x

Баянзүрхээс сонгогдсон УИХ-ын 6 гишүүний 5 нь ЖДҮ-д холбогджээ

Төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан олж авсан увайгүй улс төрчидтэй иргэд арав арваараа, зуу зуугаараа нийлэн тэмцэж, тэднийг жигшин буй хөдөлгөөнүүд өрнөсөөр байна. Тухайлбал Баянзүрх дүүрэгт Хэвтүүл хөдөлгөөнөөс санаачлан ЖДҮ-ийн сангийн хөнгөлөлттэй зээлийг олж авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан тайван жагсаал 12 хоног болж өнгөрлөө. Жагсаалын үйл ажиллагааг дэмжиж 2000 гаруй Баянзүрхчүүд гарын үсэг зурсан байна.

Баянзүрх дүүрэг 340 орчим мянган хүн амтай манай нийслэлийн хамгийн том дүүргийн нэг нь. Тус дүүрэгт 4700 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас 3300 гаруй нь хувийн хэвшлийнх. Хувийн хэвшлийн салбарт зээлийн харилцаа үүсгээгүй компани тун ховор. Банкны жилийн зээлийн хүү 20-25 хувь орчим байдаг. Гэтэл Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон 6 гишүүний 5 нь жилийн 3 хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдоод байна.  Хэвтүүл хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалыг дэмжин гарын үсэг зурсан иргэд “манай тойргийн шударга дүр эсгэсэн гишүүд хүртэл ЖДҮчин болчихлоо. Өөрийн хамаарал бүхий компани, этгээдүүдээр дамжуулан жилийн гуравхан хувийн хүүтэй зээлийг олж авна гэдэг ёс зүйгүй гэхээсээ илүү ханаж цадахаа мэдэхгүй, иргэдийн тэгш боломжоос хулгай хийсэн үйлдэл” хэмээн бичиж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Тодруулбал ЖДҮ сангийн зээлтэй холбоотой асуудлаас болж УИХ гишүүн БЗД-ийн 52 дугаар тойргоос сонгогдсон Б.Батзориг сайдын суудлаа өгөөд байгаа. Түүний араас Ж.Энхбаяр, Ж.Батзандан зэрэг гишүүдийн хамаарал бүхий этгээд нь хөнгөлөлттэй зээл авсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад буй юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 17 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 35 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 41 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 45 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 49 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 42 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 16 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 45 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 50 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 53 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 2 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 10 цаг 11 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 33 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 11 цаг 4 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 26 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 32 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 47 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top