x

С.Бямбацогт: Тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулна

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Та Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл өргөн барилаа. Ямар учраас энэ хуулийн төслийг боловсруулсан юм бэ?

-УИХ-ын даргад Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хүчингүй болгож шинээр Зөвшөөрлийн тухай хууль батлуулахаар нэр бүхий 20 гишүүн төслөө өргөн барилаа. Тусгай зөвшөөрөл нэрийн дор Засгийн газар, төрийн байгууллага, аймаг сумдын Засаг дарга, ИТХ хүртэл хүнд суртал гаргадаг тал бий. Энэ нь даамжраад авлига, албан тушаалаа урвуулан ашиглахад хүргэдэг. Ийм учраас бизнес, аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөх хуулийн төсөл боловсруулсан. Зөвшөөрснөөс бусдыг хориглодог биш хориглосноос бусдыг зөвшөөрдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд бизнесээ чөлөөтэй явуулах боломжийг бүрдүүлэхийг зорьж энэ хуулийн төслийг өргөн барьж байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулиар өнөөдөр 100 гаруй хуульд нийцүүлж 200 гаруй тусгай зөвшөөрөл олгож байгаа. Энэ хуулиас гадуур төрийн байгууллагууд 900 орчим тусгай зөвшөөрөл журмаар олгодог. Тэгэхээр нийт 1300 орчим тусгай зөвшөөрөл олгож бизнес, аж ахуй эрхлэхэд хүндрэл учруулж байгаа юм. Үүнийг Зөвшөөрлийн тухай хуулиар 400 болгож цөөлөх боломж бүрдүүлнэ. Хэрэв энэ хууль батлагдвал тусгай зөвшөөрөл тойрсон төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалт буурч аж ахуйн нэгжүүдэд бизнесээ чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

-Шатахуун, архи, тамхи гээд онцгой бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тусгай зөвшөөрлийг хэрхэн зохицуулах юм бэ?

-Тусгай зөвшөөрөл шаардлагатай 415 бараа бүтээгдэхүүн бий. Тухайлбал, архи, тамхи үйлдвэрлэх, бас борлуулах, уул уурхай, ашигт малтмал олборлох зэрэг зайлшгүй шаардлагатай тусгай зөвшөөрөл байх ёстой. Эдгээрийг хуучин хэвээр нь үлдээнэ. Эдгээр тусгай зөвшөөрөлийн асуудалд ямар нэг байдлаар өөр бодлого, сонирхол оруулсан зүйл заалт байхгүй.

-Тэгэхээр тусгай зөвшөөрлийг ямархуу байдлаар олгох юм бэ?

-Дахин хэлэхэд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг өнөөдөр хуулиар бас журмаар олгож байгаа. Тэгэхээр одоо тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулиар олгоно. Үүнээс гадна нэг удаа, олон дахин олгох, тэгэхдээ богино хугацаагаар олгох асуудлыг цэгцэлнэ. Нэг үгээр хэлбэл тусгай зөвшөөрөл авах гэж төрийн байгууллагын хаалгыг дахин дахин онголзуулах шаардлагагүй болох юм. Энэ бүхэнд иргэд, аж ахуй нэгжүүд хүнд сурталтай учирдаг байсан. Энэ хууль батлагдвал тусгай завшөөрлийг 3-5 жилийн хугацаатай олгоно. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцална. Одоо жил бүр, нэг сар, хагас жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгож байгаа. Үүнийг л өөрчилнө гэсэн үг.

-Тэгэхээр өнөөдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн асуудал хөндөгдөх нь ээ дээ?

-Тийм. Би дээр хэлсэн төрийн байгууллагаас 100 гаруй хуулиар тусгай зөвшөөрөл авч байгаа. Үүнийг бүгдийг цэгцлээд нэг хуулиар тусгай зөвшөөрөл олгодог болох гэсэн юм. Бүх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн төсөлд нэр зааж өгсөн. Тэгэхээр энэ хуульд нэмэлт өөрчлөлт орж байж л тусгай зөвшөөрөл нэмэгдэх хасагдах асуудал хөндөгдөнө. Урд нь дурын салбарын хуульд нэмэлт оруулаад л шийддэг байсан. Тэгээд төрийн байгууллагууд хуулиас гадуур журам гаргаад шийддэгийг энэ хуулиар өөрчлөх юм.

-Хэрэв энэ хууль батлагдвал цуцлагдах тусгай зөвшөөрөл нэлээд гарах байх даа?

-Зөвшөөрлийн тухай хууль батлагдаад хэрэгжиж эхэлбэл ямар тусгай зөвшөөрлийг цуцлах, алийг нь үргэлжүүлэх нь тодорхой болно шүү дээ. Тэгэхээр миний хэлээд байгаагаар тусгай зөвшөөрлийн тоо гурав дахин буурна. Энэ хэрээр иргэд төрийн байгууллагын хаалга сахих асуудалгүй болно л гэсэн үг.

-Уул уурхай манай эдийн засгийн том тэжээгч. Тэгвэл энэ хуулиар уг салбарын тусгай зөвшөөрөл бүрэн өөрчлөгдөх нь ээ дээ?

-Хууль эргэж үйлчилдэггүй. Энэ асуудал тусдаа. Нэгэнт тусгай зөвшөөрөл авсан бол тэр хүрээндээ л ажил нь үргэлжилнэ. Тусгай зөвшөөрөл авах, төрийн аль нэг байгууллагаас шийдвэр гаргуулахын тулд олон шат дамжлага дамждаг. Үүнийг л төвөггүй болгох гэж энэ хуулийн төслийг санаачилсан юм. Хамгийн гол нь хүн бүр бизнес эрхлэхдээ төрийн байгууллагын хаалга үүд сахих шаардлагагүй, шууд ажлаа эхлэх боломж олгож байгаа юм. Ийм л зарчмын өөрчлөлт болно. Хүний амь нас, эрүүл мэнд, амьдрах орчинтой холбоотой бизнесийн тусгай зөвшөөрөл хуучин хэвээрээ байна. Харин төрийн байгууллагын хаалгыг дахин онголзуулахгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Шинээр хууль батлаад прокурор, АТГ-ын дарга, шүүхчийг Ерөнхийлөгч зарлиг гаргаад томилдог боллоо. Энэ нь УИХ-ын бүрэн эрхэд халдсан асуудал гэж байна. Та үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Энэ талаар УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар нэлээд ярьсан. Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн тогтоох гэсэн гурван засаглалыг тус тусад нь хайрцаглаад зааж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ гурван байгууллага бие биенээсээ хараат бус ажиллах ёстой юм. Ялангуяа, Засгийн газар, Шүүх засаглал бие биенээсээ хараат бус байх ёстой. Өнөөдөр Засгийн газар, төрийн байгууллагын гаргаж буй шийдвэрт Шүүх засаглал хяналт тавьж явдаг. Тэр дундаа шүүх аливаа шийдвэр нь зөв гарсан эсэх, хууль зөрчсөн болон нийцсэнийг тогтоодог. Өөрөөр хэлбэл энэ гурван засаглал бие биенээсээ хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Хамгийн гол нь Шүүх засаглал төрийн байгууллагуудын гаргаж буй шийдвэрт хяналт тавьж явдаг. Гэтэл өнөөдөр Шүүх засаглалын удирдлагуудыг ҮАБЗ санал солилцоод томилдог болсон нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм.

-Хууль батлагдсаны дараа Прокурорын байгууллагын удирдлагыг сольсон нь хуульдаа нийцэж байгаа юу?

-Хууль нэгэнт батлагдсан. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа гаргасан байх. Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилохдоо УИХ-тай зөвшилцдөг. Чөлөөлөх асуудлыг хуульд тодорхой үндэслэл дурдаад заасан байсан. Үүн дээр ҮАБЗ-ийн Зөвлөмж гарсан бол гэдэг заалт нэмж өөрчилсөн. Энэ хүрээндээ Ерөнхийлөгч тэдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлсөн байх гэж бодож байна.

-Та УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга. Танай хороо энэ хуулийн талаар ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Би УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах гэж өнгөрсөн оны есдүгээр сараас эхлээд энэ оны хоёрдугаар сар хүртэл нийт найман удаа оролдсон. Харамсалтай нь өнөө хүртэл ирц бүрдэхгүй байна. Хаврын чуулган эхлэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах тухай дахин ярина. Яагаад гэвэл С.Бямбацогт УИХ-ын Ёс зүйн дэд хороог даргалаад байгааг гишүүд эсэргүүцэж байгаа бол “Би энэ албыг удирдах шаардлага байхгүй”. Энэ ажлыг хийж чаддаг хүнд ажлаа өгөхөд бэлэн байна.

Т.Жанцан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 20 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 28 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 38 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 44 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 48 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 52 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 46 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 19 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 48 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 53 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 56 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 9 цаг 0 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 5 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 10 цаг 14 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 36 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 11 цаг 7 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 29 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 35 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 50 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 12 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top