x

Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын баталсан Татварын багц хуулийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Сангийн сайдын танилцуулснаар шинэ хуулиар:

-50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилдээ нэг удаа тайлан гаргаад, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө. Энэ категорит 34 387 аж ахуйн нэгж байгаа.

-300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, ашгийн нэг хувиар татвар төлнө. Үүнд 47 867 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа.

-300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, 10 хувийн татвар төлөөд төлсөн татварынхаа 90 хувийг  буцаан авна. Үүнд 53 119 аж ахуйн нэгж хамаарна. Өмнө нь 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой компани жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсныг ингэж хөнгөвчилжээ. Харин татварын илүү төлөлтийг дараагийн улирал руу нь шилжүүлдэг байсан бол одоо шууд буцаан олгохоор хуульд тусгажээ. 

Мөн Улаанбаатар хотоос 500 км алслагдсан аймаг, суманд аж ахуй нэгж байгууллага, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар хөнгөлөх бол 1000 км-ээс дээш алслагдсан бол татварыг 90 хувиар хөнгөлөх заалтыг тусгасан байна. Сангийн яамны тооцооллоор эл 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 11.600 иргэн, 141 аж ахуй байгаа бол 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдах 8268 иргэн 55 аж ахуй нэгж байна гэв.

Татварын тухай хуулийн 73.2.2-т заасан “татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээш бол гадаадад зорчих боломжгүй” зүйл анги нь харьяалалгүй, гадаадын иргэнд хамаатай. Энэ заалтыг нарийвчлан тусгасан шалтгаан нь өнгөрсөн хугацаанд гадаадын иргэд Монгол Улсад их хэмжээний татварын өрөө төлөлгүй гадаадад гардаг явдлыг таслан зогсоох зорилготой аж. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Жишээлбэл, Хятадын хөрөнгө оруулалттай компани Оюутолгойд 72.1 тэрбум төгрөгийн татвартай өртэй байсан боловч, төлөлгүйгээр хилээр гарч явсан. G time гэж корпораци НӨАТ-ын 1.4 тэрбумын өртэй боловч бас хилээр гарч зугатсан. Татварын албанд өртэйгээс гадна олон мянган хүнийг хохироосон. Эдгээрийн улсад төлөх татварын өр 120 тэрбумд хүрээд байсан учраас энэхүү заалтыг оруулсан" гэв.

Мөн НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог байсныг улирал бүр болгох заалт шинэ хуулинд оржээ. Мөн анх удаа үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авсан, барьсан иргэн татварын буцаан олголтоор нэг удаа гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг шинэ хуулиар зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм байна. 

Монгол Улсад 2006 оноос хойш эдийн засаг бизнесийн харилцаа өргөжиж, төрөлжсөн учраас татварын хуулийг  улам нарийвчлах шаардлага үүссэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлалаа. Тэрбээр “Монголд үндэстэн дамнасан корпорациуд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эдгээр корпорациуд улс хооронд үнэ шилжилт хийн татвараас зайлсхийх эрсдэл үүсч татварын маргаан, үл ойлголцол нэмэгдэж байна. Аль болох Монголд бага татвар төлөх гэсэн асуудал үүсдэг учраас энэ харилцааг зохицуулах  холбогдох заалтуудыг тусгасан. Ашигт малтмал газрын тосны газраас бусад салбарууд Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуй нэгж байгууллагууд гадаад болон дотоод зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл худалдан авсан хөрөнгө оруулагчийн хүүгүй орлогод таван хувийн татвар ногдуулахаар болсон. Үүнд өмнө нь хувьцаа гэж байсныг хэлэлцүүлгийн явцад хассан.

Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор Арилжааны банкны гадаад дотоод эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл  өрийн хэрэгсэлд буцаан гаргаж буй татварыг таван хувь болгохоор хуульд тусгалаа. Татварын хяналт шалгалтыг бүх аж ахуй нэгжүүдэд бус эрсдэлийг нь үнэлж шалгалтыг хийнэ. Иймд татварын алба, байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, улсын байцаагч албан тушаалын эрхээ хэтрүүлэх болон татвар төлөгчийн нууцыг задруулсан тохиолдолд 10 хүртэлх жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасахаар татварын багц хуульд тусгажээ. Өөрөөр хэлбэл, татварын байцаагч бизнес эрхлэгчдийг дарамтлах, хуулийг өөрөөр тайлбарлах боломжийг нь хааж өгсөн гэсэн үг. Ямар нэгэн хохирол учирвал гэм буруутай албан хаагч төлөхөөр тусгасан. Үндэстэн дамнасан корпорациудаас татвараа гүйцэт авдаг болно гэж үзэж байна.

Хуулийн өөрчлөлт хийснээр бидэнд Европын холбооны хар жагсаалтад орох асуудал арилж, ийм эрсдэл дахин гарахгүй. Хоёрдугаарт 190 гаруй улстай мэдээлэл солилцох боломж бүрдэж, татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг “BEPS”-ийн дүрмийг хэрэгжүүлээд Монгол Улсад гаднын орнуудаас мэргэжилтнүүд ирж ажиллана. Ингэхдээ Үндэстэн дамнасан корпорацуудаас татварыг гүйцэт авдаг болох чиглэлд хамтарна. Мөн  Татварын бүртгэл, мэдээллийн санг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Гааль, татварын мэдээллийг нэг системд оруулах чиглэлд анхаарч, энэ ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • mk (49.0.137.112)
    shine compani baiguulaad 300-1.5 hurtleh orlogoo nuuchval yaahiim boloo
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.216.94)
    2 биш 10 хувиа бүтэн авмаар байна шүү.
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 7 цаг 36 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 7 цаг 50 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Өчигдөр 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Өчигдөр 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Өчигдөр 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Өчигдөр 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Өчигдөр 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Өчигдөр 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Өчигдөр 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ...
Top