x

Хэргийг нь илрүүлчихээд байхад даргыг нь авч хаяна гээд байгааг ойлгохгүй байна

Нийслэлийн прокурор Д.Баярмагнай цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. 

Д.Баярмагнай: "Нэр бүхий найман шүүгчийн асуудлыг нийслэлийн Прокурорын газар шийдэхгүй, бариад байна гэж байна. Үүнд албан ёсны хариулт өгмөөр байна. Эдгээр хүнтэй холбоотой албан бичиг нь гуравдугаар сарын 26-н буюу өчигдөр ирсэн. Гэтэл гурван сарын өмнөөс шалгасан, сар барьсан гэх ташаа мэдээлэл өгч байна. 

Эдгээр шүүгч авлига, хээл хахууль, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал гарсан. Найман шүүгчийн дунд Дээд шүүхийн шүүгч ч бий, Захиргаа, иргэний хэргийн шүүгч болон Давж заалдах шатны шүүхийн шүүгч ч багтсан байна" гэлээ. 

Харин өмнө нь нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй шалтгааныг "2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр манайхаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд АТГ-т явуулсан. Гэтэл 14-ний өдөр буюу маргааш нь хэрэг бүртгэлтийн хэрэг дээр нэг ч цэг тавиагүй, нэг ч шалгалтын ажиллагаа явуулаагүй байж эдгээр хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэсэн.

Хариуд нь би хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах болон бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байгаа бол үйл баримтаар нотолж ирүүл гэж хуулийн шаардлага хэлсэн. Хуулийн дагуу нэг ч ажиллагаа явуулаагүй байж ингэж болохгүй гээд буцаасан" гэлээ. 

С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн тухайд "С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас тэр бүр прокурор орж ажиллаагүй ба зөвхөн эрх олгогдсон алба хаагчид л ажиллагаанд оролцсон. Би үүнд ямар нэгэн байдлаар оролцоогүй.

Энэ хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа 2016 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэргийн зарим хэсгийг нууцаас гаргасан. Мөн шалгагдаж дууссан тус хэрэгт хэргийн холбогдогч нар болох ял эдэлж байгаа хүмүүс болон хэргийн гэрч Б.Булган мөн гомдол гаргасан, хууль бусаар шийдлээ гэж.

Ийм утгатай гомдол санал ирж байсан учраас прокурор хорих хаалттай 409 дүгээр ангид очиж, Ц.Амгаланбаатартай уулзсан. Тэгэхэд Ц.Амгаланбаатар энэ хэрэг буруу шийдэгдсэн, хэрэгт бид гурав ямар ч холбоогүй, тагнуулын ажилтнууд биднийг зодсон гэсэн.

Түүний дагуу хяналтын прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, АТГ-т харьяалал тогтоон шалгуулсан. Энэ явцад мөрдөх байгууллагуудаас санал ирснээр дээрх хэрэг дээр явагдсан гүйцэтгэх ажиллагааны баримт мэдээллийг гаргуулан авъя гэдэг тогтоолыг прокурор үйлдээд Тагнуулын ерөнхий газарт өгсөн. Үүний дагуу бичлэгүүд ирсэн. Энэ асуудлыг одоо яриад байгаа.

Нууцад хэвээр үлдээсэн мэдээ мэдээлэл нь одоо яригдаад байгаа бичлэг юм. Тэгэхээр хамаагүй ил задруулж болохгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс хуулийнх нь дагуу эрх бүхий албан тушаалтан нь яаж ил болгох ёстой вэ гэдгийг анхаарч, Тагнуулын ерөнхий газрын даргын санал болгосноор Засгийн газрын шийдвэрээр ил болгох байх.

Гэхдээ чухам журмаар нь ил болгож байгаа үгүйг мэдэхгүй байна. Хамгийн чухал нь өмнөх шийдвэрлэгдсэн хэрэг дээр нууцлагдсан байсан хэсэг гэдгийг ялгаж, салгах хэрэгтэй. Хууль зөрчигдөхвий гэдгээс сэргийлж байна" хэмээв.  

Түүнчлэн Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай "С.Зоригийн хэрэг дээр прокурорт сэжиг таамаг төрөөд, АТГ-т үүнийг шалга гээд өгсөн. Үүний дагуу АТГ шалгаад ил болголоо. Гэтэл Ц.Нямдорж гэж сайд өөрөө ил болгосон юм шиг, хууль, хяналтын байгууллага шалгах сонирхолгүй байгаа мэт буруу харагдуулаад байна. Шалгаад хянаж байгаа газар нь НПГ, АТГ. Илрүүлээд байхад даргыг нь авч хаяна гээд байгааг ойлгохгүй байна. Энэ хэрэг дээр прокурор өөрөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм шүү" гэлээ.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.9.42.23)
    Маш зоригтой гоор том алхам хийлээ. Нямдорж асуудлыг сөхөж гаргахгүй бол дараад л өнгөрөх байсан. Мэргэжлийн байгууллага руу улс төр аль эрт орчихсон шүү дээ.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Пп (202.126.89.176)
    ПРОКУРОРЫН ДАРГА НАРЫГ БҮГДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.111.98)
    Нямдоржид их юм бий, аймаар хүн
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Дорж (202.21.106.119)
    Нямдорж Зоригийн хэргийг дандаа бужигнуулж байсан. Энэ удаа бас л бужигнуулахаар шийдэв бололтой. Ард түмэн үүнийг мартаагүй шүү. Мэргэжлийн байгууллага руу улс төр оруулж болохгүй ээ.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (66.181.160.109)
    АЛДАНА алдана гэхэд ингэж алдхх гэж баых уу Наад тамгын газраа солиоч
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Иргэн (66.181.182.238)
    ПРОКУРОР бүх хэргийг хууль номоор шалга. Прокурорын мэдээллийн цаг гээд MNB тв- р нэвтрүүлэг явуулахдаа ямар хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа, ямар хэрэг шүүхээс буцав гээд нээлттэй мэдээлэл өгдөг болмоор байна.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Zochin (202.9.45.208)
    Me get iim human toglolt hiij onoo avahdaa garguun tsaanaa l neg hudlaa bar daa
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Z (59.153.113.166)
    Ard irged teneg mulguu bishee ta nar ih hurliin gishuud mongond boimlogdson
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Мэргэжлийн байгууллагаруу ингэж улстөрч хамаагүй оролцох нь зөв болов уу. Ажлаа танил тал харж хийдэг хүнийг бол шууд нэр, ус баримттай нь шалгуулж болдоггүй юм байх даа. Нямдорж хар дэвтэртээ бичиж цагийг нь хүлээж байдаг л болж байх шиг байна (192.82.64.25)
    Иргэн
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Иргэн (66.181.161.112)
    Та хэд Энхболд ерөнхийлөгч болбол ингэх бснуу. Бүх асуудал тодорхой болж яах ч арггүй болсон үед арггүй эрхэнд хөдөлсөн. Тэрнээс биш өөрсдийн санаачлагаар ажиллаж илэрүүлсэн мэтээр тархи угаагаад хэрэггүй. Та бол зальтай хүн. Харин ард иргэд одоо мал биш лдээ
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • Zochin
      Харин тийм цаг нь иржээ
      2019 оны 03 сарын 28
  • Зочин (150.129.142.150)
    Chi zugeer l zailaad ug l duu, yargachin
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • zochin (202.126.89.142)
    Nyamdorj said anh medeelel olj avaad uigagui hootsoldoj, tv radio saituudaar yarij helj baisan uchraas arga buyu unend guitsehdeed ireheeree sandraldaad uridchilsan arga hemjee avch baahan bichig tsaas shideltssen yum baigaa biz dee! ineedtei ch yum bolj bna daa,
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 39 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 15 цаг 12 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 15 цаг 22 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 41 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top