x

Ц.Элбэгдоржийн өрөөнд бус, Уран зураг цуглуулагчдын нийгэмлэгт нэгжлэг хийсэн

Эрүүгийн цагдаагийн газраас гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон Монголын үнэт уран зураг байсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй юм. Гэвч энэ мэдээлэл үнэнд нийцэхгүй болохыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн. Тус нийгэмлэг нь 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураачдын уран зургийг цуглуулдаг, хадгалдаг, гаднынханд сурталчилдаг, гаднын зураачдыг Монголд авчирч эх оронтойгоо танилцуулдаг ийм нийгэмлэг.  Гуравдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу утасдаж таны Ардын эрхийн байран дахь уран зургийн архивд үзлэг хийх гэсэн юм гээд ярьсан. Би учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбороос алга болсон уран зургууд танай архивд байж магадгүй нэгжлэг хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Намайг архив руу очсоноос хойш нэг цаг гаруйн хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн.

Манай Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивд цагдаа нар ирээд Их тэнгэр цогцолбор болон Маршал харшаас алга болсон гэх  20 гаруй зургийн жагсаалтыг надад үзүүлсэн. Тухайн жагсаалтад зөвхөн зураачдын нэрс, уран зургийн хэмжээг заасан мэдээлэл л байсан. Алга болсон зургийн фотог үзүүлээгүй. Ингээд манай архивд үзлэг хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуайн албан өрөөнд бус Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивд нэгжлэг хийсэн. Үзлэгээр 10 зургийг тухайн алга болсон уран зурагтай ойролцоо байна гээд мэргэжлийн хүмүүс  болон шинжилгээний байгууллагад шинжлүүлнэ гээд авч явсан. Ийм л үйл явдал болсон” гэв.

-Та хэзээнээс уран зураг сонирхож эхэлсэн юм бэ?

-Би анхныхаа цалингаар Юндэн, Нансалмаа хоёрыг хар даалимбан дээр зурсан зургийг худалдаж авч байсан. Тухайн үед энэ зураг таван төгрөгийн үнэтэй байсан. Манай гэрт зургууд өлгөөтэй байдаг байлаа. Ер нь бол анхны цалингаасаа хойш зураг цуглуулж эхэлсэн гэж хэлж болно.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой яаж танилцсан юм бэ?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой би хувь заяаны тохиолоор таарсан. 1988 онд би цэргээс халагдаж ирэхэд  тухайн жил миний ганц эгчтэй гэр бүл болсон хүн нь Ц.Элбэгдорж гуай байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай бид хоёрын уран зураг цуглуулах сонирхол нь нэг.

-Танд хувийн уран зургийн галерей бий юу?

-Би 1990 оноос хойш бизнес хийлээ. Барилгын салбарт ороод 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулсан. Миний дөрөв дахь төсөл болох одоо та нарт ярилцлага өгч байгаа энэ байранд уран зургийн үзэсгэлэнгийн зориулалттай  спорт заал барьж байгаа. Үүнийг галерей гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол галерей биш, спортын болон бусад үйл ажиллагаа явуулах зориулалттай заалнууд. Олон нийтийн спортын үйл ажиллагаа явуулах эсвэл зураачид үзэсгэлэнгээ гаргаж болох  зориулалттай ийм л  танхим. Галерей надад байхгүй.

-Та Ерөнхийлөгч Х.Баттулгатай бас ойр дотно гэдэг үнэн үү?

-Би 1997 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч нь  байсан. Энэ хүний оймсыг нь ч угааж, гутлыг нь ч тосолж явлаа. Би энэ хүнтэй ойр ажиллаж явснаараа бахархдаг. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хамтран ажилласнаар миний уран зураг цуглуулах хүсэл сонирхол маань улам нэмэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга зураач шүү дээ. Ангийнхантай нь ч хүртэл дотно найзууд явлаа. Би хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй ойр байдаг. Энэ хоёр хүнээс би асар их зүйлийг суралцсан.

-Таныг маш олон үл хөдлөх хөрөнгөтэй гэж ярьдаг. Газраа хэрхэн авдаг юм бэ?

-Газар олж авахад маш хэцүү. Дуудлага худалдаагаар авсан газар ч бий. Мөн тухайн газрыг авсан хүмүүстэй нь нийлж барилга ч барьж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүнд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Дээр хэлсэнчлэн би 1990 оноос  хувиараа бизнес хийж эхэлсэн. Миний төрсөн ганц эгч маань Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой гэр бүл болсон. Тэд гэр бүл болоод 30 гаруй жил болж байна. Мэдээж миний эгчтэй гэр бүл болсны хувьд ойр байдаг. Сайн, муу яваа аль алийг нь энэ хүнтэй холбодог.

Үл хөдлөх хөрөнгийн тухайд 1000 гаруй айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Энэ хугацаанд  дөрвөн удаагийн төрөлтөөр 8  хүүхэдтэй болсон гэр бүлд 21 дүгээр хороололд өөрийн барьсан орон сууцнаасаа өгч байсан. Мөн манай ах, эгч хоёр хүүхэд асран хүмүүжүүлэх “Болор” санг ажиллуулж байсан. Гавьяат багш Дүгэржав гуайн “Хүүхэд асран хүмүүжүүлэх” төвийн хүүхдүүд 18 нас хүрээд дотуур байрнаасаа гардаг. Би тэр төвийн ойролцоо 260 айлын байр барьж дөрвөн байрыг нь тухайн төвөөс насанд хүрээд гарч байгаа хүүхдүүдийг дамжин өнгөрүүлэх байр болгож, тохицуулж өгсөн. Мөн би  такси компанитай. Такси компанийн маань байрууд бий. Ингээд аваад үзэхээр олон үл хөдлөх хөрөнгөтэй  мэт харагддаг байх.  Би одоо 260 гаруй ажилчинтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.43.117)
    хууль бусаар хѳрѳнгѳжсѳн гар байна даа.Яриандаа худлаа нь мэдэгдэж байна.Соц нийгмийн үед 5 тѳгрѳгний цалинтай хүн байсныг бид лав мэдэхгүй юм байна.дээр нь хүргэний нѳлѳѳгѳѳр баяжсан гэж хэн одоо хэлэхэв дээ!!!
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
    • зочин
      тэнэгээ 5 төг ний зураг авсан гэж бгаа юм биш үү
      2019 оны 03 сарын 22
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 14 цаг 43 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 16 цаг 16 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 цаг 27 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 16 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 16 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top