x

Ц.Нямдорж сайд С.Зориг агсны хэрэгт яллагдсан хэрэгтнүүдээс уучлал гуйв

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг улсын үйлдвэрийн газар гэсэн статусаар ажиллуулах Засгийн газрын шийдвэр гарсныг мэдэгдсэн юм.    

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэрийн захирлыг солих тухайд Х.Бадамсүрэнг байлгах уу үгүй юу гэдэг дээр Ерөнхий сайд шийдвэр гаргах байх. 49 хувийн тухайд нарийвчлан шалгах шаардлага байгаа. Ер нь цаашид Монголд мафийн бүлэг зохион байгуулалт байх уу үгүй юу гэдэг дээр л төр хариулт өгөх гээд байгаа юм. Тэр жижиг компаниуд дандаа амьгүй компаниуд байсан. 

Энэ асуудлыг шийдсэн шүүгчийн аав Мишиг гэдэг хүний нэг хүүхэд нь Хөтөлийн дарга болчихсон байгаа. Энэ бол улсаас гарсан мөнгө. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн асуудал биш ноцтой асуудал. Цаашид хэдхэн хүн УИХ, Засгийн газар, хууль хяналтынханыг мөнгөөр барьчихаад, хөдөлгөж байх бий гэдэг асуудал үүсээд байна.  

Шүүх будилуулаад байгаа асуудал нь ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар эзнийхээ төлөө ажиллаж байгаа ажил. 

Сүүлд баривчлагдсан гурван хүнийг сулласан шүүгчийн эцэг 2014 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа. 

Та нар үйлдвэрийг буцаагаад өг, улсаас гарсан мөнгийг авахаа больё гэдэг харин ч зөөлөн санал тавьсан. 

Би ганцхан юманд сэтгэл хангалуун байгаа. Ард түмэн сэрж байгаад.

С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм. 

Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа.

Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би уучлал гуйж байгаагүй хүн шүү. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигт юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас хэд хэдэн хэрэг үүсгэсэн.

Захиалагчийг олох нь битгий хэл бүр замхаруулсан байна билээ. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү. Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан эмэгтэйн ар гэрийнхэнтэй хуулийнхан уулзсан. Би уулз гэсэн юм. Одоо ойлголцсон байх. С.Зоригийг амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа. АТГ ч учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа. 

Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй. 

100 тэрбум төгрөг Монголбанкнаас гаргаад гурав хоногийн дараа хувийн дансанд орсон хэргийг 2018 оноос хойш шалгуулах гээд чадахгүй байна. Прокурорын байгууллага ийм түвшинд хүрчихээд байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 7 цаг 28 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цаг 3 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 9 цаг 42 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 9 цаг 52 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 9 цаг 59 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 11 цаг 0 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 11 цаг 4 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 11 цаг 8 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 11 цаг 11 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 цаг 16 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 11 цаг 19 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 13 цаг 45 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 13 цаг 51 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 13 цаг 59 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 цаг 3 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 14 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 14 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 14 цаг 19 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 14 цаг 27 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top