГАЛЬ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
4. ЗАСАГЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ хэмээн тодорхойлсон билээ. 

“Эдийн засгийн форум 2019” чуулганаар  Бүсчилсэн хөгжлийн болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хүн амын нутагшил, суурьшлын талаар, Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичгийн талаар, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих талаар олон илтгэл, танилцуулга хийгдэнэ. Мөн байгаль орчин, нийгэм, эдийн засаг, засаглалын тогтвортой хөгжлийн салбар хуралдаан болно. Салбар хуралдаанаар 20 гаруй илтгэл, төсөл танилцуулагдах юм.  

Image

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top