x

"Эрдэнэт" үйлдвэр гадаад өрөө төлчихлөө. Одоо дотоод асуудлаа ярья

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн захирал Х.Бадамсүрэн нар мэдээлэл хийлээ. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өрийг төлсөн. Одоо буруутай этгээдээр үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх ажлыг дотооддоо ярих ёстой” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин: 

-"Жаст" группийн захирал Х.Батхүү 2009-2010 онд "Стандарт" банктай зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл удаа дараа нэмж зээл авснаар 160.1 сая ам.долларын зээл авсан. Үүнийг хугацаандаа төлөөгүй тул Стандарт банк Лондоны арбитрын шүүхэд хандсан байдаг. 

"Стандарт" банкнаас нийт 86.95 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилсэн. Шүүх 51 сая ам.доллар болгож шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Манай талаас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах хуралдаанд орохын дээрх 51 сая долларыг шүүхийн тусгай дансанд байршуулах шаардлага тавьсан. Тухайн үед бидэнд энэ мөнгийг байршуулах боломж байгаагүй учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод явсан. Дээр нь Стандарт банкнаас гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхийн зардал болон үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хүү нийлсэн 40 орчим сая ам долларыг нэмж гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн.

Мөн үүнтэй зэрэгцэн "Стандарт" банкнаас Английн дээд шүүхэд “Энэ мөнгийг яаралтай төлүүлэхээр шийдвэрлэж өгөөч” гэж хандсан байсан. Английн дээд шүүх бүр хатуу шийдвэр гаргасан. Хэрвээ манай тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол өрийг гуравдагч этгээдэд зарах, үйлдвэрийн гадаад талд байгаа хөрөнгийг хураах, үйлдвэрийг удирдлагуудад хилийн хориг тавих нөхцөл бүрдсэн байсан учраас Засгийн газар “шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй юмаа” гэдэг шийдвэрт хүрсэн. Ингээд Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсэгт энд байгаа хүмүүс, зарим сайд нар багтсан.

Эхний ээлжид гадна талд байгаа өр төлбөрөө төлөөд, дараа нь дотооддоо асуудлаа шийдэх буюу буруутай этгээдүүдэд хариуцлага тооцъё гэсэн. Ингэхдээ шүүхээс шийдвэрлэсэн 90 гаруй сая ам.долларыг бүтнээр төлөхийг урьтал болгоогүй. Төлбөрийг бууруулахаар хэлцэл хийж эхэлсэн. “Стандарт” банкны хувьд Засгийн газартай ямар нэг хэлцэл хийхгүй, “төлбөрөө” төл гэдэг ганцхан шаардлага тавьсан учраас АНУ-д бүртгэлтэй компаниар дамжуулан хэлцэл хийсэн. Үүний үр дүнд шүүхийн анхны шийдвэрээр гарсан 51 сая ам.доллар болон түүний хүү, шүүхийн зардал нийлсэн бүх төлбөрийг 40 сая ам.доллар болгож бууруулж чадлаа. Энэ 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр Эрсдлийн сангаас гаргаж төлсөн.

Ингээд “Эрдэнэт” үйлдвэр гадаад талд ямар нэг өр төлбөргүй боллоо. Харин одоо дотооддоо үйлдвэрийг хохирол амсахад хүргэсэн буруутай этгээдийг олох, хохирлыг нөхөн төлөх асуудлыг ярих ёстой байх. Харамсалтай нь хуулийн байгууллагын ажиллагаа маш удаан байна. Шүүх хурал олон удаа хойшиллоо. Хэрвээ шүүхийн шийдвэр гарвал үйлдвэрт учирсан энэ хохирлыг буруутай этгээдээр бүрэн төлүүлж, үйлдвэрийг хохиролгүй болгох ёстой” гэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.БадамсүрэнМанай үйлдвэр шиг өргөн цар хүрээтэй ажилладаг байгууллагад Эрсдлийн сан байх ёстой учраас бид ном журмынх нь дагуу байгуулсан. “Эрдэнэт” үйлдвэр болон Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн асуудлыг шийдвэрлэхэд энэ сан тус боллоо. Үүнээс болж “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр доголдоогүй” гэв.

Сануулахад 2017 оны долдугаар сард шүүх дахин хуралдаж, өмнө шийдвэрлэсэн 90 орчим сая долларын (үлдсэн зээлийн үлдэгдэл, зээлийн түүний хүү, шүүхийн зардал нийлсэн) төлбөрөөс хүү тооцохоор шийдвэрлэсэн байдаг. Зөвхөн сарын хүү нь 1,1 сая ам.доллар шүү дээ. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2018 оны зургадугаар сар гэхэд үйлдвэр “Стандарт” банкинд 101 сая ам долларын өртэй болчихоод байлаа.

Энэ талаас нь харвал “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 60 орчим сая ам.долларын төлбөрөөс өр чөлөөлөгдсөн болж таарч байна. Хамгийн түрүүнд энэ өрийг төлөх санаачилгыг гаргаад, Эрсдлийн сан хүртэл байгуулаад ажиллаж байсан үйлдвэрийн одоогийн удирдлагад, Х.Бадамсүрэн нарт талархахаас аргагүй. Өмнө нь Засгийн газар нь бүтнээрээ зогсоод ч шүүхээс шаардсан “дэнчинг” (хэрвээ Монголын Засгийн газар дахин нэг удаа шүүхээр ялагдвал энэ мөнгө нэхэмжлэгчид шууд очино гэсэн баталгаа) төлж чадалгүй ялагдаж байсан бас түүх байна. Харин одоо "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан этгээдүүдийг шүүхийн өмнө аваачиж, үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх нь жинхэнээсээ төрийн байгууллагын, хуулийнхны ажил байх аа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЭРДЭНЭТ (150.129.143.176)
    ГАЛ УНТРААХ АРГА ХЭМЖЭЭ АВЧИХААД ОЛОН НИЙТЭД ТАРХИ УГААСАН МЭДЭЭЛЭЛ ХИЙДЭГ Ө.ЭНХТҮВШИН СЭТГҮҮЛЧ ОГЦОР !
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 17 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 35 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 41 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 45 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 49 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 43 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 16 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 45 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 50 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 53 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 2 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 10 цаг 11 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 33 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 11 цаг 4 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 26 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 32 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 47 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top