x

Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол онц дэглэм хүчингүй болно

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцэд очжээ. Нэр бүхий хуульчид дээрх тогтоолыг болон үндэслэж гаргасан БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан  Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Энэ талаар мэдээлэл гаргагч иргэн Э.Хашчулуунаас тодрууллаа.

-“Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь өөрөө 1991 оны хуульд үндэслэж гарсан байсан шүү дээ. Ийм байж болохгүй гэж үү?

-Монгол Улсын Засгийн газар БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуульд үндэслэн 2019 оны 91 дүгээр тогтоол гаргасан байна. Гэтэл БНМАУ-ын Ардын Их Хурлаас 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж тус тус заасан. Мэдээлэл гаргагчийн зүгээс БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтуудад илт харшилсан тул хүчингүй болсонд тооцогдсон байх ёстой гэж үзэж байна. Хэрэв мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс дурдсан хуулийг хүчингүйд тооцсон шийдвэрийг эцэслэн гаргаж, цаашид тус хуульд үндэслэн Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм.

-Үндсэн хуулийг аль заалтад харшилж байгаа вэ?

-Хүчингүй болсонд тооцох ёстой уг хуулийн агуулгаар Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмчийн хэлбэр үл харгалзан дурын үйлдвэрийн газар, байгууллагад “онцгой дэглэм” тогтоож, захиргааны акт нь хуульд үндэслэсэн байх тухай зарчимд нийцүүлэх шаардлагагүйгээр  “тусгай журам” баталж, дараах арга хэмжээг авах эрхийг Засгийн газарт эрх олгох тухай хуулиар бий болгожээ. Ингэснээр Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд дараах үндэслэлээр харшилж байна. Үүнд: нэгдүгээрт, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “....эрх чөлөө, тэгш байдал...., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Гэтэл засгийн газарт эрх олгох тухай хууль нь Засгийн газар хүссэн үедээ өөрийн үзэмжээр үйлдвэрийн газар байгууллагад дурын хяналтаа тогтоож, хуулиас гадуур журам мөрдүүлж байгаа нь иргэнийг ялгаварлан гадуурхаж, эрх чөлөөнд нь халдаж, хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур шийдвэр гаргах эрхийг олгож байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасан. Гэтэл Засгийн газарт эрх олгох тухай хуулиар иргэний шударгаар бий болгосон эд хөрөнгөд бүрэн хяналт тогтоож, хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, удирдлыг өөрчилж, бусадтай байгуулсан гэрээг хүчингүй болгож, эсэргүүцсэн тохиолдолд захиргааны болон бусад хариуцлага тооцохоор заасан байна. Гуравдугаарт, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Гэтэл дурдсан хуульд зааснаар Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль, бусад хуульд заавал нийцсэн байхыг шаардахгүй байна.

-Уг асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр авч үзээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хэрхэх вэ?

- Угаас хүчингүй байх ёстой БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болох тухай шийд гарна гэсэн үг. Хэрэв ийнхүү Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл үндэслэж гарсан Засгийн газрын тогтоол ч хүчингүй болно. Тогтоолын хүрээнд гарсан онцгой дэглэм болоод ажлаас халсан шийд, цаашид 6 сарын хугацаанд худалдан авалт хийхдээ тендергүйгээр шууд худалдан авалт хийх зэрэг үр дагавар бүхий шийдүүд үгүй болох боломжтой гэсэн үг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ИРГЭН (43.228.131.24)
    ТУНЧИГ САЙН БАЙНА
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.0.58)
    Шуналаа дараачээ. Эрдэнэтийг нээлттэй хувьцаат компани болгоод хувьцааг нь хөрөнгийн биржээр борлуулж олигархуудын шуналыг хөдөлгөхийг бүрмөсөн дарахгүй бол болохгүй нь дээ
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Нямаа (202.126.89.96)
    Мундаг юмбээ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.21.153)
    ХУУЛЬЧИД МӨНГӨНД ХУДАЛДАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 7 цаг 27 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 7 цаг 35 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 45 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 51 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 55 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 59 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 53 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 10 цаг 26 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 55 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 11 цаг 0 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 3 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 7 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 12 цаг 12 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 12 цаг 21 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 43 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 13 цаг 15 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 13 цаг 36 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 42 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 57 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 8 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top