x

С.Мөнхчулуун Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш орон гараад байгаа УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр зохион явуулахаар товлон зарлаад байгаа. Уг сонгуульд 20 гаруй нам оролцох боломжтой байгааг СЕХ-ноос мэдээлсэн ч аль аль нам нь ямар нэр дэвшигч гаргах талаар нийтэд мэдээлээгүй байна.

Олон нийтийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нарын аль нэг нь Хэнтийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэх яриа гарсаар удаж байна. Харин АН-ын зүгээс өмнө нь Л.Оюунбаатарыг дахин нэр дэвшүүлэх тухай чих дэлсээд өнгөрсөн ч одоогоор баттай бус. МАН-ын зүгээс намын дарга У.Хүрэлсүхийг энэ тойрогт өрсөлдөж нэг суудал олж ирэхийг гишүүдийн зүгээс шахаж байгаа гэх ч нөгөөх нь хариулт өгөөгүй л байна.

Харин өнөөдрөөс эхлэн Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй нөхдийн "салхийг хагалж" НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун тус тойрогт бие даан нэр дэвшихээр шийдсэнээ зарлалаа. Тэрээр өнөөдөр өглөө өөрийн твиттер хуудсаар "Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн суманд явагдах УИХ-ын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явагдана" хэмээн жиргэсэн байна.

Түүний хувьд Нийслэлийн Засагдарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох сонгуульд өрсөлдөж, НИТХ-ийн төлөөлөгчдөөс олонхийн санал аван сонгогдсон ч намын дарга У.Хүрэлсүх нь түүнийг батламжлахаас татгалзаж, С.Амарсайханыг түүний оронд тавьсан билээ. Тиймээс С.Мөнхчулууны хувьд бие даан нэр дэвшлээ гээд алдах юмгүй болсон хүн. Хэнтийд очиж, У.Хүрэлсүхтэй (МАН-тай) өрсөлдөнө гэдэг харин "хатуухан боорцог" байж мэдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.10)
    хайран залуу эвий эвий
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.66)
    Бүр сэхэхгүй болох нь
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top