x

МАН Хэнтийн нөхөн сонгуульд МУГЖ Г.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр бэлджээ

УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд улс төрийн намууд хэдийнэ бэлтгээд эхэлсэн тухай Хэнтийгээс бэлтгэсэн сурвалжлагын эхний хэсэгт бид хүргэсэн. Сонгууль Хэнтий аймгийн төв буюу Хэрлэн сум, Мөрөн сум болон Хэрлэн сумын Өлзийт тосгоныг багтаасан тойрогт явагдах бөгөөд хоёрдугаар сараас хойш улс төрийн намууд, нэр дэвшигчдийн рейтинг тогтоох судалгааг орон нутгаар 2-3 удаа хийжээ.

Судалгааны баг МАН-аас нэр дэвших магадлалтай хоёр, АН-аас нэр дэвших магадлалтай нэг, МАХН-аас нэр дэвших магадлалтай мөн нэг хүн, өөр бусад намуудын нэр дэвшигчдийн нэр, зураг хөрөгтэй судалгааг хийсэн гэнэ.

Тиймээс орон нутгийнхан нөхөн сонгуульд аль намын хэн Хэнтийнхний “хамаатан” болж айлчлах вэ гэдгийг ч ерөнхийдөө гадарлачихсан байж байна.

Судалгааны жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлжээ

Хэнтийд судлагдсан улстөрчдийн жагсаалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх бичигдсэн байжээ. Хэнтийн гаралтай, эс бол Сүхбаатар аймгийн гаралтай гэж яригддаг У.Хүрэлсүхийн талаар харин Хэнтийнхэн ийн ярьж байна.

1923 онд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдаж, эндээс 1930 онд Дорнод, 1942 онд Сүхбаатар аймгийг тусгаарласан. Сүүлд байгуулагдсан Сүхбаатар аймгийн засаг захиргааны нэгжид Дорнод, Хэнтийн зарим хошуу багтсан бөгөөд одоогийн Галшарын зүүн хэсэг, Мөнххаан сум орсон.

У.Хүрэлсүхийнхний хамаатнууд Галшар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар байдаг. Тиймээс хоёр аймагт хамаараад явдаг гэж байв.

Хэдийгээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө болдог нөхөн сонгууль намын рейтингийг харуулдаг, дараагийн Засгийн эрх барих улс төрийн намын ялагчийг бараг тодорхойлдог ч МАН энэ удаа намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдүүлж “туйлдуулахгүй” гэдгээ мэдэж байгаа.

Гэхдээ түүний нэр яагаад нэр дэвших магадлалтай улстөрчдийн дунд явж байсан бэ?

МАН энэ судалгааны аргачлалаар намын рейтингийг шалгах, 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа өрсөлдүүлэх найдвар бий юу, үгүй юу гэсэн асуултын эхний хариултыг авах зорилго агуулж байсан бололтой.

56781165_799765010379786_3815643997964075008_n МАН Хэнтийн нөхөн сонгуульд МУГЖ Г.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр бэлджээ

Хэнтий аймгийн ЗДТГ-ын байр

МАН-ын тойрог хамгаалах “тамга”

Энэ сонгуульд МАН МУГЖ Г.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр бэлдээд эхэлжээ. Судалгааны багийнхны тараасан санал асуулга дахь улстөрчдийн нэрсийн жагсаалтад Г.Эрдэнэбатын нэр тод байсан гэж Хэнтийнхэн ярьж байна.

Гэндэндарамын Эрдэнэбат: 1959 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг төгссөн. УДБЭТ-ийн захирал, БСШУЯ-ны Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан дуучныг 2016 онд МАН-ын удирдлагууд Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар томилсон байдаг.

Гэхдээ дуучин Г.Эрдэнэбат Засгийн газарт тэтгэвэртээ гарах болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийг өгөөд удаж байгаа юм байна. Тэтгэвэртээ гарах нь дуучны хүсэл биш. Энэ бол төрийн албан хаагч УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн Сонгуулийн хуулийн заалтад нийцүүлсэн МАН-ын шийдвэр байсан бололтой юм.

Итгэл үзүүлээд, томилолт өгч сонгуульд оролцуулсан гишүүн Д.Гантулга нь хамгийн муухай түүх үлдээх асуудлын нэгд нэр холбогдсон. Сонгууль яг энэ хүний тойрогт болох гэж байгаа тул МАН нэлээн барьц алдаж, аль болохоор нэр цэвэр хүн хайж байгаа бололтой.

Г.Эрдэнэбат бол ард түмний хайртай дуучин. Авлига, хээл хахуулийн дуулиан, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон МАН-ын даамал түшмэдийн дэргэд нэр цэвэр хүн. Тиймээс түүнийг Хэнтийн нөхөн сонгуульд сойж, намын нэр хүнд, тойргоо хамгаалах бодлогыг МАН барьж байж болох юм.

Нөхөн сонгуульд нэлээд хашир хандаж, найдвартай хүнээ илгээх тактик бол МАН-ын хувьд тогтсон уламжлал. Ганц нөхөн сонгуульд ч гэхгүй, УИХ-ын сонгуульд ч тойрог алдахгүйн тулд дуучин, тамирчин, бөх, яруу найрагч гэх мэт улс төр, хууль эрх зүйн “А” ч үгүй хүмүүсийг нэр дэвшүүлж азаа үзэх нь МАН-ын л эхлүүлсэн арга.

Дараа нь тэдэндээ улстөрийн цагаан толгой заадаг, олон сонгуулийн турш нөмөр болсон энэ тактикаа МАН энэ удаа Хэнтийд давтах гэж буй бололтой.

Ардчилсан нам Ж.Оюунбаатарыг сойхоор бэлджээ

АН-д Хэнтийн тойргийн өмчирхдөг, эндээс нэр дэвших бодолтой явдаг хүмүүс цөөнгүй бий. Тэд бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөх нь байсан М.Хүдэрбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга асан С.Пүрэвжав, “Лектор” төвийн захирал Ц.Баатархүү, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар.

Гэвч нэг хэсэгтээ Хэнтийд “эзэн суусан” байсан Б.Гарамгайбаатар тэдэнд ямар ч боломж олгож байгаагүй. Энэ удаа Б.Гарамгайбаатар авлига, албан тушаалын хэргээр шалгагдан, шүүхээр асуудлаа шийдүүлж байгаа.

hentii-murun МАН Хэнтийн нөхөн сонгуульд МУГЖ Г.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр бэлджээ

Мөрөн сум

Б.Гарамгайбаатарын орон зай эзгүйрсэн ч авлигын хэрэг нь чихнээс уясан хонх шиг жингэнэх, уулзсан болгоны амны зугаа болох бүтэн сэдэвтэй ийм тойрог руу нэр дурдсан нөхөд зүтгэхээс эмээсэн байж мэдэх юм.

Ямартай ч, эзгүйрсэн энэ тойрог, эгзэгтэй сонгууль руу АН Ж.Оюунбаатарыг илгээхээр шийдсэн сураг байна. Ж.Оюунбаатар нь “Цагаан шонхор” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байсан.

Шонхор шувууг Хэнтий аймгийн сүлд хэмээн Засгийн газрын 2012 оны тогтоолоор батлуулж, Цагаан шонхор шувууны хөшөөг ч барьж амжсан. Засаг даргаар ажиллахдаа аймгаа хөгжүүлэх ямар ажил хийсэн, түүний гэж овоглогдох хөгжил тэнд бий юу, үгүй юу гэдгийг нутгийнхан нэлээн сайн мэдэж байгаа.

Н.Энхбаярын ээлжит сонирхол

МАХН энэ удаагийн нөхөн сонгуулийг хамгийн их шохоорхож байна. Бүр эхнээс нь, Д.Гантулгын бүтэлгүй дуулиантай зэрэгцээд л сонирхож эхэлсэн гээд хэлчихвэл буруудахгүй байх.

Гэхдээ намын даргад сонгуульд өрсөлдөх ямар ч боломж байгаагүй. Эдэлсэн ялын хугацаа дуусаагүй гэдэг үндэслэлээр түүний 2016, 2017 оны сонгуульд өрсөлдөх эрхийг Сонгуулийн ерөнхий хороо хязгаарлаж байв. Одоо түүний сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн.

МАХН-ын үйл ажиллагаа ч идэвхитэй байгаа бөгөөд энд тус нам ганцхан хүнээ сойно. Тэр нь Н.Энхбаяр. Түүний энд тэнд, хэвлэл мэдээлэлд өгч байгаа ярилцлагууд, өөрийнхөө хэлмэгдсэн болохыг тайлбарласан ярианууд зүгээр л өмнөтгөл.

Сонгууль зарлагдсаны маргаашаас Н.Энхбаяр юу хийх вэ гэдэг нь харин хамгийн сонин сэдэв. Н.Энхбаярын унасан нэр хүнд сүүлийн үед овоо наашилж байсан ч прокурор Ё.Сагсайтай холбоотой бичлэг түүнийг чамгүй “хонзогногч” нэгэн болгон харагдуулаад авлаа.

Үргэлжлэл бий

uptown.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 11 цаг 22 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 11 цаг 24 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 11 цаг 26 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 11 цаг 26 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 11 цаг 28 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 11 цаг 30 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 11 цаг 32 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 12 цаг 38 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 13 цаг 4 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 13 цаг 12 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 13 цаг 13 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 13 цаг 14 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 13 цаг 14 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 13 цаг 18 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 14 цаг 38 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 14 цаг 39 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 14 цаг 41 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 14 цаг 42 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 14 цаг 43 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 14 цаг 46 мин
iИх уншсан
Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top