x

Ард түмний боломжоос 27,5 тэрбумыг хулгайлсан ЖДҮ-чид

Нэг жил, 360 хоног, 8640 цаг, 518400 минут. Энэ бол зүгээр л тоо. Гэхдээ энэ тоогоор бид амь амьдрал, ололт, амжилтаа хэмждэг. Шинэ он солигдох мөчид хүн бүр өнгөрсөнд юу хийж бүтээв, энэ онд юу хийх вэ гэдгээ эргэцүүлдэг. Цаг хугацаагаар бид үнэт зүйлс, амьдрал ахуйгаа хэмжиж, төлөвлөдөг. Алтнаас ч үнэтэй цаг хугацаагаа ашиглаж чадаагүй бол ахиж хэзээ ч ирэхгүй. Алдаад буюу хохироод өнгөрсөн л гэсэн үг. Харин алдсан цаг хугацааны цаана асар их боломж хийсч одсон байдаг.

Жишээ дурдъя. Нэгэн залуу гэр бүл банкнаас ипотекийн зээл авч, өөрийн гэсэн орох оронтой болж, нэг жилийн өмнө ч болтугай орон сууцны зээлээ төлж эхлэв. Харин өөр нэгэн гэр бүл өнөөг хүртэл танил тал, амьдралын боломжгүй зэргээс шалтгаалан ипотекийн зээлд хамрагдаж чадалгүй явсаар нэг жилийг үдэж байна. Энэ гэр бүл сард 500 мянга, жилд зургаан сая төгрөгийг түрээсийн байрандаа төлдөг. Үүнийг эдийн засагчид алдагдсан боломж гэж нэрлэж байна.

Тэгвэл энэ асуудлыг илүү томруулж, улсын хэмжээнд авч үзье. Манай улс нэгэн айл өрх шиг жил бүрийн эцэст юу хийж бүтээснээ ард түмэндээ тайлагнаж, ирэх жилийнхээ төсвийг баталдаг хуультай. Ингэхдээ биднийг төлөөлөн УИХ-д сонгогдсон 76 гишүүн ба Монгол хэмээх их айлын тэргүүн Ерөнхий сайд, түүний танхимын гишүүд өнөөдөр улсын хөгжилд ямар ажил тулгамдаж буйг хэлэлцэж, хөгжлийг хурдасгах гол шийдвэрүүдийг гаргадаг.

Бүтэн нэг жил гэдэг хийж бүтээе гэсэн хүнд их, хийхгүй гэсэн нэгэнд тун урт хугацаа байдаг байх. Угтаа нэг жилийн хугацаанд хэдэн арван км зам тавьж, хэдэн арван үйлдвэрийг хөл дээр нь босгож, хэдэн арван бизнесийг дэмжиж, хэдэн арван хөрөнгө оруулагчдийг татаж, хэдэн арван оюутан залуусыг ирээдүйдээ бэлтгэж, хэдэн арван хөгшчүүлийнхээ сэтгэлийг амрааж, хэдэн арван төрийн албатуудаа мэргэшүүлж, хэдэн арван балчир үрсээ баярлуулж болох хугацаа. Хийе гэсэн итгэл, сэтгэлтэй хүнд шүү дээ.

Харамсалтай нь, алтнаас ч үнэтэй бидний цаг хугацааг улстөрчид хэдийнэ хулгайлчихсан. Тэд бол 2017, 2018 он гээд бүтэн хоёр жил, 720 хоног, 17280 цаг, 1036,800 минут, цаашлаад бидний ирээдүйгээс, сайхан амьдралаас хумсалсан хулгайчид. Өнгөрсөн 30 жилд ард түмний боломжоос хулгайлж, баяжхаараа л нэг болсон. Хэзээ ханаж цадах юм бол. Эд хөрөнгө, эрх мэдэл, тансаг хаус, унах машин, хадгаламж, хурдан морьд гээд улстөрчид сэтэртэй хулгайч нарт хэдэн арваараа бий. Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод тэд зогсохоо ч мэдэхгүй шунасаар, улам л “таргалсаар”.

Үүний нэг жишээ бол У.Хүрэлсүх сайдаар толгойлуулсан хулгайчдын бүхэл бүтэн арми төрийн эрхэнд гаруутаа л ЖДҮХС-гаас хоёр жил дараалан “зээл” нэрийн дор ард түмний боломжоос хулгай хийсэн жигшим хэрэг юм. Харамсалтай нь, тэд өнөөдөр Төрийн ордондоо дараагийн “Эрдэнэтийн” хулгай, дараагийн шинэ МАНАН бүлэглэл, дараагийн ЖДҮХС-гийн хороо найруулан хээвнэг пээдэлзэн алхсаар. Дуулианыг дуулианаар дарах гэсэн МАН-ынхны шинэ арга, технологи нь “Эрдэнэт” болоод буй. Тодруулбал, энэ бол “Эрдэнэт”-ээр” ЖДҮХС-г мартуулах гэж улайрч буй эрх баригчдын башир арга. Ингэхгүй бол эрх баригчдын тэн хагас нь буюу 30 орчим гишүүн “аавын хаалга” татахад хүрээд байгаа. Эхнээсээ ч татагдаад эхэлчихсэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Батзориг, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын таван гишүүнийг яллагдагчаар татаж, байцаалт авсан. Хэрэв Монголд шударга ёс, хууль цааз гэж байгаа бол цаашид энэ тоо доорх гишүүдийн нэрсийн жагсаалтаар нэмэгдэх учиртай.

“Ардчилал таймс” сонин ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн нэрс, тэдний хамаарал бүхий компани, холбоотой баримтуудыг цувралаар хүргэсээр байгаа билээ. Энэ удаад бид зээл авсан нь тодорхой болсон УИХ-ын гишүүдийн нэрсийг болон авсан зээлийнх нь хэмжээг нэгтгэн дүгнэж үзлээ.

Ингээд тооцоход;

1. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр нь “Жаргалант мах импекс” компани 1.3 тэрбум

2. УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий “Эмийн үйлдвэр” компани 1.2, “Асрал хайрхан” компани тус бүр 1.7 тэрбум төгрөг.

3. УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” компани 950 сая төгрөг.

4. УИХ-ын гишүүн Х.Баделханы хамаарал бүхий “Мон лайвс” компани 490, “Хаганат” компани 195 сая төгрөг.

5. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын эхнэр Б.Мөнгөнцэцэгийн “Эпато Анарваан” компани хоёр тэрбум төгрөг.

6. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” компани 950 сая төгрөг.

7. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаагийн “Спа цогцолбор” 700 сая төгрөг, төрсөн дүү Г.Энхүүлэн “Төв түшээ” компани нэг тэрбум төгрөг

8. УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хамаарал бүхий “Бээвэр” компани 300 сая төгрөг.

9. УИХ-ын гишүүн Л.Энхболдын хамаарал бүхий “Мийт экспорт интернэйшнл”, “Хас говь транс” зэрэг компаниуд нь 950 сая болон 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан.

10. УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишиг” компани 800 сая төгрөг.

11. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Хантай Хайрхан” компани нэг тэрбум төгрөг.

12. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн “Рэд Стар клуб” 800 сая төгрөг.

13. УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатарын “Топ кондитер” компани 950 сая төгрөг.

14. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн эзэмшлийн “Мондем” компани 300 сая төгрөг.

15. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хамааралтай “Сапфир Стоун” компани 1.2 тэрбум төгрөг.

16. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар арго”, “Газар буудай” компани нэг тэрбум 950 сая төгрөг.

17. УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хамаарал бүхий “Наму дэвжих”, “Тээвэр ачлал” компаниуд нийт гурван тэрбум төгрөг.

18. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэр зээл гаргасны төлбөрт 200 сая төгрөг.

19. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая төгрөг.

20. УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Доктор МЭИК” компани 700 сая төгрөг.

21. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хамааралтай “Өгөөдэй Ази” компани 950 сая төгрөг.

22. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын хамааралтай “Хархираан хөгжил” компани нэг тэрбум төгрөг.

23. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “Нарлаг хараа” компани 750 сая төгрөг гээд УИХ-ЫН 23 ГИШҮҮН НИЙТ 27 ТЭРБУМ 585 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ 2017, 2018 ОНД СӨӨЛЖЛӨН АВСАН БАЙНА.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 78,585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 60,330 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч байна. Улсын хэмжээнд 1.2 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас энэ салбарт 78,3 хувь нь буюу 906,495 хүн ажиллаж байна. Эдгээр тоонууд юуг өгүүлж байна вэ, Танд?

Монгол Улсын хөгжлийг улстөрчид биш жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид нуруун дээрээ авч явж буйн маш ойлгомжтой бөгөөд тод томруун баталгаа бол энэ. Ийм атал ЖДҮХС-гаас зээл авсан 134 компанийн 122 нь УИХ-ын гишүүд болон Засгийн газар, бусад төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн хүмүүсийнх байна. Хамгийн инээдтэй нь, тэдгээр 122 компанийн дийлэнх нь өндөр зэрэглэлийн ресторан, гоо сайхан, спа, амралт, сувилал, тээвэр зуучлал, барилга, газар тариалан, баар цэнгээний газрууд багтжээ.

Зүгээр л нэгхэн жишээн дээр тулгуурлан энгийнээр бодоод үзье. Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаярын авсан 1.3 тэрбум төгрөгийг 10 хувааж, нэг жижиг, дунд үйлдвэрлэгчид 130 саяыг өгсөн бол яах байсан бол. “Шарк танк” нэвтрүүлгээс харахад 130 сая төгрөгийн санхүүжилт хүссэн нэг үйлдвэрлэгч лав хамгийн багадаа таван хүний ажлын байр бий болгоно гэж хэлсэн байдаг. Тиймээс Монгол Улсад таван хүн ажилтай, орлоготой, татвар төлөгч болох байж. Тэгвэл 130 саяын хөрөнгө оруулалт авч чадаагүй нэг үйлдвэрлэгч юу алдаж байна вэ? Лав тэр бүтэн нэг жилийн үнэт цаг хугацаагаа дээрх 23 эрх мэдэлтэнд алдаад зогсохгүй, ирээдүйд бүтээх үнэ цэн, тухайн хүний болон компанийн өсөн дэвжих боломж, нэг үйлдвэрлэгчийн ард байх таван хүний ажлын байр, орлого, тэдгээр таван хүний ард байх гэр бүл, тэдний амьдрал ЧИМЭЭГҮЙ хулгайд өртжээ. Тэгэхээр улстөрчдийг, ЖДҮ-чдийг эдийн засгийн “алуурчид” гэж дүгнэхэд болохоор байгаа биз.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.118.168)
    Эхлээд миг огцруулцгаая яваандаа болцгооё .тэгээд ч энэ гишүүд дахин сонгогдоно. Ждү ямар хамаатай юм бэ. Мигийхэн үхлээ юү.
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (115.187.88.2)
    УИХын гишүүдээс гадна УБЦТС ХК ийн захирал Баярсайхан гэх нөхөр мөн л 1 жилд тэрбум 300 г авсан бсан. Энэ болимоор юм
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 14 цаг 19 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 14 цаг 21 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 14 цаг 23 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 14 цаг 23 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 14 цаг 25 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 14 цаг 27 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 14 цаг 29 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 15 цаг 35 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 16 цаг 1 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 16 цаг 9 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 16 цаг 10 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 16 цаг 11 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 16 цаг 11 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 16 цаг 16 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 17 цаг 35 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 17 цаг 36 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 17 цаг 38 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 17 цаг 39 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 17 цаг 40 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 17 цаг 43 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top