x

Гуравдугаар сарын алт худалдан авалт өмнөх оныхоос 87%-аар буурчээ

Монголбанк 2019 оны гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байснаас 623 кг дутуу буюу 87%-иар буурсан үзүүлэлттэй байна. 

2019 оны гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алт тус тус худалдан  авсан үзүүлэлттэй байна.

График 1. 2019 оны гуравдугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос ийнхүү буурсан нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банканд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр(АМНАТ)-ийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой.

Тэгвэл УИХ 2019 оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, АМНАТ-ийг 5% болгосон.

Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд АМНАТ-ийн хэмжээ 2.5% байсан. Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн АМНАТ 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмсэн тул алт олборлогч байгууллага, иргэд нийт 9-10 хувиар АМНАТ тушааж буй.

График 2. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

2019 оны гуравдугаар сарын байдлаар 1.0 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 110,109.38 төгрөг байв.

Энэ нь Лондоны үнэт металлын захын үнэ өндөр байгаатай холбоотой юм. 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Лондоны үнэт металлын захын алтны хаалтын ханш 1309.70$ /1 трой унци/ байна.

Монголбанк 2019 оны гуравдугаар сард 448 кг цагаан мөнгө худалдан авав.

Эх сурвалж: Монголбанк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top