x

Бүгд найрамдах Турк улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмед Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн Турк Улсын ТИКА байгууллагын зохицуулагч Эмрах Устаөмэр байлцлаа.

Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар ярилцлаа.

Улаанбаатар хот, Бүгд найрамдах Турк улсын Анкара, Истанбул, Газиентип хотуудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байна. Бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажил, цаашид хэрэгжүүлэх төслийн ажилд цаашид хамтран ажиллана. Мөн Тика-ийн төслөөр манай улсад өрхийн эмнэлэг, гудамж талбайн тохижилт зэрэг олон ажил хийгдсэн юм.

Истанбул хоттой 2016 онд “Хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд тус хотын буцалтгүй тусламжаар нийслэлд 9 өрхийн эмнэлэг, 1 диализийн төв барих төслийг ТИКА гүйцэтгэж байна. Эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Налайх дүүргийн 7-р хороо зэрэг 3 дүүрэгт байрлах өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Турк Улсын Элчин сайдын яамнаас жил бүр “Олон улсын хүүхдийн баяр, урлагийн тоглолт” зохион байгуулдаг. Тус үйл ажиллагааг зохион байгуулах ажилд нийслэлийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллахыг Элчин сайд Ахмед Язал уламжиллаа.

Нийслэл хотын зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж олон салбарт цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 33 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 41 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 51 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 57 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 1 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 5 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 59 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 32 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 1 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 6 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 9 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 13 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 18 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 27 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 49 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 20 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 42 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 48 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 3 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 14 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top