x

ЗГХЭГ-ын даргын Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлийн 15 гишүүн

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. Тус зөвлөлийн анхны уулзалт болж зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо.

Тэрбээр “Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх салбарт ахиц, үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн гол шалтгаан юм. Гэхдээ огт байхгүй юу гэвэл 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг.

Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөх бодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой. Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

ЗГХЭГ-ын даргын Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлд дотоод,  гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах юм.

 Зөвлөхүүдийн зөвлөл:  

  1. О.БАТНАЙРАМДАЛ– Орон тооны Ахлах зөвлөх /ХАРВАРДЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

  2. З.СҮХБААТАР - Хуулийн бодлогын зөвлөх /ХУУЛЬЧ, ДОКТОР/

  3. Б.ТҮВШИНТӨГС - Эдийн засгийн бодлогын зөвлөх /БОСТОНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР/

  4. Д.ИДЭР - Эрүүл мэндийн бодлого хариуцсан зөвлөх /ХАРВАРДЫН КЕННЕДИЙН СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

  5. Э.БОЛОРМАА - Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөх /КОЛУМБИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

  6. Б.БОЛОР-ЭРДЭНЭ - Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх /ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

  7. Б.ОНОН - Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх /ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН МАГИСТР/

  8. Н.ЭРДЭМСАЙХАН – Дэд бүтцийн хөгжил хариуцсан зөвлөх /НЬЮ СОУТ ВЕЙЛСИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МАГИСТР/

  9. М.БАДАМЛЯНХУА - Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх /ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАГИСТР, СЭЗИС-ИЙН БИЗНЕС, МЕНЕЖМЕНТИЙН ДОКТОРАНТ/

  10. A.AМАРЖАРГАЛ - Боловсролын шинэтгэл хариуцсан зөвлөх /ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОРАНТ/

  11. Ж.ЗОЛБАЯР - Гадаад бодлогын зөвлөх /БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МАГИСТР/ 

  12. Г.БАТХУЯГ – Энтрепренершип болон Инноваци хариуцсан зөвлөх / ГРИФФИТИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭНТРЕПРЕНЕРШИП БОЛОН ИННОВАЦИЙН САЛБАРЫН ДОКТОР/

  13. М.ГАНХҮЛЭГ – Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВР/

  14. Ж.НАРАНТУЯА - Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх /МОСКВАГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАКАЛАВР, БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОР/

  15. Л.БОЛОР - Аюулгүй байдлын бодлогын зөвлөх /САН-ФРАНЦИСКОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЗИ СУДЛАЛЫН МАГИСТР/

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэлийн алба 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Дүгнэлт (202.126.89.111)
    Ажлын туршлагагүй улсууд байна. Хуулийн зөвлөх нь өмгөөлөгчөөс өөр ажил хийж үзээгүй. Сайд өөрөө уран зохиолын суурь мэргэжилтэй учраас төрийн ажлын ямар нэгэн чанар харагдахгүй юм. Орчуулгабол овоо хийчихмээр багбайна. Бодлогын судалгааны тендерт ч ялахгүй баг!
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.27.186)
    Тэнэглэдэг байна шт ёстой тэнэг амьтан болохоо харуулав Бодлого боловсруулах түвшиний хүн ххэрэгтэй болохоос энэ хэдэн ажил хийж үзээгүй нусан буунууд юу вээ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 7 цаг 26 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 7 цаг 34 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 44 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 50 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 54 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 58 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 52 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 10 цаг 25 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 54 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 59 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 2 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 6 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 12 цаг 11 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 12 цаг 20 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 42 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 13 цаг 13 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 13 цаг 35 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 41 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 56 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 7 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top