x

KFC-гийн салбарыг 14 саяар торгож, хохирсон иргэдэд 49 сая төгрөг төлүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарч, хоолны хордлого юунаас болсныг тогтоожээ. Тодруулбал, хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь өвчтөнүүдэд илэрсэн шинж тэмдэг, нийт шинжилгээ хийлгэсэн лабораториудын дүн, хохирогч, холбогдогчоос авсан мэдүүлгийн дүнд тогтоогдож байна гэж ХӨСҮТ, МХГ-аас хамтран гаргасан дүгнэлтээр тогтоогдсон байна. 

Нийслэлийн хэмжээнд KFC-гийн сүлжээ хоолны газар 12 байршилд үйл ажиллагаа явуулдаг. Бүх салбарт нь МХГ-ын хяналт шалгалтыг явуулсан. Ингэхдээ хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүлж, арга хэмжээ авч ажилласан байгаа. Тухайлбал, зарим салбарт ашиглаж буй ундааны концентрацын хугацаа нь дууссан. Нийт 410 хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстойгоос 9 хүн нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан гэх мэт нийт 64 зөрчлийг илрүүлж тухайн газар дээр нь зөрчлийг арилгах арга хэмжээ авсан. Мөн гарсан зөрчлүүдийг нь үндэслэж салбаруудад 4 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. Харин 7 газарт нь улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллажээ.

Хоолны хордлого гарсан KFC-гийн Зайсан салбарт дараах арга хэмжээг авчээ

  1. Зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон.
  2. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 4 6.15 дугаар зүйлийн 3.1 болон 5.1 6.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн нийт хордлого гарсан салбарт 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг нь хураасан. Мөн хохирсон иргэдийн  эрүүл мэндэд учруулсан хохирлын бодит зардалд 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлж барагдуулах арга хэмжээ авсан.
  3. Сэжиг бүхий 18 нэр төрлийн 5,960 ширхэг 31.1 кг амталсан болон амтлаагүй тахианы махыг хурааж, устгуулах арга хэмжээ авсан.
  4. Үзлэг шинжилгээ бүрэн биш, баталгаажуулаагүй гэх мэт зөрчилтэй байсан ажилтнуудыг Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төвд давтан шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр ямар нэгэн нян тээгч болон өвчтэй хүн илрээгүй.
  5. Салбарын усан хангамжийг нийлүүлэгч “CCS MGL" компанийн гүний худгийн үйл ажиллагааг шалгасан. Шалгалтаар зөвшөөрөлгүйгээр гүний худаг ашиглаж үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ус түгээж байсан нь тогтоогдсон. Тиймд 5 сая төгрөгийн торгох шийтгэл, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, үйл ажиллагааг нь  түр зогсоосон  байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.42.189)
    эмнэлэгт очоогүй болохоос манай гэр бүл хоолны хордлого тухайн цаг үед бас авсан юм.Дүүргийн мэргэжлийн хяналтын газар хандахаар Таван богд руу оч гэдэг.Таван богд нь дүүргийн мэргэжлийн хяналт руу оч гээд сүүлдээ учраа олохоо байгаад хаясан даа!!!
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 9 цаг 34 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 9 цаг 48 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Өчигдөр 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Өчигдөр 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Өчигдөр 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Өчигдөр 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Өчигдөр 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Өчигдөр 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Өчигдөр 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал...
Top