x

Ц.Нямдорж: Энэ хэргийг Б.Хурц, Г.Эрдэнэбат нар гардан зохион байгуулсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн нийтэд мэдээлж, УИХ-ын гишүүдэд үзүүлэн таниулсан эрүү шүүлтийн бичлэгийг өнөөдөр сэтгүүлчдэд хаалттай үзүүллээ. Иргэний танхимын үүдэнд хамгаалалтын албаныхан зогсоод сэтгүүлчдийн цүнх, гар утас, үзэг, дэвтрийг хураагаад дотогш нэвтрүүлэв.

Бичлэгийг үзүүлэхийн өмнө ТЕГ-ын ажилтан “С.Зоригийн хэрэгт аллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өрөөнд тэдний хоригдох хугацаанд буюу нийт 660 хоногийн бичлэгийг сэргээснээс зургаа хоногийн бичлэгийг үзүүлнэ. Цааших бичлэгийг үзүүлэх боломжгүй, илүү ёс бус зүйл бичигдсэн учраас. Одоо үзүүлэх бичлэгийг нууцаас гаргасан боловч прокурорын байгууллагаас “зөвхөн албаны хэрэгцээнд ашиглах” зөвшөөрөл өгсөн тул нийтэд үзүүлэх боломжгүй” гэв.

Төв аймгийн Хорих ангийн зоорийн давхарт тусгайлан зассан хорих өрөөнд суурилуулсан хяналтын камерт 2015 оны есдүгээр сарын 01-нээс есдүгээр сарын 07-ны хооронд бичигдсэн бичлэгийг хураангуйлан үзүүлэхэд ойролцоогоор 30 орчим минут болов. Хэргийн холбогдогч Б.Содномдаржаагийн хоригдож байсан өрөөнд хүн амины хэргээр ял эдэж байсан И гэх этгээд, яллагдагч Ц.Амгаланбаатар нарыг оруулж, хэрэг хүлээлгэхээр дарамталж, цохиж зодсон бичлэг.

Энэ хугацаанд Ц.Амгаланбаатар нь Б.Содномдаржааг өдөр бүр дарамталж, “Хэргээ хүлээ, хулгайч минь, гөлөг минь”, “Чи хүн алсан биз дээ, би хамт байсан биз дээ” дарамталж, цохиж зодсон. Б.Содномдаржаа нь “Би хүн алж үзээгүй, хүн алаагүй” хэмээн эсэргүүцсэн. Есдүгээр сарын 4-ний 24.00 цагаас 5-ны 13.00 цаг болтол өрөөн дотор галуун цуваагаар алхуулан нойргүй хонуулж эцэст нь И гэх хэрэгтэн Б.Содномдаржааг зодсон. Тэр үед хавиргандаа гэмтэл авсан хэмээн Б.Содномдаржаа хожим гомдол гаргасан юм байна. ТЕГ-ын ажилтан энэ тухай “ШШГГ-ын авагдсан мэдээллээр И нь 192 см өндөртэй, 112 кг жинтэй учир Б.Содномдаржаа нь хавиргандаа гэмтэл авсан байх магадлалтай. Өөрөө хавирга хугарсан гэж мэдүүлсэн, шинжээч томилон шалгаж байгаа” гэв.

Есдүгээр сарын 6-ны оройн бичлэгт ШШГ байгууллагын ажилтан, ахлагч Б гэх хүн мөн хоригдож байгаа хүний дүрээр Б.Содномдаржаагийн өрөөнд орж ирж хэргээ хүлээхийг шаардаж, дарамталж, цохиж зодож байгаа дүр зураг мөн бичлэгт үлдсэн байна. Дээрх эрүү шүүлтийн ажиллагаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг уг хэрэгт сэжиглэн саатуулсны маргааш буюу есдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн байдаг юм.

Дараа нь есдүгээр сарын 8-ны орой 23 цагийн орчимд Ц.Содномдаржаа нь Т.Чимгээгийн хоригдож байсан өрөөнд орж мөн л адил хэргээ хүлээхийг шаардсан, ятгасан, бас дарамталсан. Гэвч энэ хоёр цагийн дотор ямар нэг хүч хэрэглэсэн гэхээр зүйл харагдсангүй. 23.30 цагийн үед Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн хоригдож байсан өрөөнд орж “Чи хэргээ хүлээ. Болсон явдлыг мөрдөгчдөө хэл. Хэргээ хүлээвэл ял чинь хөнгөрнө” гэх мэтээр ятгаж, шаардаж, бас дарамталсан. Энэ явдал бас цаг орчим үргэлжилж,  00.40 цагийн орчимд Ц.Амгаланбаатар өрөөнөөс гарч явсан байна.

Бичлэгийг үзүүлсний дараа Хууль зүйн сайд Ц.Нямдорж сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсныг товчлон хүргэж байна.

(Сайдтай хамт С.Зоригийн хэргийг бас нэг холбогдогч болох талийгаач н.Отгонбаатарын ах Н.Нэргүй гэдэг хүн орж ирсэн юм. Сайд талийгаачийн ах болон 80 настай ээжээс нь уучлал гуйж байна гээд доорх мэдээллийг хийсэн юм)

-Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би албан ёсоор уучлалт гуйж байна. Энэ хэргээс болж гурван настай хүн их зовж байна. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Энэ гурван хүнийг амьд байхад хүүхэд нь алуурчин биш гэдгийг ойлгуулчих юмсан гээд би адгаад зүтгээд байгаа юм. Хэрэг шийдвэрлэгдээд гурван жил гаруй, би энэ хэргийг яриад хоёр жил гаруй болж байна.

Тэр "Паар" гэдэг залуугийн ах Нэргүйг би авчирч өнөөдөр уулзлаа. Тэр залууг бурхны оронд одсоны дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүнийг гэрчээр татсан байдаг. Гэрч 1998 онд Амгаланбаатар ах бид гурав хамт ууж байтал Амгаланбаатар ах хот орж захиалагч нараас мөнгө авсан гээд өврөөсөө багсайсан мөнгө гаргаж ирээд хүүхдүүдэд нь мөнгө тараасан гэж ярьсан байдаг. Гэтэл талийгаач залуугийн том охин 1999 онд удаах нь 2001 онд төрсөн байгаа юм. Ингээд худлаа нь нотлогдож байгаа юм.

2015 оны гуравдугаар сарын 31-нд Содномдаржаад эрүү үүсгэж, 30 хоногийн дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Ингээд 8 дугаар сард тэднийг хориод 9 дүгээр сард шүүхээр орсон. Тэднийг Ганц худгийн хамгийн чанга дэглэмд хорьсон. 

Шүүхийн шийдвэр гарсны дараа прокурор тэдэнтэй хэнийг ч уулзуулж болохгүй гэсэн бичиг өгөөд дарамтлаад байсан. Хуулиараа бол шүүхээр шийтгүүлсэн хүнтэй уулзахад зөвшөөрөл авах шаардлагагүй.

Дээрх мэдээллийн дараа Ц.Нямдорж сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн тухай хэлсэн. Хэн бичлэг хийгээд, хэн устгаад яаж сэргээж байгаа юм бэ?

-Мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн. Тийм юм болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаагүй байна. 

Шөнө шүүхийн шийдвэрийнхнийг хөөж явуулчихаад Чимгээгийн өрөөнд хүн оруулсан байх.

-Содномдаржаа руу Амгаланбаатар гэдэг хүн хараад ажиглаад байгаа юм шиг мессэж бичээд байдаг байсан тухай эхнэр нь ярьдаг. Хэн Содномдаржаа руу мессэж бичээд байсан юм бэ?

-Амгаланбаатар нэлээд тамлуулж байж энэ балай юмнуудаа ярьж эхэлсэн. 2014 он гараад мессэжүүд цувж эхэлсэн. 2008 оноос хоригдсон тэр хүн гар утас ашиглаж чаддаггүй. "Намайг Чимгээтэй, Содномдаржаатай утсаар яриулаад мессэж бичээд сууж байдаг байсан. Би мэдэхгүй" гээд байгаа. 

Амгаланбаатар сургуулийн дундаас гарсан хүн. Гэтэл тэр мессэжүүдийг харахад үг үсгийн нэг ч алдаа байдаггүй.

2000 оноос хойш огт ашиглаагүй зоорийн давхрыг ашиглаж, тагнадаг төхөөрөмжүүдээ суурилуулсан. Энэ ажлыг Тагнуулын байгууллагад дэслэгч байж байгаад гэнэт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хурандаа болсон хүн зохион байгуулсан. Би тэр хүнийг халсан. Тэр хүнийг хорих гэхээр прокурорууд хамгаалаад байна.

-Хэргийн захиалагч хэн байсан талаар мэдүүлэг байдаг уу?

-Захиалагч, зуучлагч, хамжигч гэж байгаа. Мөнгө төгрөг өгсөн, авсан талаар худлаа юмнууд зөндөө байна. Мөнгө нэг бол цаасан дугтуйтай, нэг бол чемодантай болоод яригдаад байдаг. Үүнд нэр холбогдсон хүмүүсийг дуудаж асуугаагүй. Шууд л яллачихсан.

-Г.Эрдэнэбат гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Цаашаа хариуцлага тооцох уу, Б.Хурц гэдэг хүн яах вэ?

-Б.Хурц, Г.Эрдэнэбат нар аль аль нь шалгагдах ёстой. Энэ хоёр хүн гардаж энэ бүхнийг зохион байгуулсан.

-С.Зориг агсны эхнэр Булган гэдэг хүн хохирогч юм уу, яллагдагч юм уу. Шалгагдаж байгаа статус нь юу юм бэ?

-Булганы хувьд би ч ойлгохоо байсан. Хохирогч байснаа, сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдож байхдаа энэ хүмүүсийг алуурчин биш гэдгийг хэлсэн. Ингээд Булганыг шүүх хуралд оруулахгүй, дээр үед өгсөн ам зургаар нь шийтгэсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 34 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 42 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 52 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 58 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 2 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 6 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 59 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 33 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 2 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 7 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 10 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 14 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 19 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 28 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 50 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 21 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 43 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 49 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 4 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 15 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top