x

Шинэ, хуучин "МАНАН"-гийн баялгийн төлөөх зодооноос “Эрдэнэт”-ийг хэрхэн аврах вэ?

Монгол баялгийн хараал хүрсэн нь сүүлийн жилүүдийн улс төрийн зодооноос их тодорхой харагдах болсон л доо. Одоо энэ хараал бүр хурц үедээ ороод байна! 

МАНАН бол баялгийн хараал хүрсэн тэр мөчөөс бий болсон улс төрийн бүлэглэл гэдгийг хүмүүс тэр болгон санадаггүй, анзаардаггүй. МАНАН улс төрийн бүлэглэл бий болох эхлэл 2004 оны сонгуулийн дараа Н.Энхбаярыг УИХ-ын дарга, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар тус тус томилох Үндсэн хуулийн нөхцөл байдал бий болж, 62-ын бүлэг байгуулагдсанаас үүдэлтэй. 62-ын бүлэг байгуулагдсаныг Р.Гончигдорж, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Идэвхтэнд төрсөн өдрийн мэнд хүргэн цэцэг бэлэглэх байдлаар ёслон зарлаж билээ. Түүнээс хойш МАНАН бүлэглэл Ерөнхий сайд С.Баяр, Шадар сайд Н.Алтанхуяг, дараа нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэсэн хосуудыг дайраад, өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэмээх хос хоёрт хүрч ирээд байна.

Х.Баттулга, У.Хүрэлсүх нар өмнөх МАНАН-гаа цензүргүй дайраад байх явдалгүй, өөрсдөө шинэ МАНАН байгуулчихсан байгаа нь хэнд ч тодорхой. Шинэ МАНАН, хуучин МАНАН гэж яривал зохино. 

Би хэзээ ч аль нэг МАНАН-гийн бүлэглэлд оролгүй ганцаардан үлддэг байсныг улстөрчид, сэтгүүлчид, ард олон бүгд мэднэ. МАНАН байж болохгүй л гэж тэмцэлддэг байсан. Яагаад гэвэл МАНАН бол баялгийн хараал тусч байгаагийн симптом (шинж тэмдэг) хэмээн үзсэн юм. Энэ тухайгаа 2005 онд "Монголын ардчилалд одоо л бодит аюул тулгарч байна" хэмээх гарчигтай том нийтлэлд бичиж, түүнийг хүмүүс их уншсан билээ. Тухайн нийтлэлд миний зөгнөсөн зөгнөл өнөөдөр ёсоор болж, шинэ, хуучин МАНАН-гууд "Эрдэнэт", "Эрдэнэс-Таван толгой"-н төлөө өөр хоорондоо "алалдаж" байна. Яг одоо "Эрдэнэт"-ийн төлөө "зодоон" болж байна. Энэ зодооны цаад мөн чанарын тухай нийтлэлч Сэмүүн, Даваадорж нар "Баабар.мн" сайтад маш тодорхой бичсэн байна билээ. 

Нэгэн иргэн твиттэрээр:

Эрдэнэтийн овоо өнгөтэй байлаа
Эрдэнэтийн ард түмэн жаргалтай байлаа
Эрдэнэтийн овоон дээр МАНАНгууд зодолдоход
Эрдэнэтийн ард түмний зовлон эхэллээ!

хэмээн жиргэжээ.

"Эрдэнэт" ХХК нь төрийн өмчийн компани. Монголд төрийн өмч, ард түмний өмч нэртэй байдаг боловч хэзээ ч жинхэнээсээ ард түмний өмч байгаагүй. Улстөрчид, дарга нар, УИХ-ын гишүүдийн "далд өмч" юм. Ер нь л Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг томилдог эрх мэдэлтэй хүмүүсийн "өмч" байсан даа. 

УИХ-ын гишүүн, сайд зэргээс өгсүүлээд төрийн томчуул үйлдвэрт нь бараа бүтээгдэхүүнээ шахахаас авахуулаад зэсийн баяжмалыг экспортлох хүртэл бүх хэргийг нарийндаа мэдэж ирсэн. Томчуулын тэр далд бизнесийг эрдэнэтчүүд мэддэг байсан бөгөөд цөхөрсөн иргэд "Эрдэнэт" үйлдвэрээ "Томчуулын саалийн үнээ" хэмээн цоллосон.

Томчуулын саалийн үнээ болсон Эрдэнэтийг, хоноцын сэтгэлтэй улстөрчид нь тэжээхгүй атлаа шавхан сааснаас тураалдаа орсон. Ямар сайндаа Монголын улстөрчдийн идээ уугаанаас залхсан Оросын тал 49 хувиа дөрвөн зуун сая доллараар өгөөд салахын түүс болж байх вэ дээ! 

Оросын талын аз шовойход авдаг нэгэн "тэнэг" монгол этгээд таарчээ. Хэзээ, хаана, ямар эрүүл ухаантай хувийн хөрөнгө оруулагч хүн авлигад нэвт идэгдсэн төрд хувьцааных нь 51 хувь ноогддог үйлдвэрт хөрөнгө оруулдаг байсан юм бэ. Аугаа Орос зугтааж байхад шүү! Эл хэрэг явдал Монголын бизнесмэнүүдэд том сургамж болсон. Шударга хөрөнгө оруулагчид авлигач төртэй "нөхөрлөж" болохгүй гэдгийг эрх биш ойлгоо биз!

Оросын "хаясан яс" шинэ, хуучин МАНАН-гуудыг зодолдуулж чадлаа. Тэд хоорондоо "улайрсан бух" мэт мөргөлдөж байна. Уг хэрэг явдлын аюул нь хоорондоо зодолдох МАНАН-гууд одоо Эрдэнэтийг түйвээх гэж байна! Шинэ, хуучин МАНАН-гийн зодооноос Эрдэнэтийг хурдхан салгах хэрэгтэй! Булаалдаж байгаа "яс"-ыг нь авах хэрэгтэй. Яс булаалдан зодолдох нохдыг ингэж салгадаг. Малчин удамт монголчууд бид үүнийг сайн мэднэ.

Төрийн өмч үнэхээр ард түмний өмч мөн бол ард түмэнд өмчийг нь өгөх хэрэгтэй. Эрдэнэтийг эрдэнэтчүүдэд өгөх хэрэгтэй! Улстөрчдийн далд өмчлөлөөс эрх мэдлийг салгаж ард түмэнд өгөх "хувьсгал"-ыг "ардын капитализм" хэмээн нэрлэсэн. Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчер санаачилсан байдаг. Маргарет Тэтчерийг Засгийн эрхэнд гарахад бараг социалист улс болоод байсан Британийн төрийн өмч дээр нэг талаас банк санхүүгийнхэн, нөгөө талаас үйлдвэрчний эвлэл оролцсон зодоон болсоор эдийн засаг нь туйлдсан байв. Эдийн засгийн эзэнт гүрэн байсан Британи улс ОУВС-гийн зээлээр амьдарч байлаа шүү дээ.

Банк санхүүгийнхэн төрөөс баталгаа өгдөг төрийн өмч дээр зээлийн тоглолт хийгээд сурчихсан, үйлдвэрчний эвлэлүүд улстөрчдийг дарамтлан үйлдвэрийн зардлыг нэмэгдүүлэхдээ гаршчихсан байж. Зээлийн хүү, үйлдвэрийн зардлын өсөлтөд үйлдвэрүүд нь туйлдсан ажээ.

Энэ урагшгүй байдлыг зогсоож эдийн засгаа босгохын тулд Маргарет Тэтчер төрийн өмчийн үйлдвэрийн хувьцааг тухайн үйлдвэрийн ажилчид нь давуу эрхээр үнэгүй, бусад иргэддээ нэрлэсэн хямд үнээр өгсөн байна. Хувьцаагаа авсан ажилчид болон иргэд нь үйлдвэрийнхээ захирал, удирдах зөвлөлийг өөрсдөө сонгон томилж, шинэ эздээсээ сонгогдсон удирдлага нь үүдээр эргэлдэх улстөрчдийг "хөөн" явуулжээ. Ийнхүү төрийн өмч нэртэй улстөрчдийн "далд өмч" үгүй болсон. Улс төрийн дарамтаас ангижирсан үйлдвэрүүд сэргэж, Британийн эдийн засаг өндийсөн дөө.

Эрдэнэтийг ингэж эрдэнэтчүүдэд өгөх цаг болсон. "Өгнө" хэмээн улстөрчид олон жил хуурсан шүү дээ! 

Эрдэнэт үйлдвэрийн "эзний эрхийн бичиг"-ийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад давуу эрхээр, бусад эрдэнэтчүүдэд авч болох үнэ цэнэтэй нэрлэсэн үнээр нь яаралтай өгөх хэрэгтэй! "Эзний эрхийн бичиг" авсан эрдэнэтчүүд үйлдвэрийн захирлууд, удирдах зөвлөлөө өөрсдөө сонгог. Тэд сайн сонголт хийж чадна. Яагаад гэвэл "эзний эрхийн бичиг" нь сайн удирдлагатай үед ноогдол ашиг их өгч, үнэ цэнэтэй болно гэдгийгхэнээс ч илүү мэдэх учраас! 

49 хувийг ч энэ арга хэмжээнд хамруулах хэрэгтэй. "Эрдэнэт" үйлдвэрийн "эзний эрхийн бичиг" нэг хуулийн этгээдэд цаашдаа 10 хувиас дээш байж болохгүй. Хувийн хэвшилд учрах 400 сая долларын нөхөн төлбөрийг шийдвэр гаргасан Засгийн газар учрыг нь олох ёстой! Яагаад гэвэл ард түмэнд эзний эрхийг шилжүүлэх үед өр төлбөр дагалдуулдаггүй юм. 90 оны хувьчлал ийм зарчмаар явагдсан юм.

Эрдэнэтийг эрдэнэтчүүдэд өгчихвөл шинэ, хуучин МАНАН-гийн зодоон байхгүй болж Эрдэнэтийнхэн амар тайван болно. Бохир улс төр Эрдэнэтээс зайлна. Эрдэнэтийн овоо өнгөтэй болно! 

Э.Бат-Үүл. Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МАН ба АН-г л нийлүүлээд МАНАН гээд байгаа юм түүнээс биш утаа тортог манан буданг хэн ч яриагүй. Өөрөө бол 29 жил АН-д байгаа хүн Та яах аргагүй хуучин МАНАН-гийг гол төлөөлөгч Бас хуучин МАНАН 49%-ийг луйвардсан Та хуучин МАНАН (66.181.187.119)
    Чингис
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 14 цаг 19 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 14 цаг 21 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 14 цаг 23 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 14 цаг 23 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 14 цаг 25 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 14 цаг 27 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 14 цаг 29 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 15 цаг 35 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 16 цаг 1 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 16 цаг 9 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 16 цаг 10 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 16 цаг 11 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 16 цаг 11 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 16 цаг 16 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 17 цаг 35 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 17 цаг 36 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 17 цаг 38 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 17 цаг 39 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 17 цаг 40 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 17 цаг 43 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top