x

Комедиан Амараа: Яг үнэндээ гудамжинд гарсан нь бид шүү

Өчигдөр "UB Comedy" клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэг мэдэгдэл хийж, тус клубын зарим комедиан гэрээгээ цуцалж, шинээр клуб байгуулж байгаа талаар мэдээлсэн. Тэрээр өнгөрсөн хугацаанд "UB Comedy" компанийн үйл ажиллагаанд цаг заваа бүрэн зориулж, хөрөнгө оруулалт хийж байсан. Гэвч бусад комедианууд зардлын дараах ашиг бус шууд орлогоос хүртэж байсан. Одоогийн байдлаар компани 40 орчим сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс хөрөнгө оруулалтаа нөхөж, санхүүгийн хувьд эрүүл болгохын тулд уран бүтээлчиддээ гэрээгээ шинэчлэх санал тавихад зарим залуус гэрээгээ цуцалж, гарахаар болсон хэмээн мэдээлсэн. 

Шог зураач С.Цогтбаяр дараалан хийсэн 2 мэдэгдлийн дараа зуржээ. 

Үүний дараа "UB Comedy" клубээс өрх тусгаарласан долоон гишүүнийг төлөөлж Б.Төгөлдөр (Төөгөө), Д.Амартүвшин (Амараа) нар Б.Батбилэгийн хийсэн мэдээллийг залруулж, өөрсдийн зүгээс тайлбар хийлээ. Д.Амартүвшин:

- “Анх Батаа хамтдаа клубээ хөгжүүлнэ, бүгд хувь эзэмшинэ, тэнцүү байна гэж амлаж байсан. Ингээд бид орлогынхоо 50 хувийг цуглуулж эхэлсэн. Дөрвөн сарын дараа гэхэд бид 30 орчим сая төгрөг цуглуулсан байсан. Гэтэл Батаа компанийн гэрчилгээ, "UB Comedy" клубын логог би эзэмшиж байгаа учраас орлогыг ганцаараа авна гэж хэлсэн. Энэ бол хоёр жилийн өмнө болсон явдал. Тухайн үед бид клубээ тараах ямар ч бодолгүй байсан учраас буулт хийж, Батаагийн өгсөн гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч удалгүй Батаа гишүүдээ дахиж цуглуулаад, клубтээ засвар хиймээр байна, тиймээс би орлогынхоо 75 хувийг авъя гэсэн. Та нарын оруулж буй 25 хувь бол клубын засварт зориулж буй хөрөнгө оруулалт гэж тайлбарласан.

Ингээд бид жил гаруйн турш үлдсэн 25 хувийн ашгаа хувааж авч байсан. Харамсалтай өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд Батаа комедиануудыг гурав дахь удаагаа цуглуулж би хэцүү байдалд орчихлоо, тиймээс та нарт ямар ч хувь өгмөөргүй байна гэсэн. Тэгэхэд нь бид данс тооцоог чинь үзье гэхэд татгалзсан. Болохгүй бол хоёр, гурван удаа том шоу зохион байгуулаад тэр 150 сая төгрөгийн өрийг чинь төлчихье гэсэн санал тавихад бас л хүлээж аваагүй. Батаа бидэнд өөрийнхөө шаардлагыг тавиад үүнийг хүлээн зөвшөөрвөл зөвшөөр. Үгүй бол явж болно гэсэн. Бидэнд ямар ч сонголт үлдээгээгүй. Яг үнэндээ гудамжинд гарсан нь бид шүү дээ. Одоо бидэнд ямар ч клуб, ямар ч тайз алга" гэсэн юм. 

Ийнхүү "UB Comedy" клубын гишүүн болох Төөгөө, Амараа, Тулгаа, Хану, Амаржин, Ганга, Мөнхжин гэсэн долоон комедиан клубээсээ гарч, Comedy Lab Club нэртэй шинэ клуб байгуулж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Харин комедиан Б.Идэр-Од дэрх маргаанд оролцохгүй, аль аль клубын тайзан дээр гарахад бэлэн гэжээ. 

No photo description available.Image may contain: 1 person, standing and suit

Image may contain: 2 people, people smiling, people standing, suit and shoes

Image may contain: 3 people, people smiling, people standing and suit

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 23 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 32 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 37 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 40 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 14 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 49 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top