x

НББСШУ-ы байнгын хорооны даргаар Д.Оюунхоролыг сонголоо

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр орой 20.00 цагт үргэлжилж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.

Тэрбээр, “Тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн саналыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 1986 онд Улсын Багшийн Их сургууль, 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгсөж, 1985-1990 онд дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга, 1991-2000 онд Отгонтэнгэр Их сургуулийн ректор, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр Их сургуулийн ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Улсын Их Хурал  дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, 2008-2019 онд Монголын Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд Улсын Их Хурлын гишүүн,  Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, 2014-2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд Боловсрол судлалын ухааны доктор, профессор Япон улсын Сока Их сургуулийн хүндэт доктор, ОХУ-ын Аюулгүй байдал хамгаалалт, эрх зүйн академийн профессор, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын гавьяат багш юм.

Тус Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа Байнгын хорооны даргад өөрийн нэрээ дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшсэн гишүүн тус бүрээр санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжиж, олонхын санал авлаа” хэмээн танилцуулав.

Байнгын хорооны хуралдааны үед УИХ-ын гишүүд санал гаргаж, үг хэлээгүй бөгөөд нэр дэвшигчид саналаа илэрхийлжээ. Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны даргыг сонгох, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжин, Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сонгож, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол батлагдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 32 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 40 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 50 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 56 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 0 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 4 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 57 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 31 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 0 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 5 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 8 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 17 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 26 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 48 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 19 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 41 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 47 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top