x

Өнөөдөр компьютерийн "хулгана"-ны төрсөн өдөр

Стэнфордын их сургуульд компьютерийн хулганыг анх бүтээсэн Дуглас Энгельбартыг түүхэн компьютерийн хулганы эцэг нь гэж нэрлэдэг.

Америк зохион бүтээгч ихээхэн олон зүйлээр сэтгэн оролдсон хачин гэмээр хүн байв. Тэрээр 1963 онд бүтээсэн лабораторид хэд хэдэн компанийн сонирхолын дагуу компьютерийн технологийн төсөл дээр ажиллаж байлаа.  Тэднээс хамгийн алдартай нь гипер бичлэг бүхий мэдээллийн цахим бааз ба түүгээр зохиогдсон тусгай төхөөрөмж “хулгана” болсон юм. Тэднийг нийтийн хэрэглээнд оруулах хүртэл наяад оны дунд үе хүртэл ашиглажээ.

NLS он цагийн явцад шинэ шинэ боломжийг өөртөө авсан юм. Түүнд компьютерийн түүхэнд анхных болох графикийн интерфейс Дугласын сэтгэмжээр гарч ирэв. Мөн программд жараад онуудад зөгнөл байсан телевизийн шууд дамжуулалт явуулах боломж бий болов.

Энгельбарт 1967 онд Билл Инглишийн хамт хэдэн жилийн өмнө бүтээсэн модон эх биетэй, хоёр металл дугуйтай төхөөрөмжөө бүртгүүлэх өрөгдлийг өгөөд 1970 онд 3541541 тоот патентыг авсан байна. Төхөөрөмжийн араас гарсан утас нь хулганы сүүлтэй адилхан байснаас тэр төхөөрөмж "хулгана" нэр авсан гэж хожим Энгельбарт тайлбарлажээ.

1968 оны арванхоёрдугаар сарын 9-нд Дуглас Энгелбарт өөрийн NLS төслийнхөө эцсийн хувилбарын танилцуулгыг Сан-Франциско хотын компьютерийн томоохон бага хурал дээр хийжээ. Түүнд дэлгэц дээрх курсорыг удирдсан  хулганаа танилцуулан үзүүлж байжээ. Гэхдээ тэр үеийн хулганы дүр төрх нь өнөөдөр бидний хэрэглэж байгаагаас мэдээж арай өөр. Ширээн дээгүүр дугуйгаараа өнхөрдөг энгийн модон хайрцаг нь өнхрөлтийнхөө тоон мэдээллийг комьпютерт өгснөөр дэлгэц дээрх курсорыг удирддаг байжээ. 

Лабортортоо нам шигдсэн Дуглас сүүлтэй хулганатай ихээхэн төстэй энэхүү төхөөрөмжид хэн ийм нэр хайрласныг ч санадаггүй байна. Дугласын үзэл санааг нэвт шингээсэн хулганыг түүнтэй хамт ажилладаг байсан аспирант Билл Инглиш гардан хийжээ. Компьютерийн хулганы программ хангамжаар ажиллаж байсан Жеф Рулифсон арай хожуу тэдэнтэй нэгдсэн гэдэг.

Тэртээ 1968 онд тэр үеийн хулганы байж боломгүй боломжийг харуулсан кино фильм одоо хүртэл Стенфордод хадгалагдаж байдаг ажээ. Хачирхалтай нь тэр үеэс хойш Энгельбартын нэр хаана ч дурдагдаагүй байна. Бодит цагийн дэглэмээр графикийн удирдлага хийсэн нь ер бусын зүйл байлаа. Тэр өдрийг компьютерийн хулгана төрсөн өдөр гэдэг.

Далаад онуудад Дугласын лаборатори компьютерийн сүлжээ бүтээх ARPA төсөлд оролцов. Наяад онуудад Дуглас хоёр ч корпорацид ажиллан гэрээнд хүлэгдсэн байв. Ингээд тэр 1986 онд тэднээс салан охиныхоо хамт өөрийн Bootstrap Institute компанийг байгуулжээ.

Тэрээр өөрийн сонирхлын дагуу чөлөөтэй ажиллаж байлаа. Ийм их нэр төртэй, ухаантай Дуглас нь Билл Гейтс шиг баян байж болох шүү дээ. Хулганын эцэг тэрээр 1989 оны дөрөвдүгээр сарын 9-нд хулгана зохион бүтээснийхээ төлөө 10000 доллараар шагнагдсан ба шагналаа бүгдийг нь зуслангийн даруухан байшин барихад зарцуулжээ.

Харин 1997 онд түүнийг хулгана бүтээснийг арай өндрөөр үнэлэн Лемельсон шагналаар (500 000 доллар), арай хожуу Тюрингийн шагналаар тус тус шагнажээ.

Image result for Дуглас Энгельбарт

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top