x

"Хэвтүүл" хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-д өглөө

"Хэвтүүл" хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар гомдол гаргажээ.

"Хэвтүүл" хөдөлгөөн: “Монгол Улсад нийтдээ 155'060 ААН бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 78'815 ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 86 хувь нь буюу 62'812 ААН ЖДҮ-ийн салбарт багтдаг. Энэ салбарт 800 гаруй мянган иргэд ажиллаж байна. Үүний цаана хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөр эрхлэгч нар ажиллаж байна. Үүний ард 1-5 хүн ажилладаг гэж тооцвол нийтдээ 1 сая гаруй хүн ЖДҮХСангаас зээл авч өөрсдийн бизнес эрхлэх бололцоог УИХ-ын болон ЗГ-ын гишүүд хулгайлсан гэсэн баримтууд байна.

Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам суларч байна. Валютын ханш тэнгэрт хадлаа. 2016 он хүртэл 500 төгрөгний үнэтэй байсан бохь 900 төгрөг болж хоёр дахин нэмэгдлээ. Иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэж байгаа бил үү? Дээр нь иргэд хэчнээн хувийн хүүтэй зээл авч байгаа билээ. Үүнийг манай "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн тэвчиж чадахгүй байна. Бид олон удаагийн жагсаал хийсэн. Эрх баригч нар таг дүлий юм шиг байж байна. Энэ намыг, ЗГ-ыг тэргүүлж байгаа У.Хүрэлсүх хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг энэ бичгээр мэдэгдэж байна. Нэг сая гаруй монголчууд хохирчихоод байхад нэгдэж тэмцэхгүй болохоо байлаа" гэлээ.

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэст гаргасан гомдолд “У.Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5.2 дох хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41 .1 дэх хэсэгт Ерөнхий сайд ЗГ-ыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Гэвч У.Хүрэлсүх үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус  өөрийн удирдсан Засгийн газрын харьяа тусгай сангийн мөнгөөр зохион байгуулалттайгаар өөртөө болон өөрийн Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийг хахуульдаж, хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуульд заагдсан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна.

Тухайлбал У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж санал авсан, өөрийн Засгийн газрыг огцруулахаас хамгаалсан санал өгүүлсэн гишүүдэд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул гомдплыг хүлээн авч шалгаж өгнө үү гэсэн хүсэл тавьж байна" гэжээ.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭСТ

Мэдээлэл гаргах нь:

Хэвтүүл хөдөлгөөний гишүүн Монгол Улсын иргэн Лодойн Алтансүх би Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5-ын 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд нь “Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах” ёстой.

Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нь Үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус, өөрийн удирдсан Засгийн газрын харьяа тусгай сангийн мөнгөөр, зохион байгуулалттайгаар өөртөө болон өөрийн Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийг хахуульдаж, хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заагдсан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна.

Тухайлбал У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж санал авсан болон өөрийн Засгийн Газрыг огцруулахаас хамгаалж, санал өгүүлсэн УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан гишүүд байна. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Засгийн газрын харьяанд байх тусгай сангийн хөрөнгөөр албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульдсан УИХ-ын гишүүдийнхээ тусламжтайгаар ШХАБ-д элсүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа явдал нь түүний хахуулийн хэрэг Монгол Улсыг худалдах хэмжээнд хүрч болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шалгаж өгнө үү.

Гомдол гаргасан: Лодойн АЛТАНСҮХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 7 цаг 27 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цаг 2 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 9 цаг 41 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 9 цаг 51 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 9 цаг 58 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 10 цаг 59 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 11 цаг 3 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 11 цаг 7 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 11 цаг 10 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 цаг 15 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 11 цаг 18 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 13 цаг 44 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 13 цаг 50 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 13 цаг 58 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 цаг 2 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 14 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 14 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 14 цаг 19 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 14 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top