x

АН: Коммунист ярганы машины хар технологи давтагдлаа

Ардчилсан тогтолцооны амин сүнс нь хүн бүр эрхээ хамгаалуулах, хуулийн өмнө эрх тэгш байх, шүүхээр тогтоогдоогүй байхад ял зэм хүртэхгүй, хуулиас гадуур мөрдөн шалгагдахгүй байх эрхтэй. Гэтэл монголын төр Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг ноцтой зөрчиж, Ардчилсан тогтолцооноос ухарсан үйлдэл гаргасан нь дараахь үйл явдлаас харагдаж байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны 3-р сарын 05-ны өдөр тусгай ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дэд дарга, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй, хүний эрхийг ноцтой зөрчиж баривчилсан. Хувийн хэвшлийн захирал, жирийн иргэнийг урд өдөр нь нэвтрүүлгээр буруутгаж, маргааш нь хэвлэлээр хүрээлүүлэн сүрийг үзүүлж баривчлах нь гэмгүй нэгнийг гэмтэн болгож, нэр хүндийг нь нийгмээр яллуулан хилс хэрэгт холбодог коммунист ярганы машины хар технологи давтагдлаа.

Монголын сор болсон боловсролтой залуус улс орноо өрсөлдөх чадвартай болгохын тулд бизнес, улс төрийн салбарт их үйл бүтээх хүслээр дүүрэн ажиллах эрмэлзэлтэй ирдэг. Гэтэл өнөөдөр монголын улс төрийн ялзрал эрсдэл гаргаж зүтгэсэн залуу хүнийг эцэстээ шоронд орох нөхцөл рүү түлхэж байна. О.Орхонтой холбоотой асуудлыг харахад төр, хувийн хэвшил хоёр нэг бизнес дээр хамтрагч юм. Гэтэл төр нь хамтрагчаа өөрийн харьяанд байдаг шоронгоор айлгаж байгаа үйлдэл нь шударга, тэнцвэртэй харилцаа биш. Ингэж Монголын төр хувийн хэвшилтэйгээ хэлэлцээрийн ширээний ард суух чадамжгүй болтлоо доройтсон нь УИХ 60 тэрбумын сүлжээндээ, Засгийн газар нь ЖДҮ-ийн хулгайдаа нүд нь сохорч, мөнгөний төлөө ялын машин болсон нь батлагдаж байна.

Монголын төрд ганц л засаг байдаг. АН, МАН-ын төр гэж байхгүй. Гэтэл өмнөх Засгийн газрын шийдвэрийн төлөө, өмнө нь эрх барьж байсан хүмүүстэйгээ хариуцлага тооцохын оронд хувийн хэвшлийг яллах нь буруу юм. Угтаа улсын өмчийг хямагдах үүрэг төрд л байгаагаас биш ашиг олох зорилго нь Үндсэн хуулиар баталгаажсан хувийн хэвшилд байхгүй. Эдгээр үндэслэлээс үзэхэд өнөөгийн төрийн эрхийг барьж байгаа бүлэглэлд асуудлыг логиктой, эрүүлээр шүүх хүсэл үгүй харагдаж байна. Нэгэнт хувийн гэсэн болгоноо шоронд хийгээд байвал төр, иргэдийн хийж болох бизнес, болохгүй бизнесийг зарлаад коммунист хуарандаа буцах хүсэлтэйгээ хэлэх хэрэгтэй.

Өнөөдөр хүний эрхийг хамгаалах үүрэгтэй Ерөнхий сайд нь “Хууль зөрчвөл яс маханд нь шингээх хэрэгтэй” гэж мэдэгдэж байна. Энэ бол яс маханд нь 9-н эрүү тулгаж байж шүүдэг Манж Сайдын үе биш ээ. Эрүү шүүлт, хэвлэлийн захиалгаар хэлмэгдүүлдэг КГБ-н үе бүр ч биш. Энэ бол эрх чөлөө, хүний эрхийг тэргүүндээ тавьсан Ардчилсан нийгмийн цаг үе. Тиймээс Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас Монголын төрийг гутаасан энэ үйлдлээ нэн дариу засахыг шаардаж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.126.89.120)
    ЛУЙВАРЧИДЫГ ЦААЗААР АВЧ НОЕРХОЛЫГ НУРААХ НЬ ЗӨВ. МАНАН -ЫГ УСАТГАХ ХЭРЭГТЭЙ
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.58.139.54)
    Bugdiig ustga hog shaar hulgaich hhbank turd erguulen av
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • Солиороод. Сб Ардчилсан нам юун тэнэг мэдэгдэл хийгээд байна аа.Хам хэрэгтнүүд барьж хорь.
      2019 оны 03 сарын 12
  • Зочин (78.10.207.35)
    Hulgai hiisen bol shiitgelee hurtdeg ymaa. Hulgaichiig barilaa. Yund sandraad baigaa ym bol doo ene AN. AN ni ch hulgaich luivarchidiin bueglel ym daa. Tedniigee umuuruud ....
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.19.189)
    Ардчилсан нам яг энгийн ирэгдийнхээ толоо ингэж явахаа аль эрт больсон шуу дээ. Одоо олигарах Эрдэнэ Эрдэнэбат хоерынхоо толоо л дугарч суржин суржин мэдэгдэл хийж бнашдээ ойломжтой. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд наад хоер юм чинь оролцсон мэдэв уу. Тэр Магнай гэж даравгар смьай юм очи ганцаараа амьай биш шуу анх байсанаараа байгаарай мэдэв уу чиний толоо би ч гэсэн шоронд суусан 7. Сарын 1 нийгээ санаарай.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Үнэн (66.181.161.81)
    Хууль зөрчвөл яс маханд нь мэдрүүлэх хэрэгтэй шдээ.Ямар толгойг нь илэлтэй бишдээ тэнэг юм ярьдаг лалрууд вэ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Улаангом (66.181.185.48)
    АН - толгойд байгаа хулгайч нар чихээ далдартал баасанд хутгалдчихаад ард тумний өмнө хэн ч биш болчих гээд сандарч явна.Магнай гэдэг архаг шизофррентэй бандийг гаргаж ирж баахан архируулав. Одоо хамт хулгай хийдэг МАН руугаа агсарч узэж байна.МАН чинь коммунист нам биш ш дээ. Коммунист МАН 1990 ондоо улдсэн. Одоо МАН гэдэг нэрэн доор та нартай адилхан,та нарын хамсаатан хулгайч нар хоргодож байгаа. Одоо ийм тэнэг яриагаар биднийг гошгируулахгуй ээ. Бид чинь хэрсуу болсон.
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Богдзодов (108.68.95.109)
    Эрдэнэтийн үйлдвэрийн 49%-гмонголын болгосон нь буруу болоо юу !!!!зөв алхам хийсэн залуучуудыг дормжлон эх оронч сэтгэлгээг түймэрдэж байна.хувийн хэвшил удирдаад явуулж яагаад болохгуй гэж?????төрдөө төддөг татвараа төлөөд.банкнаас авсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн төлөөд ард түмнийхөөтөлөө .эхорныхөө хөгжлийн төлөө сэтгэл гаргасан хүмүүсийг хомроглож болохгуй шүү дээ!!!!тохиролцоод ,зөвшилцөөд явмаар юм.сүхдээд хэрчээд хөгжил рүү алхана гэвэл төр ардын холбоог тасалж гуйлагчин замаараа явна гэсэн үгдээ!!!!!!!!
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
    • АН ийн муу бичээч.Асуудал дуустал түр цалингаа ав.Дараа нь гудманд аа гар.
      2019 оны 03 сарын 10
    • Хотгойд ЖАВ.
      Богдзодов гэх нэрээр бичсэн таны саналыг дэмжиж байна аа. Ямар нэг ажил хэргийг, түүний зөв эсвэл бурууг шүүхдээ харгис хар хүч хэрэглэж, нэр холбогдогчдыг юуны өмнө түмэн олноо шившиглэж, нэр төрийг нь гутаадаг нь өвгөрч, үжирч ясаа тавих хоногоо хүлээж буй коммунист МАН -ын мөн чанар, нүүр царай юм. Монгол хүн бүр, гаднын соёлт ертөнц ч үүнийг харж, ойлгож, тэднийг жигшиж байгаа гэдэгт итгэнэ. Дүйвээнээр элдвийг бурж, юм л бол "буудна, ална, хядна, тамлана, хураана, хумина" гэх зэрэг харгислал яргалалд турхирч элдвийг энд тэндгүй эрээчиж байгаа хөлсний "сохор ноход" үнэнд гүйцэгдэх цаг, МАН үеэ өнгөрөөж ясаа тавих өдөр өнөө маргаашгүй л ирж яваад аа! ЭХ НУТАГ, ТӨР, ҮР МИНЬ МӨНХӨД ОРШИГ!
      2019 оны 03 сарын 10
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 7 цаг 25 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 7 цаг 33 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 43 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 49 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 53 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 57 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 51 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 10 цаг 24 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 53 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 58 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 1 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 5 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 12 цаг 10 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 12 цаг 19 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 41 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 13 цаг 12 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 13 цаг 34 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 40 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 55 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 6 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top