x

Чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.07 минутад 60 хувийн ирцтэй эхэлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Харин Төсвийн байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан бол ажлын дэд хэсгийг Ажлын хэсгийн ахлагчийн шийдвэрээр байгуулж ажиллуулжээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад аж ахуйн нэгж, татвар төлөгчид, ажил олгогчид, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж, гаргасан саналуудыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажилласныг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.

Мөн тус Байнгын хороо хуулийн нэгтгэсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгтт бэлтгэх явцад Ажлын хэсгээс болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.  Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулах үед Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хийж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтсон. Гэвч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс хуулийн төсөлтэй холбогдуулж зарим саналууд ирүүлсэн. Тиймээс ажлын хэсэг хуралдаад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх нөхцөл байдал шинээр үүссэн гэж үзсэн тул чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасан юм. Ингээд хуралдаан даргалагч гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжив.

Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ингээд шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гаргасан горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжлээ.Үргэлжлүүлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороо нэгтгэн энэ сарын 19-ний өдөр анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтжээ.   

Харин шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хийх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь дэмжсэн юм.

Иймээс хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Төсвийн байнгын хороог хуралдуулж татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 14 цаг 44 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 16 цаг 17 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 цаг 27 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 16 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 16 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top