x

АТГ, Прокурорын дарга нарыг хугацаанаас нь өмнө огцруулах эрх ҮАБЗ-д очлоо

УИХ-ын ээлжит бус чуулганыг сунган хуралдуулж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. 

Хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь дэмжиж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

Мөн Прокурорын тухай хуульд болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж батлагдлаа.

Ингэснээр Шүүгч, Прокурор, АТГ-ын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах эрх ҮАБЗ-д очлоо.

Эцсийн хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Энх-Амгалан нар саналаа хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсон гэж ард иргэд ярьж байна. Монгол залууд хэрэг хүлээлгэхийн тулд өтгөн, шингэнтэй ус асгаж байхыг харлаа. Хэрэг хүлээлгэхийн тулд ээжийнх нь хашаа руу цогцос шидэж байхыг харлаа.

ҮАБЗ хууль хяналтын байгууллага дээр онц дэглэм тогтоож, гартаа авах цаг нь болсон.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Үнэхээр аймшигтай, эмгэнэлтэй Монголын түүхэнд хараар бичигдэх өдрүүд байна. Ард түмний нэг хэсэг хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор байна. Өнөөдөр хууль тогтоогч 75 гишүүн ард түмнээс уучлалт гуйх ёстой. Үнэхээр энэ хүмүүсийг тамласан хүмүүс хуулийн дагуу хамгийн дээд ялыг хүлээх ёстой. Гэхдээ Монгол Улсыг хуулийн засаглалгүй болгож мэдэх хуулийг баталж болохгүй. Ярилцаж байгаад энэ хуулийг дэмжсэн ч чоно борооноор гэдэг шиг юм болох вий. 

Эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал батлагдвал ҮАБЗ хуулийнхныг чөлөөлж болох асуудал дээр санал нэгдсэн. Гэтэл одоо Хуульт засаглалыг үгүй хийж мэдэх хуулийг батлах гэж байна. Бусад улс оронд бие даасан хараат бус шүүхээм хэн нэгэн дарангуйлагчид өгсөн гашуун түүх бий. Дарангуйлагчийн тогтолцоо руу шилжих хуулийг баталчих вий гэхээс эмээж байна. Монгол Улсын 512 шүүгчийн асуудал яригдаж байхад ШЕЗ дуугүй сууж байгааг гайхаж байна" гэлээ. 

Тус хуулийг баталсанаар УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.42.165)
    Мэдэгдсэн нь энэ болохоос мэдэгдэхгүй тамласан ялласан хилсээр хэлмэгдсэн бол бгаа л юм бна даа бурхан минь ямар нийгэмд амьдраад бна ааа
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн б (202.9.42.1)
    Зөв ш дээ. Халдашгүй эрхтэй нэг дарга гэж юу байдаг юм. Улс ҮАБЗ нь эрх мэдэлгүй юм гэж юу байдаг юм. Харин бид сонгох эрхээ мөнгөөр битгий худалд тийм зөрчил гаргасан намыг татан буулгадаг тогтолцоотой болох ёстой.
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.120.76)
    тарвага дагаж далдагнасан зурамнууд хархнууд хэлээ хазаж уйлж унжаад хэрэггүй шүү шударга бусын хонголоор оруулж хэлмэгдүүлж байна гэж гонгиноцгоовоо шударгаар гэмээ ухаарахгүй хулгайчуудыг харин одоо өрөвдөж тэнэгтэв
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.120.76)
    одо харин одоо тарваганаас монголчууд татгалзаж эхэлж байна ...... монголчуудыг бурхан ивээг
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 32 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 40 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 50 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 56 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 0 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 4 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 58 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 31 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 0 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 5 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 8 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 17 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 26 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 48 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 20 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 42 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 48 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top