x

С.Баярцогт: Т.Аюурсайханы авч ирсэн гээд байгаа материалыг би хоёр сарын өмнө АТГ-т өгсөн

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Швейцарын холбооны улсаас өөрийнх нь дансны хуулгыг ирүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Швейцарийн парламентын урилгаар тус улсад айлчлал хийгээд ирсэн УИХ-ын гишүүдийн нэг Т.Аюурсайхан "Credit suisse" банкнаас С.Баярцогтын дансны хуулгыг авчирсан хэмээн мэдээлсэн. Харин тус материал С.Баярцогтод өнгөрсөн нэгдүгээр сард ирсэн бөгөөд тэрээр АТГ-т уг материалыг өгсөн гэв. 

С.Баярцогт: 

-2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр миний оффшор данстай холбоотой хэргийг АТГ хэрэг бүртгэл нээсэн. Тухайн үед Туяацэцэг гэдэг 9.2 сая ам.доллар миний данс руу орсон байна. Үүнийг шалгах ёстой гэсэн асуудлыг тавьсан юм билээ.

Үүнийгээ Швейцарын хэвлэл мэдээлэл дээр гаргаад Шейвцарын талд хандсан юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулаад 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулаад миний данстай холбоотой мэдээлэл болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөх асуудлыг тавьсан. 

Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас мэдээлэл өгөх үүрэггүй юм билээ. Энэ албан тушаал, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг үндэслэлүүдийг тавьсан дээрээс нь хэвлэл мэдээллээр гарсан учраас Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн байсан.

Тодруулбал, Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юү гэдгээр хэрэг нээсэн юм байна. Үүний дараа холбогдох банкнуудаас материалыг нь аваад, миний данс нээсэн байсан банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг авч, мөн миний дансны хуулга гэх мэт бүх материалыг Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан.

Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарын холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах юм байна. Тэгвэл дахиад бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ. Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн.

Тиймээс би өмгөөлөгчдөө энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан. Ингээд надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарын холбооны улсын Прокурорын газраас материалыг ирүүлсэн. Харин би бүх материалыг АТГ-т өгсөн. Би Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая. 

Миний ойлгосноор дипломат шуудан тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газраар дамжуулан дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг гэсэн үг. Швейцарын холбооны улсын Прокурорын газраас ирүүлсэн материал УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Аюурсайхан УИХ-ын гишүүний нэр хүндийг ашиглаж иргэдэдбуруу мэдээлэл өгч байгаа нь хариуцлагагүй үйлдэл... гэв.

Мөн тэрээр "700 гаруй хуудас материалыг би АТГ-т сайн дураараа нэгдүгээр сард өгсөн. Албан ёсоор УИХ-ын даргын айлчлалын үеэр ирсэн юм шиг байна. Би өмгөөлөгчөө 2018 оны долдугаар сарын 11-нд хөлсөлж аваад, энэ хэрэг дээр өөрийгөө бүрэн төлөөлөх бичиг хийж өгсөн. Швейцарын тал ямар нэгэн материал хүсэлт тавьсан улстөрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Тодорхой хууль хүчний байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад, шүүхээр орж байгаад материалаа өгдөг. Энэ процесс жил гаруй үргэлжилсэн.

Энэ хооронд АТГ, прокурорын байгууллага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна. Мөн АТГ-т эдгээр материалыг өгсөн гэдгээ баталгаажуулж би та бүхэнд мэйлээ харуулъя. Балдорж гэдэг хүнд 2019 оны нэгдүгээр сарын 11-нд өгсөн. АТГ хоёр сар гаруйн өмнө энэ материал авсан гэсэн үг. Өөрт байгаа материалаа би АТГ-т өмнө нь гаргаж өгсөн. Гэхдээ надад байгаа материалд итгэхгүй.

Мөн дээрээс нь Швейцарын холбооны улсаас ирсэн материалаа гаргаж өгсөн. Тэгсэн ч албан ёсоор АТГ юм уу, прокурорт ирээгүй учраас мэдээллүүд нь гарахгүй байгаа. Азаар Т.Аюурсайхан гишүүн авчирсан юм шиг байна. Би үүнд маш их баяртай байна. АТГ, прокурорын газраас мэдээлэл хийх байх. Дашрамд хэлэхэд Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны Туяацэцэг нарын гаргасан материал бүгд хуурамч гэдгийг Швейцарын тал хэрэг үүсгээд шалгах явцдаа тогтоогоод ирүүлсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, хуурамч материалаар хэрэг үүсгэж хүнийг гүтгэсэн гэсэн үг. 2017 онд Туяацэцэг болон цэнхэр үстэй эмэгтэй нар “Швейцараас ийм материал авчирлаа гэж мэдээлж байсан. Гэтэл тэр бүхэн бүгд хуурамч байсан гэдгийг нотолсон. Миний ярьсан зүйл болон гаргаж өгсөн баримт Швейцараас ирсэн материалаар бүрэн батлагдах учраас оффшортой холбоотой хэрэг цэгцэрч хаагдана гэдэгт би итгэлтэй байна. Энд би гэмт хэрэг үйлдсэн ямар ч зүйл байхгүй. Үүнийг АТГ, прокурорын байгууллага удахгүй эцэслээд гаргана гэж бодож байна" гэсэн юм. Дээрх мэдээллийг хийсний дараа тэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таны таван дансны хуулга байгаа гэдгээ  Т.Аюурсайхан гишүүн өөрөө зарласан шүү дээ?

-Байгууллагын болон хувь хүний нууц гэж бий. Хэрвээ үүнийг Т.Аюурсайхан гишүүн мэдээд ярьж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна гэсэн үг. Хэрэгтэй холбоотой нарийн зүйлийг би ярьж болохгүй. Хамгийн гол нь УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, дээрээс нь УИХ-ын даргынхаа нэр хүндийг хүртэл ашиглаж байгаад буруу мэдээллийг иргэдэд өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг ч гэдэг юм уу тэр тэмцлээ хийж болно. Гэхдээ үүнийгээ хуулийн хүрээнд хийх  хэрэгтэй.

-Хэрвээ дипломат харилцаагаар ирүүлсэн нууцлалтай бичиг баримтыг дундаас нь үзсэн бол та хуулийн байгууллагад хандах уу?

-АТГ анх 2017 оны дөрөвдүгээр сард хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээ прокурорын байгууллагад өгсөн. Манай прокурорын байгууллага  нууцын зэрэглэлтэйгээ 2017 оны зургадугаар сарын 9-нд Швейцар руу явуулсан байгаа юм. Швейцарын элчин сайдын яам нь хүлээж аваад цаашаа Швейцарын холбооны улсын Ерөнхий прокурорын газарт 2017 оны есдүгээр сарын 4-нд өгсөн. Швейцарын холбооны улсаас хариугаа яг үүний дагуу л өгнө. Манай элчин сайдын яаманд материалаа өгөөд, түүнийг манай Консул аваад дипломат шуудан болгоод Гадаад хэргийн яаманд ирүүлнэ. Гадаад хэргийн яам АТГ-т өгнө. Тэгэхээр АТГ л задална. Түүнээс доторх зүйлийг нь хэн нэгэн хүн мэдэх ямар ч үндэслэл байхгүй. Нэгд, Т.Аюурсайхан гишүүн буруу мэдээлэлтэй байна. Хоёрт, хэрвээ материалыг үзсэн бол хууль зөрчсөн гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.43.69)
    Хогийн хулгайч Эх орноосоо урвагч чамайг ялаа аваад ирэхээр бандиданаа за юу
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • чека (202.9.45.72)
    Сайхан шаах юмаа
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 14 цаг 45 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 16 цаг 18 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 цаг 28 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 16 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 16 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top