x

Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр У.Хүрэлсүхийг сонголоо

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага өнөөдөр Төрийн ордонд анхдугаар хурлаа хийлээ. Уг ТББ-ын зорилго нь эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалах үйлсэд төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал. Тус байгууллага одоогоор 1000 гаруй гишүүнтэй юм байна.

Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд "Монгол цэргийн нэгдсэн холбоо" ТББ нь эдгээр холбоодыг нэгтгэж нийгэмд дуу хоолойгоо хүргэх, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлсэн аливаа үйл ажиллагааг дэмжих, байр суурийг бэхжүүлэхийн төлөө нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах юм байна. 

Тус холбоог цэргийн жинхэнэ албан хаагчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчид, түрүүч, байлдагчид болон иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулжээ. Холбоо нь их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байх, орон нутагт салбар нэгжтэй байж болохоор дүрэмд тусгажээ. Холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулах юм байна. 

Өнөөдөр анхдугаар хурлаараа холбооны дүрэм, бүтцийг баталж, Бага хурлын гишүүд болон тэргүүнээ сонгожээ. Анхдугаар хуралдааны 950 төлөөлөгч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг холбооны тэргүүнд 100 хувийн саналаар сонгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • смитьвю (59.153.87.39)
    Цэргийн дүрэм мэдэхгүй малгайгүй буюу хужаа ёслогоотой энэ хулгайчийг ямар тэнэг МАНгар хогнууд нь цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгодог байэа аа!?
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 37 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 15 цаг 10 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 15 цаг 21 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top