x

"Монголын зэс" корпараци Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. 

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:

-Манай компанийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байгаа юм. УИХ-ын тогтоолоор хэлцэл хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Өнгөрсөн хоёр удаа шүүхээс хэлцэл хийгээгүй байна гэсэн шийдвэр гаргаж, манай 49 хувийн эзэмшлийг сэргээсэн. 

Сүүлийн үед болж байгаа үйл явдалтай холбогдуулан дахин хэлцэл хийх хүсэлтээ хүргүүлж байна. Өмнө нь манай зүгээс хэд хэдэн удаа энэхүү хүсэлтийг хүргүүлж байсан. Уулзах хүсэлтийг ч мөн Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүст өгч байсан. 

2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэлцэл хийх замаар манай компанитай ярилц гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Бид тэр хүрээнд хэлцэл хийе гэж байгаа юм. Хэлцэл гэдэг бол хоёр талын гарын үсэг зурсан бичиг баримт байдаг. Одоогийн байдлаар ийм зүйл хийгдээгүй байгаа” гэв. 

"Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа. Би энэ асуудлаар нийтдээ 10 гаруй удаа ЭЦА, АТГ-т мэдүүлэг байцаалт өгсөн.     

Бид Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх эрмэлзэлтэй байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад биднийг хүлээн авч уулзаж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлээч гэдэг хүсэлтээ хүргүүлж байгаа юм. 

Энэ ташрамд нэг зүйлийг хэлье. Миний ээж насаараа төрийн албанд ажилласан, орон нутагт ажиллаж амьдардаг хүн бий. Ж.Батзандан гишүүн рүү яриагүй, ярихгүй. Өнгөрсөн хугацаанд манай асуудлыг шүүмжилж байсан хүнээс тусламж гуйна гэж байхгүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бага баян (124.158.126.12)
    Гол нь ямар эх үүсвэрээс авснаа л баталчихаач
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.11.109)
    Батзандан Оюун эрдэнэ нар сайхан худлаа шаах юмаа
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 7 цаг 24 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 7 цаг 32 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 42 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 48 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 52 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 56 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 50 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 10 цаг 23 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 52 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 57 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 0 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 4 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 12 цаг 9 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 12 цаг 18 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 40 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 13 цаг 12 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 13 цаг 33 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 40 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 54 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top