x

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ анхны хувилбараар нь дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн билээ. Ингээд УИХ хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороо төслийн заалтуудын хзрээг хумьж "зөвхөн эрүүдэн шүүсэн тохиолдолд" гэсэн агуулгатай өөрчлөлт оруулсан. Харин өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн төслийг анхныхаар нь батлах нь зүйтэй гэсэн үзлээр Байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төсөл анхныхаараа хэлэлцэгдэхээр болж байна. Харин бичлэгийг Төрийн ордонын А танхимд УИХ-ын гишүүдэд үзүүлэхээр боллоо. Хуралдааны үеэр юу ярьсныг хүргэе.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Төрийн соёмбоны дэргэд эрүүдэн шүүсэн бичлэг үзэж болохгүй

-Энэ танхимд бичлэгийг шууд үзүүлж болохгүй байх. Улс орон даяар шууд үзүүлэх хэрэггүй байх. Төрийн соёмбоны дэргэд эрүүдэн шүүсэн бичлэг үзэж болохгүй. Үзэхийн хувьд үзье, өөр танхимд үзье гэдэг санал хэлж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 660 хоногийн бичлэгээс зургаа хоногийн бичлэгийг л үзүүлнэ

-Засгийн газар гурвадугаар сарын 26-ны өдөр хуралдаж С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийг хэрхэн эрүүдэн шүүсэн талаарх бичлэгийг нууцаас гаргалаа. 2015 оны есдүгээр сард болсон асуудал байгаа. 600 хоногийн бичлэгээс зургаан өдрийн бичлэгийг л нийтэд үзүүлж болох талаар ТЕГ-аас манайд зөвшөөрөл өгсөн. Энэ бичлэгийг одоо үзүүлэхэд асуудалгүй.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Хэний гар хөл Ерөнхийлөгчийн төслийг өөрчилөв өө

-Хууль зүйн байнгын хороо чинь ямар ажил хийгээд ороод ирэв ээ. Хангалттай бөөрөнхийлөөд оруулаад ирсэн байна. Ийм хууль батлаад хэрэг байгаа юм уу. ҮАБЗ шийдэхгүйгээр одоогийн прокурор, шүүгч шийдэх юм уу. Хаанаас юу шидээд, хэний гар хөл орж ирээд төслийг ийм болгочихов. Анхны төслөөр явъя гэж үзэж байна. Одоо байгаа асуудлыг шийдэхгүй гэж ийм төсөл оруулж ирсэн байна. Ийм төсөл дээр санал өгөхгүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Анхны үзэл баримтлалыг л дэмжиж байна

-Эрүүдэн шүүх нөхцөл байдал хангалттай нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл ҮАБЗ зөвлөмж гаргаж УИХ-д оруулж ирнэ гэж зассан байна. Анхны үзэл баримтлалаас өөрчлөгдсөн байна. Бид бол анхны үзэл баримтлалыг дэмжсэн. Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон албан тушаалтанд үйлчилдэг бол, хууль биш дээрээс өгсөн даалгаврыг биелүүлдэг, илэрхий зүйлийг шийдэхгүй байгаа бол чөлөөлдөг байхаар оруулж ирсэн. Зөвхөн эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлаар биш илүү өргөн хүрээнд асуудлыг харж, чөлөөлдөг байх төсөл оруулж ирснийг хумьсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нэг талыг барьсан шийдвэр гаргаж болохгүй

-Олон талаас нь харж, үр дагавар, сургамжийг нь ярьж асуудлыг шийдэх ёстой. Нэг талыг барьсан шийдвэр асуудлыг шийдэхгүй. ҮАБЗ гэдэг бүтцийг хуульд оруулж ирснээр төрийн бүтцээ алдагдуулах вий. Шүүхийг буруутай эсэхийг шүүх л тогтооно. Ийм учраас одоо байгаа заалтыг нь дэмжинэ. Анхны төслийг нь дэмжихгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмгөөллийн хуульд хэлэх санал их байна

-Би хэлэлцэхийг өчигдөр дэмжсэн. Өнөөдөр батлахыг нь дэмжиж байна. Хуулийн байгууллагын ажилтныг томилох, чөлөөлөх асуудал нь хуульд тодорхой байгаа. Эрүүдэн шүүх явдал 20 гаруй жил болж байна. Хүний эрхийн үндэсний комисст ямар ч эрх байхгүй. Гэтэл энэ байгууллагад эрүү шүүлт амслаа гэж маш их өргөдөл ирдэг. Би 20 жил өмгөөлөгч хийсэн хүн. Өмгөөлөгчдөд ямар ч эрх алга. Хэрэг шалгаж дууссаны дараа хэргийн материалтай танилцаж байна. Өмгөөллийн хууль удахгүй орж ирнэ. Энэ дээр ярих зүйл нэлээд байна. Бас ХЭҮК ямар ч цаг хугацаанд шалгалт хийж шийдвэрлэх ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Олон талаас нь хараад ингэж оруулж ирсэн

-Хууль зүйн байнгын хороо олон талаас нь үзэж байж энэ төслийг оруулж ирсэн. Эрүүдэн шүүлт гаргасан тохиолдолд эхлээд ШЕЗ-д асуудал тавьж эрхийг нь түдгэлзүүлж байж шалгана гэсэн заалт. Гэтэл дөнгөж сая УИХ-ын гишүүд ҮАБЗ-ийн авч үздэг 10 асуудлаар авч үздэг байя гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Уг нь нэг удаад үйлчлэх хууль оруулж ирсэн

-Хууль санаачлагчидтай зөвшилцсөн. Нэг удаад үйлчлэх, одоо байгаа хүмүүсийн албан тушаалаас чөлөөлөх зорилготой хууль. Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ажилласан хуульчдыг ажлаас нь чөлөөлөх зорилготой байсан. Үүнийг хууль санаачлагчид зөвшөөрөөгүй. Ингээд байнгын хорооны хурал дээр санал хураагаад одоо байгаагаар нь оруулж ирсэн.

Ж.Эрдэнэбат: Мэргэжлийн байнгын хорооны дүгнэлтийг юугаа ч мэдэхгүй нөхөд өөрчилж болохгүй 

Намайг таньдаг байгаад танихаа больсон, мэддэг байгаад мэдэхээ больсон хамелион шиг гишүүддээ хандаж үгээ хэлье. Би Жаргалтулгын Эрдэнэбат байна. Бид засаглалын хямрал руу явчихлаа. Өнөөдөр ярьснаа маргааш мартаж байна. Эрхэм дарга нар аа, ямар хөрөнгө оруулагч орж ирэх вэ. Хэн өмчлөхөө булаацалдсан үйл ажиллагаанаас болж засаг төрийн хямрал руу яваад байна. 2020 онд УИХ-ын гишүүн болохоо биш 2022 онд Монгол Улс яаж хөгжих вэ гэдгээ бодох ёстой. Бодлого үргэлжилдэггүй, ярьснаасаа буцдаг байж болохгүй. Үүнийг бид байнга бодож, бодлогоо харах ёстой. Мэргэжлийн байгууллагын гаргасан шийдвэрийг юугаа ч мэдэхгүй байгаа хүмүүс өөрчилж болохгүй. Хамар доорх хагархай гэдэг шиг юугаа ч мэдэхгүй байж мэргэжлийн байнгын хорооноос гаргасан шийдвэрийг өөрчилж болохгүй. Мэдэхгүй бол дуугүй бай гэж хэлээд өнөөдөр адлагдаад, хүмүүст танигдахаа болиод байна.

newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 7 цаг 35 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 7 цаг 49 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Өчигдөр 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Өчигдөр 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Өчигдөр 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Өчигдөр 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Өчигдөр 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Өчигдөр 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Өчигдөр 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ...
Top