x

Татварын буцаан олголтыг зургаан сая болгож нэмэгдүүлжээ

УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд байгаа. Өмнөх хуулиар анх удаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан иргэдэд татварын буцаан олголтоор гурван сая төгрөг буцаан олгодог байсныг шинэ хуулиар зургаан сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Хуулийн энэ өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дараах саналыг гаргав.

М.Оюунчимэг:

-“Гэр хорооллын утааг бууруулах, орон сууцжуулах асуудал дээр Засгийн газар анхаарал тавьж ажиллаж байгаа тухай Сангийн сайд хэллээ. Шинээр орон сууц худалдан авч байгаа иргэд татварын буцаан олголтоор гурван сая төгрөг авдаг байсныг зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн нь сайшаалтай байна.

Үүнээс гадна гэр хороололд хашаандаа халаалт, дулаалга, сантехникийн асуудлаа шийдээд утаа бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа иргэдэд ч бас татварын хөнгөлөлт үзүүлдэг болмоор байна. И баримтаар, эсвэл ХХОАТ-аар дамжуулан хөнгөлөлт үзүүлэх боломж байгаа эсэх талаар Сангийн яам судалж үзэх хэрэгтэй байна. Өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа айл өрхийн 70 гаруй хувь нь хашаандаа хаус бариад, инженерийн шугам сүлжээгээ холбоод тэндээ сайхан амьдрах боломж байна. Чингэлтэй дүүргийн 285 айл яндангаа буулгаад дундаа нэг дэд бүтэц, сервес бариад орон сууцанд байгаа юм шиг амьдраад эхэлж байна. Гэсэн ч цахилгааны үнэ өсч байгаа нь иргэд маань хүндрэл болж байна” гэв.

Тиймээс Засгийн газар утааг арилгах технологийн шинэчлэлийг өөрсдөө шийдээд явж байгаа иргэдийг татварын бодлогоор дэмжмээр байна. Ингэж чадвал ирэх жил утааг 50 хувь бууруулна гэсэн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд татварын хөнгөлөлт хамгийн ихээр нөлөөлөх юм шүү. Ипотекийн зээлд хамрагдах гэхээр урьдчилгаа төлбөргүйгээс болоод түрээсийн орон сууцанд сууя гэсэн хүмүүсийн жагсаалт УИХ-ын гишүүд дээр 200, 300-гаараа ирж байна. Иргэдийн хувьд шинээр орон сууц авах боломж бололцоо бага, дээр нь түрээсийн орон сууцны хүрэлцээ бага байгаа ийм үед хашаандаа утаа, бохирдлын асуудлаа шийдээд явж байгаа айл өрхөө татварын бодлогоор дэмжмээр байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 14 цаг 44 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 16 цаг 17 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 цаг 27 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 16 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 16 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top