x

БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шаньтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд, тус улсын Худалдааны сайд Жун Шаньтай уулзав. Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний олон чухал асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд хэлэхдээ, “БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой юм. Энэ жилийн хувьд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн  байгуулсны 25 жилийн ой тус тус тохиож буй онцлог жил болж байна. Бидний найрамдалт харилцааны түүх БНХАУ-тай нас чацуу. Шинэ Хятад улс байгуулагдахад хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн таван орны нэг нь Монгол Улс байсан. Манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүрэн утгаараа амжилттай хөгжих ёстой” хэмээв. 

Тэрээр, 2018 онд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт, амжилтаар дүүрэн байсныг тэмдэглэж, 2019 онд улам бататган шинэ шат ахиулах нь зүйтэйг онцоллоо. Мөн цаашид хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хангахад ойрхон байгаа бөгөөд гагцхүү худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хориг саадыг багасгах, шинэ суваг, платформыг нээх хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг илэрхийлэв.

Мөн “Хөгжлийн зам” Үндэсний хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачлагатай уялдуулах тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах, Монгол Улс-ОХУ-БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд судалгааны ажлыг эрчимжүүлэх,  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах, БНХАУ-ын зүгээс олгож буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, Монгол, Хятадын хилийн зарим боомтуудын ажиллах цагийг уртасгах, зэрэглэл, статусыг дээшлүүлэх, баруун бүсээс мах, махан бүтээгдэхүүн, зүүн бүсээс хөх тариа, улаан буудайн гурилыг БНХАУ-д экспортлох боломжийг нэмэгдүүлэх, БНХАУ-д зохиож буй олон улсын үзэсгэлэн яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах, шаардлагатай хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань хэлэхдээ, “Хоёр талын найрамдалт харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд Д.Цогтбаатар сайдын зүгээс өгч буй үнэлэлт дүгнэлттэй санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам урагшлан хөгжих хамгийн таатай үе тохиож байгааг тэмдэглэв.

Мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд, хоёр тал үр ашигтай олон ажлыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар Монголын талаас тавьж буй санал санаачлагыг хүлээн авч, бодит ажил хэрэг болгох чиглэлээр холбогдох байгууллага, газруудтай хамтран ажиллаж, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний үеэр тодорхой ахиц гаргаж, нэгдсэн тохиролцоонд хүрэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 38 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 15 цаг 11 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 15 цаг 21 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 40 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top