x

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд УИХ-ын дарга даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины УИХ-ын даргад ирүүлсэн баярын мэндчилгээг гардуулан өгөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байна гээд үүнд ноён Элчин сайд И.К.Азизовын зүтгэл чармайлт ихээхэн үүрэг гүйцэтгэж ирснийг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Тэрбээр, ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володинд чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд болон хэд хэдэн томоохон хамтарсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлан гэдэгт найдаж байна. Түүнчлэн энэхүү түүхэн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна гэлээ. 

Элчин сайд И.К.Азизов хоёр улсын төр, засгийн удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн өндөр, дээд хэмжээний уулзалтууд хийсний дүнд хоёр орны хамтын ажиллагаанд ахиц гарсныг тэмдэглэлээ. Тухайлбал, худалдааны эргэлт өнгөрсөн жилд 1,8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн амжилт. Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь өнгөрсөн жилд 25,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм гэв. Тэрбээр, уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ оны долдугаар сарын 01-02-нд Москва хотноо зохион байгуулагдах Парламентаризмыг хөгжүүлэх асуудлаарх олон улсын хоёр дахь чуулга уулзалтад оролцох урилгыг гардуулан өгөв. 

Уулзалтын үеэр талууд Халх голын байлдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх тухай, мөн энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр орны парламентын гишүүдийн дунд шатрын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 цаг 20 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 28 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 38 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 44 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 48 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 52 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 46 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 8 цаг 19 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 48 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 53 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 56 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 9 цаг 0 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 10 цаг 5 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 10 цаг 14 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 36 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 11 цаг 8 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 30 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 36 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 50 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 12 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top