x

"Эрдэнэт" үйлдвэрийг "Стандарт" банкинд ялагдуулсан буруутан хэн бэ?

Нийтлэлч Б.Цэнддоо ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсоны дараа тус газрыг “Хэрэг эрэх газар” хэмээн нэрийдсэн байна лээ. Зогсоо зайгүй ямар нэг хэрэг “эрэн хайх” ажиллагаа явуулж байгаа Л.Оюун-Эрдэнэ сайдын аппаратад яг тохирсон нэр.

Хамгийн сүүлд тэрээр “Эрдэнэт”-ийг Стандарт банкны өрөнд унагасан буруутныг эрэн хайх ажиллагаа явуулж, “Хэрэгт ач холбогдол бүхий баримтыг санаатайгаар гаргаж өгөлгүй шүүхэд ялагдуулсан” этгээдийг мөн л олсон байгаа юм. Тэгээд Лондоны олон улсын арбитрын шүүх (ЛОУАШ)-ийн өмнө Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөн ажилласан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ярьсан байдаг.

Харин дараа нь “Эрдэнэт”  үйлдвэрийг Стандарт банкны барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын шүүх хурал зарлагдсан яг тэр өдөр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпарацийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг гурван хүнийг АТГ-аас баривчлан саатуулж, шүүх “Жаст”-ын хэргийг прокурорт буцаасны маргааш суллан тавьсан. 

Мөн дараахан нь үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын дарга асан (сая үйлдвэрт зарласан онц дэглэмийн үеэр Л.Оюун-Эрдэнэ сайд өөрийн биеэр очиж албан тушаалаас нь түдгэлзүүлсэн) Д.Цэрэнбадам түүнд “хариу” талархал илэрхийлж, “бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдаж, хүнд гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэлдээ уучлал хүсч залруулга хийхийг албан ёсоор шаардсан” байна. (Д.Цэрэнбадам нь уг хэрэг дээр “Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлөн хохирогчоор оролцож байв)

Уг шаардлагатай хамт ЛОУАШ дээр маргаан хэлэлцэгдэх явцад “Эрдэнэт” үйдвэрээс нотлох баримтаар гаргаж өгсөн бүх баримтыг хавсралтаар хүргүүлсэн учир “Хэрэг эрэх” газрын дарга маань ойрын өдрүүдэд хариу өгөх биз.

Сануулахад арбитрын маргаан явж байх үед “Жаст” группийн захирал Ш.Батхүүд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд уг хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нотлох баримтаар хурааж авсан гурван төрлийн гэрээ байдаг юм.

  1. Ч.Ганзоригийн гарын үсэг зурсан 2009 оны долдугаар сарын 08-ны өдрийн Барьцааны эрх шилжүүлэх гэрээний богино хувибар
  2. Ч.Ганзоригийн гарын үсэг зурсан Батлан даалт ба үүрэг хүлээх гэрээний богино хувилбар
  3. Ч.Ганзоригийн гарын үсэг зурсан Эрдэнэтийн худалдааны авлагын дансны төлбөрийн гэрээний богино хувилбар.

Дээрх гурван гэрээ нэг өдөр үйлдэгдэж, үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг гарын үсэг зурсан байдаг юм. Энэ гэрээний хуулбарыг АТГ-аас гаргуулан авах, ЛОУАШ-д хянагдаж байсан арбитрын маргаанд нотлох баримтаар хүргүүлэхээр үйлдвэрийн удирдлагууд (Ч.Ганзоригийн дараах) болон тус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хууль зүйн тусалцаа үзүүлж байсан Английн Taylorwessing (Тэйлор Уэссинг) хуулийн пүүсээс АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, шат шатны прокуроруудад олон удаагийн хүсэлт, гуйлтыг явуулсан байдаг. Тухай бүрт нь “Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа, хэргийн нууцлалд хамаарах тул өгөх боломжгүй ээ” л гээд байсан.

Эцэст нь энэ хүсэлт Улсын ерөнхий прокурорын газарт хүрсний дараа дээрх гэрээг гаргуулж, нотлох баримтаар хүргүүлсэн байдаг юм. Тэр хугацаанд Монголын Засгийн газар арбитрын шүүх дээр унаад л яваад байсан.

Гэвч харамсалтай нь уг гэрээг ЛОУАШ-д нотлох баримтаар хүргүүлсний дараа ч бас дахиад ялагдсан. Шүүх уг баримтыг шинжлэн судлаад “Богино гэрээ гэдэг зүйл анхнаасаа байгаагүй юм байна. Сүүлд үйлдэгдсэн байна” гэж тогтоосон.

Бас нэг сонирхолтой зүйл нь гэрээг 2009 онд үйлдсэн байтал 2013 он хүртэл буюу Ш.Батхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл уг гэрээ “Эрдэнэт” үйлдвэрт байгаагүй, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатарын гэрт хадгалагдаж байсанд байгаа юм. Тэгээд Б.Мөнхжаргал нь хуулийн байгууллагад мэдүүлэхдээ “Энэ бол Ч.Ганзориг захирлын гарын үсэг зурсан жинхэнэ гэрээ юмаа. Ш.Батхүүгийн зээл авсан гэрээ бол хуурамч юм аа. Манайтай байгуулсан гэрээндээ нэмэлт хийгээд, манай тамга тэмдгийг ашиглаад Стандарт банкнаас зээл авсан байна аа” гэж мэдүүлсээр ирсэн. Одоо ч гэсэн АТГ-аас Ч.Ганзориг нарт яллах дүгнэлт үйлдээгүй байгаа нь үүнтэй холбоотой болов уу.

Харин ЛОУАШ ингэж үзээгүй. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийг Жаст группийн зээлийн батлан даагчаар тогтоож, төлөгдөөгүй өр төлбөрийг тус үйлдвэр дээр буулгасан байдаг. Хэрэвзээ манай нөхөд уг гэрээг шүүхийн шаардсан хугацаанд гаргаад өгчихсөн бол наанадаж арбитрын шийдвэр арай эртхэн гарчих байлаа. Хэрэв тэгсэн бол ядаж л шүүхийн зардалд дахиад 20 гаруй сая ам.доллар нэмж төлөхгүй байлаа. Бас дээр нь хэрвээ арбитрын шүүхтэй маргаж өнгөрөөсөн дээрх хугацаанд өр төлбөрөө төлчихсөн бол өнөөдөр Ш.Батхүү нарын хэрэг ч гэсэн шуудраад, ингэж олон удаа шүүхээс буцахгүй байсан биз.

Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банктай хийсэн маргаанд ялагдуулсан гол буруутан хэн бэ? Үйлдвэрийн төлөөлж шүүхийн маргаанд оролцсон хуулийн баг уу, эсвэл эхнээсээ уг хэргийг нуун дарагдуулсан тухайн үеийн удирдлагууд уу? Хэргийг аль хэдийн нотолчих байсан нотлох баримтыг “мөрдөн байцаалтын нууц” нэрээр хав дарсан хуулийн байгууллагууд ч гэсэн эргэлзээтэй л харагдаж байна. Энэ баримтыг гадагш нь гаргаж болохгүй гэсэн эрх баригчдын дарамт шахалт ч гэсэн байсан юм биш биз?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.27.193)
    Дарж байгаад л албаар ялагдуулар гэсэн юм биш үү, эрэгтэй үед ашиглах гээд буюу Эрдэнэтийг хувийн болгох үедээ хэрэглэж, шүүх дээр ялагдуулах зорилготой биш үү. Цэрэнбадам гэдэг хүн чинь ХХБ ны хүн тэнд арбитрын шүүх дээр хмт очсон байсан гэж цензургүй яриагаар гэрч ярьсан биз дээ? Тэгэхээр Оюун-Эрдэнэ биш, наад нөхдүүд чинь буруутай биш үү. Шүүх хурлууд ямар засгийн үед явагдаж эхлээд хэзээ ялагдаж дууссан зэргийг он цагтай нь бичсэн бол юм харагдах юм биш үү.
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
    • Би
      Цензургүй ярианд бага итгэх хэрэгтэй
      2019 оны 03 сарын 18
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 9 цаг 35 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 9 цаг 49 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Өчигдөр 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Өчигдөр 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Өчигдөр 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Өчигдөр 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Өчигдөр 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Өчигдөр 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Өчигдөр 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал...
Top