x

З.Энхболд дарга аа, төр 400 ордыг авсны дараа юу болж хувирах вэ?

Хэдхэн сарын өмнөх улс төрийн нөхцөл байдлыг эргэн санацгаая. Парламент дахь олонхи буюу эрх баригч МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан нь ил болж, нэг хэсэг нь Засгийн газраа ЖДҮ-ийн зээлийн асуудлаар “барьцаалан” огцруулах шаардлага тавьж, нөгөө хэсэг нь УИХ-ын даргыг “60 тэрбумын схем”-ээр буруутган огцруулах мэдэгдлийг гаргаад байв. Төрийн хоёр институци хоёр биенээ огцруулах асуудлыг сөргүүлэн тавьснаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа гацахад хүрээд байсан тэр нөхцөл дундуур Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах асуудлыг дуугарч эхэлсэн нь байдлыг бүр ч эвгүйтүүлээд байлаа. Энэ дундаас УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал тэмцэл болон өргөжиж, улмаар зорьсон үр дүндээ хүрснээр цааш үргэлжилж ч мэдэх байсан гацаа гарлаа. Тэгвэл түрдээ гацсан машин цааш удирдлагаа өөрчлөөд хөдөлгөөнд орохдоо улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг өмнөхөөс эрс өөрөөр зурж эхэлж байгааг бид харж байна. Энэхүү өөрчлөлтийг нэг үгээр хэлбэл, улс төрийн хүчний болон баялгийн дахин хуваарилалт руу орж байгаа үйл явц гээд дүгнэчихэд буруудахгүй байх. 

Уг нь улс төрийн хүчний дахин хуваарилалт нь хувь хүмүүсийн үзэл бодол, үнэт зүйлийн ялгарал, намуудын чиг баримжаан дээр суурилсан өөрчлөлт байх ёстой боловч өнөөдөр баялаг дээр суурилсан өөрчлөлт маягаар эхэлж байна. Улс төрийн хуваагдал, хагарал нь үзэл бодлоос гэхээс илүүтэй хэний тал хэр их баялгийг эзэмшсэн, хэний тал нь хоосон хоцорсон бэ гэдэг атаархал ба гомдол дээрээс ялгарлаа олж тогтоож байгаа гэж хардахаар байгаа нь энэ. Хэн, хэн нэг түрийвчтэй вэ гэдгээрээ, хоёрдугаарт хэнийх нь хэтэвч мөнгөтэй, мөнгөгүй байгаагаар дахин хуваарилалт чиг баримжаа авч байна гэсэн хардлага. 

Аливаа өөрчлөлт болон шийдвэр өөрөө зардалтай. Эрсдэлтэй болон хожоотой гэсэн үг. Хамгийн гол нь өөрчлөлт өөрийн гэсэн үнэт зүйлтэй байх ёстой болов уу. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮАБЗ-ийн зөвлөмж болох бүх ордын лицензийг төрд авах “шийдвэр” болж буй үйл явдлуудтай юугаараа яаж холбогдож байна вэ? 

Өнгөрсөн долоо хоногт ҮАБЗ-ийн хурал болж, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авна гэж зөвлөмж гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн. Энэ хүрээнд 400 гаруй ордын лицензийг буцаан авах тухай яригдахыг тэрбээр хэлээд эдгээр ордын ихэнхэд нь буюу 95 хувьд нь уурхай баригдаагүй гээд “Цагаансуваргын ордоос бусдад нь нэг их ажил явагдаагүй” хэмээн тодотгосон байна. Газрын баялаг хэсэг бүлгийн гарт төвлөрсөн, эдийн засгийн аюулгүй байдал эрсдэлд орсон гэдэг үндэслэлээр баялгийг ялгаа байхгүй нэг гарт, тодруулбал төрд төвлөрүүлэх нь энэ удаагийн “дахин хуваарилалтын” үр дүн болох аж. Үүнд эрсдэл бий. 

Уул уурхайн олборлолтоос өөр үйлдвэрлэлгүй шахам Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт энэ салбарыг л дагаж орж ирдэг. Тэгэхээр бүх ашигт малтмалын орд, лицензийн эрх зөвхөн төрд байх тохиолдолд төртэй яриа хэлэлцээ хийж орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт гэж байх боломжтой юу? Ер нь төр тэр бүхний менежмэнтийг ганцаараа хийж барах уу? Эзэмшигчийн хувиар наад зах нь хөрөнгө оруулалтыг дангаар хийж байж үйл ажиллагаагаа санхүүжүүлэх болно. Тэр тохиолдолд хөрөнгө оруулалтыг татварын мөнгөөр гаргах уу? 

Төр бодлого боловсруулах, хууль батлах, татвар хураах, түүгээрээ хувийн хэвшил нь санхүүжүүлж чадахгүй нийгмийн үйлчилгээ, нийгмийн зохицуултыг авч явах үүрэгтэй. Цаашдаа ашигт малтмалын бүхий л ордын эзэмшигч, ашиглагч, борлуулагч гээд бүх менежментийг хийнэ гэвэл үнэндээ өөрийнх нь потенциал хүрэхгүй. Хоёрдугаарт, хамгийн гол бөгөөд том асуулт нь: ТӨР ОЛСОН АШГААРАА юу хийх вэ?

Хэрэв энд яриад байгаачлан бүх баялгийг төр хэнтэй ч хуваахгүй эзэмших санаа нь бүтэмжтэй болж гэмээнэ Монголд ТӨР гэдэг ганц том бизнес эрхлэгч, ганц том хөрөнгө оруулагч л үлдэнэ. Түүний ашиг бөгөөд хөрөнгө оруулалттай өрсөлдөж, өөр бусад салбарт хөрөнгө оруулах, өрсөлдөх компани, аж ахуйн нэгж гэж байхгүй болно. 

Өнөөдөр уул уурхайн бизнестэй компаниуд л дээшээ өндийж, бусад салбарт салаалсан охин компаниудаа чирч яваа. Тэд л бусад салбарт хөл дээрээ дэнжигнэж байгаа жижиг, дундууддаа “шарк танк” болж байгаа нь үнэн. Муу хэлэгдэх болсон 30 гэр бүл шиг 300 гэр бүлтэй болох нь бидний зорилго. Одоо хүссэн ч хүсээгүй ч өнөө 30 гэр бүл л дараагийн 300 гэр бүлд хөрөнгө оруулах нь ойлгомжтой болсныг бид “Шарк танк” шоу нэвтрүүлгээс харж байна. Яг ийм үед 30 гэр бүлийг дарах өрсөлдөгчийг төр бодож олсон нь ТӨР өөрөө.

Төр гэж юу юм бэ гэдэг онолыг тодорхойлолтууд дунд төр бол хүчирхийллийн арга хэрэгсэл гэсэн үзэл, үндэслэл цөөнгүй давтагддаг. Тэгвэл одоо Монголын төр маш том бизнес эрхлэгч болох байх. Магадгүй, гурван сая хүнийг хангалттай тэжээж чадах байх. Гэхдээ төр нь бүхнийг эзэмшдэг, төр нь бүх иргэнээ тэжээдэг улс орныг ардчилсан гэхгүй байх аа. 

Дараагийн нэг асуулт нь төр бүхнийг эзэмшиж болдог юм байж. Харин төрийг хэн эзэмших вэ? 

З.Боргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 9 цаг 32 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 9 цаг 46 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Өчигдөр 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Өчигдөр 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Өчигдөр 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Өчигдөр 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Өчигдөр 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Өчигдөр 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Өчигдөр 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал...
Top