x

АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийх албан бичиг өргөн барив

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Баделхан, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нарын 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан эл асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-ыг үндэслэн томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт гарын үсэг зурсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-УИХ-аас Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан ч энэ хуульд заасан Томилгооны сонсголыг өнөөдрийг хүртэл огт хийгээгүй байгаа. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн олон нийтийн хүлээлт, шаардлага бий болсон. УИХ-ын дарга Та УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж онцолсонд бид баяртай байгаа. Хуульд заасны дагуу Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн, томилгооны сонсгол хийх асуудлыг бид өргөн дэвшүүлж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн хуулийн зохицуулалттай.

Иймд УИХ-ын нэр бүхий 19 гишүүн бид Танд хандан “Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан нэр дэвшиж байгаа хүмүүсээр томилгооны сонсгол хийх ажлыг хуулийн дагуу зохион байгуулж өгнө үү” гэдэг хүсэлтийг тавьж байна. Энэ асуудлыг “УИХ-аар эцэслэн шийдвэрлэх хүртэл нэр дэвшигч тус бүр дээр” гэж онцгойлж бичсэнийг Та анхаараарай.   

 

Хоёр хүн нэр дэвшинэ. Нийтийн сонсгол хийгээд, болж бүтэхгүй янз бүрийн асуудал гараад буцаавал, дараагийн хүн дээр нь ялгаагүй дахиж хийнэ шүү гэдэг утга агуулгатай юм.

Харамсалтай нь Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ-тай зөвшилцдөг албан тушаалтанд томилгооны сонсгол хийх боломжгүй байна. Тийм учраас УИХ-ын нэр бүхий гишүүд бид Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нар дээр нээлттэй хэлэлцүүлгийг өөрсдийн бүрэн эрхийн дагуу олон нийт, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулан зохион байгуулна гэсэн байр сууриа илэрхийлж, олон нийтэд мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийг эрхээ хэрэгжүүлж, нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжоор хангах, өрөө тасалгаа гаргаж өгөх тал дээр Та анхаарч өгнө үү.

Цаашид Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, томилгооны сонсголыг зөвхөн УИХ-аас томилогддог биш, зөвшилцдөг албан тушаалтанд ч хийдэг өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

-Өмнө нь хэрэгжиж байгаагүй учраас анхны, шинэ ажил болно. Анхаарах хэдэн асуудал байна.

Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга чөлөөлөгдөөгүй байгаа. Сая шинэ гарсан хууль, эрхзүйн үндэслэлээр ҮАБЗ-өөс УИХ-д зөвлөмж ирүүлэх юм бол чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, олон улсын туршлагаас харахад бусад зөвшилцдөг албан тушаалууд дээр Ёс зүйн хороогоор нээлттэй хэлэлцүүлэг хийж, дүгнэлт гаргаад, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг явуулдаг практик байна. Түүнчлэн онцгой нөхцөл үүссэн үед, тухайлбал саяынх шиг иргэнээ эрүүдэн шүүсэн гэх мэт асуудал гарвал шүүгч, прокурор болон бусад эрх бүхий албан тушаалтныг  ажлаас чөлөөлөх асуудлыг Ёс зүйн хорооны санаачилга (манайхаар бол Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо байж болно)-аар хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалт байна. Энэ болон бусад хүрээнд зөвшилцөх албан тушаалтны асуудлаар хэлэлцүүлэг, сонсгол хийх, дүгнэлт гаргах чиглэлээр хууль санаачилж болно.

Гуравдугаарт, манайх Дэд хорооддоо ач холбогдол өгөхгүй байна. Хүний эрхийн, Тусгай хяналтын, Ёс зүйн дэд хороодод хуулиар олгосон эрх хангалттай бий. Парламентын хянан шалгах үүргийг хэрэгжүүлдэг, мөрдөн байцаах ажиллагаатай танилцдаг гэх мэт. Ёс зүйн дэд хороо манайд парламентын хэдэн гишүүнийхээ ёс зүйн хүрээнд эргэлддэг. Уг нь төрийн бүх шатны алба хаагчид, түүн дотроо удирдах албан тушаалтны ёс зүйн асуудлыг ч хэлэлцэх боломжтой. Эдгээр асуудлыг цаашид анхаарах ёстой гэлээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 5 цаг 54 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 6 цаг 8 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Өчигдөр 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Өчигдөр 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Өчигдөр 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Өчигдөр 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Өчигдөр 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Өчигдөр 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Өчигдөр 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал... С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ...
Top