x

“Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус чуулганд 21 аймаг, нийслэл, дүүргээс эмэгтэйчүүд, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд бол эрчүүд биднээс хавьгүй илүү хүчирхэг хүмүүс юм. Ажил албаа зохицуулж, ар гэрээ төвхнүүлж, үр хүүхдээ өсгөн торниулах гээд эмэгтэй хүний амьдралдаа үүрдэг ачаа бодит байдал дээр эрчүүдийнхээс 3 дахин илүү байна. Эмэгтэй хүн амьдралыг өөртөө тээж, төрүүлдэг болохоор байгаль эх түүнд илүү хүч чадал заяадаг байх” гэсэн юм. Тэрбээр мөн Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүд, эхчүүдэд зориулан хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого хөтөлбөрийн талаар товч танилцууллаа.“Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган зохион байгуулж, нийгмийн бүхий салбар, байгууллагуудад соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн хүчин чармайлтыг нэгтгэх санаачилга гаргаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагааг нь Засгийн газар дэмжиж хамтран ажиллана гэлээ.

Хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөөх эрэлхийлэл, чармайлт зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн бусад орнуудад ч шийдлээ хүлээсээр байна. Гэмтнийг эрүүгийн хуулиар шийтгэх эцсийн хувилбараас өөр урьдчилан сэргийлэх оновчтой шийдлийг өнөөг хүртэл олоогүй байна. Тиймээс бид хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын арга туршлагуудыг нарийвчлан судлахын зэрэгцээ хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, хамгаалдаг иргэдийг бэлдэх, урьдчилан сэргийлэх хандлагад ард олноо хэвшүүлэх шаардлага байна.

Судалгаагаар хүчирхийлэл үйлддэг гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь танил хүн, ойрын хамаатан байгаа нь хохирогчид гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах шалтгаан болж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учирдаг.  Иймд албан газрууд, олон нийтийн байгууллагууд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л талын манлайллыг бий болгож, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгэмд чиглэсэн сурталчилгааг тогтмол, тууштай нийтэлж, нэвтрүүлж байх шаардлагатай юм гэлээ.

Ерөнхий сайд чуулганд оролцож буй эхчүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан бүхний эх ундарга нь хайр энэрлийн эзэд, хатан зоригт ээжүүд та нар минь юм шүү гэлээ. Мөн хүүхэд, залууст хандаж, “Ижийгээ хайрлаж, баярлуулж яваарай. Ээжтэй хүн энэ дэлхийн хамгийн баян хүн юм шүү. Хэдий чинээ ухаан байна, төдий чинээ ээжийнхээ өмнө бөхийх нь ухаант хүмүүний ёс юм гэсэн өвгөдийн мэргэн сургааль бий гэдгийг энэ баярын өдөр хэлмээр байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ц.доржбаатар (136.24.9.31)
    Эх гэдэг энэ дэлхийн нар юм. Эх том өмгөөлөн хамгаалагч юм Эхбол том эмч эрүүл мэндийн сайд Эх бол том эдийн засагч юм Эхдээ мөргөж.залварч байгаа хүн ухаантай хүн
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 7 цаг 24 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 7 цаг 32 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 42 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 48 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 52 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 56 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 49 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 10 цаг 23 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 52 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 57 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 11 цаг 0 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 11 цаг 4 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 12 цаг 9 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 12 цаг 18 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 40 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 13 цаг 11 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 13 цаг 33 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 39 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 54 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 14 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top