x

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар А.Ганбатыг томиллоо

УИХ-ын чууулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томиллоо. Энэ албан тушаалд Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу хошууч генерал А.Ганбатыг нэр дэвшүүлж, үдээс өмнө УИХ-ын АБГББХ хэлэлцэн дэмжсэн юм. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд А.Ганбат генералаас асуулт асууж үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Энхийн цаг учраас цэргүүдийн бие бялдрыг хөгжүүлэхээс гадна боловсролд анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Аав ээжийнээ өврөөс дөнгөж гарч байгаа залуучууддаа эцгийн сэтгэлээр хандаарай. Дахин цэрэг нас барсан, дэглүүлсэн гэдэг зүйл сонсмооргүй байна. Тийм зүйлийг та таслан зогсоогоорой. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Сая Судан яваад ирлээ. Энхийг сахиулах ажиллагаа өндөр хөгжсөн юм байна. Үүн дээр маш олон академик судалгаа хийгддэг юм байна. Манайхан энхийг сахиулах ажиллагааны талаар онолын талаар бэлтгэгдсэн, ОУ-д туршлага нь судлагддаг хэмжээнд хүрэх хэрэгтэй гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Пүрэвдорж: 

-Цэргийн албаны тухай хуульд заасан офицерийн нас хэтэрсэн. Мөн бэлтгэл офицерийг таван жилийн дотор буцаан ажиллуулна гэсэн заалт зөрчигдөж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг оруулж ирж байна. Яг энэ үед батлан хамгаалах салбартай нэлээд ноцтой асуудлууд үүссэн байгаа. 

Нэр дэвшигчээс нэг зүйл асууя. Удирдах албан тушаалд очиж байгаа хүн хийж бүтээсэн бодит ажил үлдээх ёстой гэж боддог. Энхийн цагт цэргүүдийг эдийн засгийн бүтээн байгуулалтад оролцуулах асуудал байгаа. Хөгжлийн хүчин зүйлийн нэг нь ажиллах хүчин. Энэ дээр цэргийн хүчийг энхийг цагт ашиглах тал дээр тодорхой дэвшил хэрэгтэй байгаа. 

Мөн цэргийн алба хаагчдын дунд хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Өвлийн цагт хөл нүцгэн гүйж байгаад хөлөө тайруулж байна. Зодуулж байна. Үүнийг таслан зогсоохын тулд буруутай хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Энэ дээр та ямар бодлого хэрэгжүүлэх вэ. 

Хошууч генерал А.Ганбат: 

-Таны хэлсэн хоёр асуудалтай санал нэг байна. Цэргийг бүтээн байгуулалтад оролцуулах тал дээр шинэ дэвшил гарахыг дэмждэг. 

Хоёрдугаарт, цэргийн албан хаагчтай холбоотой харамсалтай хэрэг гарсанд сэтгэл зовинож явдаг. Та хэлсэн үгийнхээ төгсгөлд авах арга хэмжээний талаар бараг хэлчихлээ. Таньтай санал нэг байна. Энэ дагуу арга хэмжээ авч таньд эргэн танилцуулах болно.

УИХ-ын гишүүд үг хэлж асуулт асууж дууссаны дараа ЗХЖШ-ын даргыг томилох санал хураалт явууллаа. Хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь дэмжсэн байна. 

ЗХЖШ-ын даргыг томилсон УИХ-ын тогтоол гарсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилсон зарлиг гаргалаа. 

Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хааж, хашсан байна.

  • Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч,
  • БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер
  • Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга
  • Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч
  • ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч
  • БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга
  • ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга
  • Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга
  • ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга
  • Ерөнхий зориулалтын цэргийн командлагч
  • Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 31 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 39 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 49 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 55 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 6 цаг 59 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 3 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 57 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 30 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 9 цаг 59 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 4 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 7 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 11 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 16 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 25 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 47 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 1 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top