x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй цэргүүдээ эргэлээ

Дэлхийн хамгийн халуун цэг буюу омог хоорондын мөргөлдөөнтэй байгаа Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх эргэлээ.

БНӨСУ нь 2011 онд тусгаар тогтносон. Омог хоорондын мөргөлдөөнтэй. Тус улс дахь хуаранд дотоодын 114 мянган дүрвэгч байдаг. Үүний 80 гаруй мянган иргэнийг Монголын батальон хамгаалж байгаа юм байна. 

Үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад эх орныхоо өмнө, дэлхийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, цэргийн албан хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхжуулах талаар санал бодлоо солилцож, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтайгаа ярилцсан байна. Мөн энэ үеэр тэдэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэн, төрийн одон медалиар шагнаж урамшуулжээ. 

Өмнөд Судан улсад Монголын 850 хүнтэй батальон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэл хот болох Жубад 30 хүнтэй монголын цэргийн офицерийн баг НҮБ-тэй холбох ажлыг хийж байгаа аж.

Беньтю тосгонд 114 мянган дүрвэгчдийг Монголын нэг батальон 850 хүнтэйгээр хамгаалж байгаа юм. Тэд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 8-р ээлжээр эх орноосоо мордоод зургаан сар болж буй. Тэдний үүрэг гүйцэтгэх хугацаа нэг жил үргэлжилнэ.  Батальоны найман хувь нь эмэгтэй албан хаагчид. НҮБ-ын цэргүүдийн гурван хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Цаашид цэргийн эмэгтэй албан хаагч, үүрэг гүйцэтгэгчдийн тоог 15 хувьд хүргэх чиглэлийг НҮБ-аас барьж байгаа ажээ.

Монгол Улс анх 2002 онд хоёр офицероо НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд ажиглагчаар явуулж, 2003 оноос цэргийн баг илгээж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 17,000 алба хаагч уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.

Харин БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ найман ээлжинд 6,000 гаруй алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна.

Орчин үеийн гадаад бодлого нь цэрэг улс төр бүс нутгийн энхтайван байдлын оролцоонд илүүтэй тулгуурлаж байгаа. Манай улс Афганд НАТО-ын ажиллагаанд оролцож буй нь АНУ, НАТО-ын орнуудтай харилцах гадаад харилцааны ажиллагаанд дэвшил авчирч буй. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.31.26)
    80 000 дүрвэгчийн хуаранг 850 хүнтэй батальон, Бёнтью тосгонд 114 000 хүнийг бас нэг батальон хамгаалж байгаа юм шиг бичжээ. Монгол цэргийн хийморь өөдөө байх болтугай!
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 8 цаг 34 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 8 цаг 42 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 8 цаг 52 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 58 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 2 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 6 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 10 цаг 0 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 11 цаг 33 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 2 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 7 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 10 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 14 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 13 цаг 19 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 13 цаг 28 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 13 цаг 50 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 14 цаг 22 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 14 цаг 43 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 14 цаг 49 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 4 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 15 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top