x

УИХ-ын даргын Швейцарт хийсэн айлчлал өндөрлөлөө

Швейцарын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (парламентын Дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхлаа.

Эдгээр уулзалтуудаар хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, үзэсгэлэнт байгальтай, түүнийгээ хайрлан дээдэлдэг өв уламжлалтай орнуудын хувьд аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэх, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгөх, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд харилцан бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид ч хадгалах, шинэ чиглэлээр баяжуулах зэрэг нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

 

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Паскал Баерисвилтэй хийсэн уулзалтаар Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд И.Кассисын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцан тохиролцсон хамтын ажиллагааны олон асуудлыг хугацаа алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг санал нэгтэй тэмдэглэв.

Уулзалтуудаар Монгол Улсын Засгийн газраас баталсан Оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал хөндөгдсөн юм. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тайлбарлахдаа “Энэ нь зөвхөн төрийн албан хаагч, улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал юм. УИХ-аас авлигатай тэмцэх зорилгоор төрийн албан хаагчид болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон. Энэ хязгаарлалт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулаагүй улс орнуудад зонхилон хамаарч байгаа. Жагсаалтад тус улсыг багтаасан нь хоёр улсын харилцаанд, түүний дотор бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашигт сөргөөр нөлөөлөх учиргүй” гэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар асуудлыг зохистой шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээллээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Даниела Стоффел авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Швейцар Улс Монголтой адил онцгой анхаардаг. Манай улс мөнгө санхүүгийн талаарх олон улсын стандартыг чанд мөрддөг. Тиймээс нэгдүгээрт, Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах; хоёрдугаарт, 20 гаруй жилийн өмнө байгуулсан Давхар татвар ногдуулахаас зайлсхийх хэлэлцээрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулах, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч буюу Сангийн сайдыг Монгол Улсад айлчлуулах, энэ үеэр дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг тавьж байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжилж, хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар парламентын зүгээс онцгой анхаарал хандуулах болно гэв.

Мөн манай талаас тавьсан Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монголд нээх, Швейцарын парламентад Швейцар, Монголын бүлэг байгуулах саналыг Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга, ноён Филиппо Ломбарди нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэх талаар Төрийн зөвлөлөөс онцгой анхаарах болно гэж амлалаа.         

Ийнхүү тодорхой асуудлуудаар хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч чадсан нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлалын нэг чухал үр дүн боллоо.

Энэ өдөр Швейцарын Холбооны Улсын парламентын удирдах албан тушаалтан, ажилтнууд тус улсын сонгуулийн зарчим, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүтэц, үйл ажиллагааны онцлог, парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг арга барил, хуралдааны дэг зэрэг асуудлаар Улсын Их Хурлын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдөд танилцуулга хийж, сонирхсон асуултад нь хариулав.

Швейцар нь Холбооны улс бөгөөд Кантон буюу 26 муж улсаас бүрддэг аж. 200 суудалтай Доод танхим буюу Үндэсний зөвлөл, 46 суудалтай Дээд танхим буюу Төрийн зөвлөл 4 жилийн хугацаатай сонгогддог. Тус бүр жилд 4 удаа, 3-7 хоног чуулдаг. Дээд, Доод танхим хамтран Засгийн газрыг томилдог. Засгийн газар нь 7 сайдтай. Нэг сайд нь нэг жилийн хугацаатай Ерөнхийлөгчийн албыг давхар хаших бөгөөд энэ албанд ээлжлэн томилогддог юм байна.

Засгийн газрыг болон гишүүдийг огцруулдаггүй, парламентыг тараах, парламентын гишүүнийг огцруулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй.

Энэ мэт олон онцлог, засаглалын институцүүдийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн хангадаг туршлага, парламент хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлдэг арга барил гэх мэт олон зүйл Монгол Улсын Их Хурлаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэчлэлийн бодлогод тус нэмэр болох нь дамжиггүй.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын парламентын Дээд, Доод танхимын нэгдсэн хуралдаанд зочилж, Танхимуудын тэргүүн нар Г.Занданшатар болон Монгол Улсын парламентын төлөөлөгчдөд баяр хүргэж, үг хэлэв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын даргын Швейцарийн Холбооны Улсад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө.     

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (103.26.195.31)
    JDV-chin Oyunchimeg huuhen yu hiij yavnaa hahaha
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 15 цаг 43 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 17 цаг 16 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 17 цаг 27 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 17 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 17 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top