x

МОНГОЛСУЭЛ: Венесуэлийн алдааг бид давтах аваас...

Сүүлийн үед өдөр бүр л баривчилгааны талаар мэдээлэл сонсдог болов. 1937 онд л ийм байсан болов уу гэмээр. Аймаар ч юм шиг. Гэтэл зарим хүн сэтгэл нь хөөрч баривчил, шоронд хатаа, шонд дүүжил гэж ч байх шиг. “Цус үзэх” гэсэн ийм сэтгэлгээний хөрсийг нийгэмд бүрдүүлж байгаагаараа өнөөгийн эрх баригчдын сүржин тэмцэл, “цэвэрлэгээ” маш аюултай. Түүнээс биш энэ бичвэрээрээ цайрсан авлигачид, төрийн мөнгийг шамшигдуулсан, төсвийн хөрөнгийг идэж уусан цагаан захтай дээрэмчид, цадиггүй луйварчдыг бол огт дэмжээгүй юм шүү.

Шударга шүүх, прокурор, цагдаагийн байгууллагадаа итгэж байгаа л бол эрх баригчид тэдний ажил руу хэт орж, чиглэл зааварчилгаа өгөх, улс төрийн зорилгоор акц хийх шаардлагагүй. Тэгээд ч энэ бол сайны ёр огт биш. Төрийн ордонд хэн нэгэн улстөрч, УИХ-ын гишүүн, сайдын хэлсэн үг, хийсэн мэдэгдэл удалгүй баривчилгаа болон өрнөж байгаагаас харахад хууль, шүүх, цагдаа, прокурор бүгд улстөрчдийн захиалгаар хөдлөөд байна уу гэх хардлага төрж байна. Шударга ёсыг тогтоож, цэвэрлэгээ хийнэ гэж байгаа атлаа шударга ёсыг уландаа гишгэх юм бол нугалаа завхрал болно.

Ийм түүх манайд бий. 1930-аад оны Зүүний нугалаа гэгч нь яг иймэрхүү хөрс суурин дээр амилсан байдаг. Тухайн үед МАХН дахь хэт зүүний үзэлтнүүд Коминтерний заавраар нийгмийнхээ чинээлэг хэсгийг үзэн ядаж, мал хөрөнгийг нь хураан нийгэмчилж, хамтрал коммун гээчийг байгуулна хэмээн тунхаглаж, кампанит ажил өрнүүлсэн нь олон саар үр дүнд хүргэсэн юм. Лам нарын эсэргүү бослого ч энэ л Зүүнтний нугалаа, завхралыг эсэргүүцэж үүссэн байдаг. Өнгөрсөн түүхээс гадна өнөөгийн сургамж гэвэл Венесуэль байна. Энэ улсын өнгөрсөн, өдгөөг ярих юм бол монголчууд бид өөрсдийгөө толинд харсан мэт л болно.

Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал энэ улс орныг бүхэлд нь нөмрөөд буй. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж, байгалийн баялгаар дээгүүр ордог Венесуэль улс өдгөө эдийн засгийн гүн хямралд нэрвэгдэж, иргэд нь сая саяараа гадаад руу дүрвэх болсон нь удирдагчдынх нь буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Венесуэлийг ийм байдал руу түлхсэн хүн нь мэдээж ерөнхийлөгч Уго Чавес. Цэргийн сургууль төгссөн офицер авлига, шударга ёсны төлөө тууштай тэмцэж, төрийн эргэлт хийх гэж оролдоод бүтэлгүйтэж шоронд орсноор үндэсний баатар болж хувирсан аж. Ингээд шоронгоос гарч ирээд сонгуульд ялж ерөнхийлөгч болсноосоо хойш тэрээр улс төрийн тогтолцоо, эдийн засаг гээд л улс орныхоо бүх салбарыг өөрчилж, Куба улсын канондсан хувилбар болгож орхисон. Зөвхөн эдийн засгийн салбартаа л гэхэд 2001 онд 49 шинэ хууль гаргасан нь хэрвээ ийм төрлийн шалгаруулалт байдаг бол дэлхийн дээд амжилтад тооцогдох биз ээ. У.Чавес газрын эзэд, баячуудад хөрөнгөө улсад сайн дураараа нийгэмчлэх, эсвэл хөрөнгөө хүчээр нийгэмчлүүлээд шоронд орох гэсэн хатуу сонголт тулгаж байв. Энэ мэт сүржин алхмууд нь олон нийтэд таалагдаж байсан ч Венесуэлийн ард түмэн удирдагчийнхаа тунхагласанчлан чинээлэг дундаж болох бус бүгдээрээ ядуурсан нь хоржоонтой.

Ядуурал нэрвэгдсэн улс оронд шударга ёс, эх оронч үзэл ярихад олонхын дэмжлэг авч чаддагийг Уго Чавес яруу тодоор харуулсан нөгөө ертөнц рүү одсон билээ. Түүнийг залгамжилсан Н.Мадуро ч мөн л дээрх зарчмаар улс орноо популист аргаар удирдсаар өнөөдөр тартагт нь тулгаж орхиод байгаа юм.

Өөрөөр хэлбэл улс төр судлаач Д.Баярхүүгийн онцолсноор Венесуэль яг одоо бидэнд сургамжтай түүхээ бичиж байна. Нийгмийн халамжийг хэтрүүлж, хувийн ба гадаадын хөрөнгө оруулалттай өмч рүү халдвал адагт нь сүйрч унадаг гэдгийн гашуун сургамж энэ улс болов. Популизм их хийвэл ийм л үр дүн гарна. Төсвийнхөө дөрөвний гурвыг нийгмийн салбарт зарцуулсан, сая таван зуун мянган орон сууц үнэгүй тараасан, АНУ-аас өндөр үнээр импортолсон бараагаа олон арав дахин хямдаар зардаг гэхчлэн чих сортойлгох баримт Венесуэльд олон. Нийгмийн халамжийн популист бодлогоороо энэ улс улам л уруудсанаар асар их баялагтай улс орноо амархан гэгч баллаж тавьсан түүхэн жишээ болж буй.

Монголд ч гэсэн ийм популизм эрчээ авч, популист улстөрчид төрийн эрх барьж байна. Эх оронч үзлийг хэт дэвэргэж, нийгмийн дайсныг тодруулан түүнийг олон нийтээр үзэн ядуулах коммунист арга барил өнөөгийн эрх баригчдаас нэвт ханхалж байгаа нь санаа зовоож эхлэв. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туух, тусгай албадын хүчээр далайлган хувийн хэвшлийн эзэмшилд халдахаас эхлээд олон нийтэд таалагдаж магадгүй ч гэлээ орон улсдаа бол хортой олон ажлыг тэд сэдэж байна.

Шударга ёсны төлөөх тэмцлийг өрсөлдөгчөө, өстнөө, санал нийлэхгүй байгаа бүхнээ тас цавчих сэлэм болгов. Цагдаа, хууль хяналтын байгууллагууд буруутай этгээдүүдийг зүгээр л дуудаад байцаалт, мэдүүлэх авахын оронд “бөөсөнд хутга” гэгчээр сүржин тусгай ажиллагаа явуулж байгаа нь нийгмийн сэтгэл зүйг мөнгө, хөрөнгөтэй хүмүүс, бизнес эрхлэгчдийн эсрэг өдөөн турхирсан явдал ч гэж болохоор. Иргэдийн дийлэнх олонх нь ажилгүйдэл, ядууралд автаад байгаа өнөөгийн нөхцөлд баялаг бүтээгчдээ, хөрөнгөлөг давхаргаа үзэн ядах сэтгэлгээ улам л газар авсаар байна.

Эрх баригчид ийнхүү баривчилгаа, дайчилгаа, шорон гянданд олны сэтгэлийг дасгаж байгаад нэг л мэдэхэд ганц ТҮЦ-тэй ядарсан хөгшнийг ч гавлаад аваад явж мэднэ. Чөдрийн ганц морь, таргийн таван үнээг чинь “шударга ёсны төлөө” хураагаад авч ч магад. Тэр цагт ард түмэн болох ёстой юм болж байгаа мэт л хүлээн авах болно. Энэ бол сармагчин дээр хийсэн туршилттай адил юм. Уг туршилт нь ийм юм. Найман сармагчинг нэг өрөөнд оруулж цоожлоод өрөөний голд шат тавьж, таазнаас нь гадил дүүжилжээ. Сармагчингууд шатаар авирч гадилд хүрэхийг оролдох бүрт өндөр даралттай цэв хүйтэн усаар бүгдийг нь хайр найргүй шүршиж гэнэ. Хэсэг хугацааны дараа аль нэг сармагчин шат руу авирах л юм бол бусад сармагчингууд нь түүнийг буулгаж ирээд нийлж зоддог болов.

Нэг өдөр тэдгээр сармагчингуудаас нэгийг нь гаргаад шинэ сармагчин оруулж ирэв. Шинэ сармагчин шат, гадил хоёрыг хараад удаан бодсон ч үгүй шатаар авирч эхэлтэл бусад сармагчингууд нийлж түүнийг үхтэл нь зоджээ. Шинээр ирсэн сармагчин яагаад зодуулснаа ойлгоогүй боловч ахиж шат руу зүглэсэнгүй.

Ахин нэг сармагчинг өөр сармагчингаар солив. Тэр сармагчин шатаар гарахыг завдтал өрөөнд байсан бусад сармагчингууд бүгд нийлэн түүнийг зоджээ.

Эхний шинээр ирсэн сармагчин ч бас учрыг нь мэдэхгүй боловч бусадтайгаа нийлэн хоёр дахь сармагчинг зодов.

Ийнхүү урьд байсан найман сармагчинг нэг нэгээр сольсоор дан өөр сармагчингууд үлдэв. Тэдний нэг нь ч даралттай хүйтэн усаар шүршүүлж үзээгүй боловч хэн нь ч шат руу зүглэхгүй байлаа. Нэг нь ч ямар учиртайг нь мэдэхгүй боловч шатаар гарах гэж оролдсон сармагчинг бүгд нийлэн хайр найргүй зодож байв. Аливаа уламжлал, ёс заншил, шашин шүтлэг гэх мэт зүйлс биднийг ингэж л удирддаг.

“Шударга ёсны төлөөх” цуврал баривчилгаанууд ийм зорилготой байж мэднэ. Зорилго нь өөр байлаа ч энэ хэвээрээ хэт сүржин хэлбэрээр үргэлжилбэл нийгмийн сэтгэл зүйд яг л дээр өгүүлсэн сармагчингууд шиг нөлөөлнө. Тэр нь эрх баригчдыг юу ч хийж болох хөрс суурь болж өгөх аюултай. Нугалаа завхрал ингэж л үүсдэг. Венесуэлийн дампуурал яг ингэж өрнөсөн. Венесуэлийн алдааг давтах аваас бид Монголсуэл л болж хоцорно.

Г.Ууганбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 15 цаг 43 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 17 цаг 16 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 17 цаг 27 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 17 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 17 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top