x

УИХ-ын дарга асан М.Энхболд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдаад өгнө гэв

Юм эргэнэ гэж бас байх юм. Саяхан л "Сэтгүүлчид Зөрчлийн хуулийн гүтгэх заалтын золиос болж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ хасуулж байна" хэмээн эсэргүүцэж байсан. Улстөрчид, УИХ-ын эрхэм гишүүд энэ заалтыг "нохойд барьдаг мод" мэт сэтгүүлчдийн ам барих зэвсэг болгон хэрэглэж, дуртай үедээ дуртай сэтгүүлчээ "Энэ намайг гүтгэчлээ" гээд тэрийгээд уначихдаг болсон.

Тэгэнүүт нь ЦЕГ-ын "Олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангадаг" нэг хэлтсийнхэн дор нь нөгөө сэтгүүлчийг барьж аваад хоёр саядаад, хорин саядаад явчихдаг. "Утсан хүүхэлдэй" гэж хэлээд л хоёр сая, "уяаны нохой" гэж хэлээд л хоёр сая. Нөгөө улстөрч нь жинхэнээсээ утсан хүүхэлдэй байсан уу, уяаны нохой болсон уу энэ тэр ямар ч хамаагүй шүү дээ. 

Тэгсэн харин сүүл үеэс манай улстөрчид бие биенээ сайхан "гүтгэдэг" болсон байна. Гүтгэж байгаа байдал нь бол сэтгүүлчидтэй харьцуулахад хавьгүй мэргэжлийн түвшинд байгаа юм. Жишээ нь Т.Аюурсайхан гишүүн саяхан Швейцарийн банкийг "С.Баярцогтын нууц дансны мэдээллийг надад итгэж өглөө" хэмээн гүтгэсэн.

Түүнтэй хамт Швейцарийн парламентад айлчлаад ирсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуд нь "УИХ-ын гишүүнд ийм эрх мэдэл байхгүй. Энэ бол хуулийн байгууллага хооронд явагдсан ажиллагаа" гэж бас "гүтгэв". Гүтгүүлсэн Т.Аюуртсайхан нь өнөөдөр дахиад хариу "гүтгэлэг" хийсэн сураг байна. 

Гэтэл бас өчигдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Цензургүй ярилцлага”-д оролцохдоо УИХ-ын дарга асан М.Энхболдыг "Эрдэнэтийн 49 хувь болон ХХБ-ны хувьчлалыг зохион байгуулсан, оролцсон, хувь амалсан" хэмээн ярьж, "ор үндэслэлгүйгээр дахин гүтгэсэн" байна. Тиймээс энэ гүтгэлгийг эсэргүүцэж хуулийн байгууллагад хандах болсон тухайгаа М.Энхболд гишүүн өөрийн твитер хуудсаар жиргэжээ.

Уг нь хэрвээ Н.Энхбаяр дарга УИХ-ын гишүүн, эсвэл сайд, дарга байсан бол энэ хэргийг ЦЕГ-ын "Олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангадаг" хэлтэс тусгайлан авч, нямбайлан шалгадаг юм. Гэвч мань хүн одоохондоо аль нь ч биш болсон учраас дүүргийн цагдаа дээр л чулуу няслах нь дээ. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • А (202.9.43.213)
    Энэ Энхбаярын мэдрэлийг нэг сайн шалгуулж сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй эрүүл бус.
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.183.122)
    ard tvmen bosoh udur irne shvv .hemjeendee bn shvv elbegdorjoo nyamdorjoo m enhboldoo shn medeerei
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 23 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 32 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 37 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 40 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 14 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 49 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top