x

О.Орхон: Хүний эрх, компанийн эрх зөрчигдсөн хууль бус ажиллагаа боллоо

Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад суллагдаж гарч ирсэн ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон өнөөдөр 17 цагт тус банкны төв салбарын байрандаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон:

-Өнгөрсөн өдрүүдэд болсон сэтгэл сэртхийм аймшигтай үйл явдлын талаар мэдээлэл өгөх нь зөв байх гэж бодож байна. Энэ бол улс төрийн зорилготой, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор болсон явдал.

Өмнө нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн онд нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Өчигдөр гэрээсээ ажил руугаа явж байхад хууль бус баривчилгаа болсон. Ингэхийн тулд хуулийн дагуу боломж байсан ч нэгийг нь ч ашиглалгүйгээр цагдаагийн тусгай хүчнийг ашиглаж онц ноцтой гэмт хэрэгтэн баривчилж байгаа мэтээр баривчилсан. Ингэхдээ миний асуултад огт хариулалгүй авч явсан.

Урд өдөр нь Л.Оюун-Эрдэнэ сайд Ц.Пүрэвтүвшин, О.Орхон мэтийг залуусыг шоронд хоригдох болсонд харамсаж байна гэсэн. Цагдаагийн байгууллага биднээс зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Монголын нийгэмд болж байгаа бүх зүйлийн цаана нэг банк, нэг хүн байгаа мэтээр зохион байгуулалттайгаар мэдээлэл цацаж байгаа. Гомдол гаргаснаар өчигдөр суллагдсан.

Л.Оюун-Эрдэнэ сайдын ил болгосон зүйл бол саяхан ил болсон зүйл биш. Тэр схем бол Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагааг шалгах ажлын хэсгийн гаргасан схем. Схемд хууль, шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, худал зүйл олон бий. Энэ дээр харилцагчийн нууцтай холбоотой олон нууц байгаа. Схемд ашигласан материалууд бол хууль шүүхийн байгууллагуудын олж авсан зүйл.

Харилцагч нартаа хандаж хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд хүлээцтэй хандаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, сайн явагдаж байгаа. Өнөөдөр банкныхаа тайлантай танилцсан. Манай татан төвлөрүүлсэн хөрөнгө нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хүний эрх, компанийн эрх зөрчилдсөн хууль бус ажиллагаа явагдсанд харамсаж байна. Энэ асуудал нь банкны болон хувь хүний нэр төрд ноцтой халдсан явдал юм. Энэ бол бидэнд том цохилт болсон. Нэр хүндийн болон бизнесийн эрсдлийг банканд маань учруулсан явдал болсон" гэлээ. 

ХХБ-ны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга Р.Коппа:

-“Эрдэнэт--ийн худалдан авалтын механизын талаар мэдээлэл хүргэе. Олон улсад үүнийг зээлээр худалдан авах процесс гэдэг. Энэхүү санхүүжилтийн механизм нь АНУ-д түгээмэл ашиглагддаг. Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байгаа нь чухал. Би гадны хүн учраас улс төртэй холбоотой асуудлаар коммент өгмөөргүй байна. Гадны хөрөнгө оруулагчид Монголд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.9.45.100)
    tegeed gomdol gargaach gutguulj bolohgui shdee
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 15 цаг 45 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 17 цаг 18 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 17 цаг 28 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 17 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 17 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top